Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

2026-09-17
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

 

Монголын улс төрийн өчигдрийн үйл явдал хууль, хүчний байгууллагуудыг тойрон өрнөлөө. Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан болон харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргав. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх хууль, хүчний байгууллагын удирдлагуудтай уулзав. Ийнхүү төрийн дотоод аюулгүй байдлыг хангах үүрэгтэй салбарт сүүлийн өдрүүдэд өрнөсөн үйл явдал өнөөдрийн улс төрийн анхаарлын төвд орж ирлээ.

Ерөнхий сайд Н.Учрал шийдвэрээ тайлбарлахдаа төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцдаг салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл үүссэн гэж үзжээ. Мөн яригдаж байгаа асуудлуудын үнэн зөвийг тогтоох хүртэл холбогдох шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй хэмээн мэдэгдсэн байна.

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Батцэцэг ч Засгийн газрын шийдвэрийн үндэслэлийг тайлбарлахдаа сүүлийн өдрүүдэд салбарын сайд болон харьяа байгууллагуудын удирдлагуудын зүгээс ноцтой асуудлаар харилцан мэдээлэл хийсэн нь дотоодын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд эрсдэл учруулж, хууль сахиулах байгууллагад итгэх иргэдийн итгэлд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсгэсэн гэж мэдэгдэв. Тиймээс зөвхөн С.Амарсайханыг бус, олон нийтэд нэр нь дурдагдсан, өөрсдөө мэдээлэл хийсэн Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дунд болон дээд шатны холбогдох албан тушаалтнуудыг чөлөөлж, шалгуулах чиглэлийг Ерөнхий сайд өгчээ.

Энэ шийдвэрийн цаана зөвхөн албан тушаалын хариуцлагын асуудал үлдэж болохгүй нэг чухал зүйл бий. Тэр нь С.Амарсайханы олон нийтэд өгсөн мэдээлэл.С.Амарсайхан есдүгээр сарын 15-нд хийсэн мэдэгдэлдээ хууль сахиулах байгууллагын зарим удирдах албан тушаалтантай холбоотой хэд хэдэн ноцтой асуудлыг хөндсөн. Тухайлбал, ШШГЕГ-ын дарга А.Намсамандтай холбоотой хөрөнгө мөнгө зориулалтын бусаар зарцуулсан гэх асуудлыг нэр, мөнгөн дүнтэй нь ярьж, улмаар улс төрийн захиалга биелүүлэх оролдлого хийсэн гэх агуулгатай мэдэгдэл хийсэн байна. Эдгээр нь одоогоор С.Амарсайханы олон нийтэд гаргасан мэдэгдэл бөгөөд хууль хяналтын байгууллагын шалгалтаар үнэн зөв нь эцэслэн тогтоогдоогүй мэдээлэл юм.

Тиймээс С.Амарсайхан сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөр түүний хэлсэн мэдээллүүд хамтдаа “хаагдах” учиргүй. Харин ч төрийн өндөр албан тушаал хашиж, хууль зүй, дотоод хэргийн салбарыг удирдаж байсан хүн ийм ноцтой мэдээллийг олон нийтэд ил болгосон учраас нэг бүрчлэн шалгаж, баримттай эсэхийг тогтоох шаардлага үүсэж байна.

Нөгөө талд ШШГЕГ-ын удирдлагууд ч С.Амарсайхантай холбоотой хууль бус томилгоо болон бусад асуудлыг олон нийтэд мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, нэг талын мэдэгдлийг үнэн гэж урьдчилан дүгнэх боломжгүйтэй адил нөгөө талын тайлбарыг ч шалгалтгүйгээр үнэн гэж үзэх боломжгүй. Засгийн газрын зүгээс хоёр талд нэр нь дурдагдсан болон мэдээлэл хийсэн албан тушаалтнуудыг чөлөөлж, шалгуулахаар болсон нь энэ маргааныг эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоолгох чиглэл рүү шилжүүлж байна.

Тухайлбал, хэвлэлүүдэд мэдээлснээр ШШГЕГ-ын дарга А.Намсаманд болон тус байгууллагын зарим удирдах албан тушаалтан, мөн ЦЕГ-ын Экологийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга Б.Оюутболд нарыг чөлөөлж, шалгуулах чиглэл өгсөн байна.

 

Ерөнхийлөгч хууль, хүчний байгууллагын удирдлагуудтай уулзав

 

Тэгвэл өчигдөр үдээс өмнө ҮАБЗ хуралдах товтой байсан бол үдээс хойш Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх хууль, хүчний байгууллагын удирдлагуудтай уулзав. Ерөнхийлөгч энэ сарын 14-нд Баян-Өлгий аймагт ажиллахдаа аймгийн удирдлага болон шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагын дарга нартай уулзаж, үндэсний аюулгүй байдал, эв нэгдэл, төрийн алба, хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой үүрэг, чиглэл өгсөн юм. Тэрбээр үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь хэнийг ч гадуурхаж болохгүйг сануулахын зэрэгцээ үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх хууль бус үйлдлийг таслан зогсоохыг үүрэг болгосон. Тэгвэл Ерөнхийлөгч Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир болон Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй уулзсанаас гадна Баян-Өлгийд өгсөн үүрэг, даалгаврынхаа хүрээнд хууль, хүчний байгууллагын удирдлагуудтай уулзаж байна. Уулзалтад АТГ, ЦЕГ, ТЕГ зэрэг байгууллагын удирдлагууд оролцож байгаа талаар мэдээлжээ. Ийнхүү Ерөнхий сайдын түвшинд Хууль зүй, дотоод хэргийн салбарын удирдлагуудад хариуцлага тооцож, шалгуулах шийдвэр гаргасан бол ҮАБЗ-ийн тэргүүний түвшинд хууль, хүчний байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө.

 

Ерөнхий сайд Н.Учрал танхимын сайдаа чөлөөлж, томилно

 

Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас чөлөөлсөн Цааш процесс үндсэндээ ингэж явна. Орон гарсан сайдын үүргийг түр хариуцуулна. Шинэ сайд томилогдох хүртэл Ерөнхий сайд Засгийн газрын нэг буюу хэд хэдэн гишүүнд ХЗДХ-ийн сайдын үүргийг хуваарилан хариуцуулж болно. Ерөнхий сайд шинэ сайдад нэр дэвшүүлнэ. Одоогийн Үндсэн хуулийн тогтолцоогоор Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх эрх Ерөнхий сайдад төвлөрсөн. Харин томилох, чөлөөлөх асуудлаа Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулдаг. УИХ энэ асуудлаар хуучны адил “томилох эсэх” санал хурааж шийдвэрлэхгүй. УИХ-ын практикт ч “Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох талаарх Ерөнхий сайдын танилцуулга” хэлбэрээр чуулганы хэлэлцэх асуудалд орж байна. Шинэ сайд томилогдсоноор бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Ингэснээр түр орлон гүйцэтгэж байсан сайдын үүрэг дуусах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 175 (7917)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

45 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

45 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

45 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

14 цаг 38 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

15 цаг 8 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

15 цаг 13 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

17 цаг 56 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

18 цаг 51 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Уржигдар 16 цаг 57 мин