Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2026-09-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслол өчигдөр боллоо.

МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал, Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга нар, Маршал Ю.Цэдэнбалын гэр бүл, нутгийнхан, Эрдэм судлалын төв- Ю.Цэдэнбалын академийн төлөөлөл оролцов.

Ю.Цэдэнбал 1916 оны есдүгээр сарын 17-нд одоогийн Увс аймгийн Давст сумын нутагт төрсөн. Тэрбээр 1940 оноос БНМАУ-ын нам, төрийн удирдлагад ажиллаж, 1984 он хүртэл төрийн өндөр албан тушаал хашсан бөгөөд энэ он жилүүдэд Монгол Улсад үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, боловсрол, эрүүл мэнд, хот байгуулалт, хөдөө аж ахуйн салбарт олон бүтээн байгуулалт хийгдэж, эдийн засаг, нийгмийн суурь бүтэц бүрэлдсэн хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг.

Ерөнхий сайд Н.Учрал “МАН, нийт гишүүд та бид эгнээнээсээ төрүүлсэн энэ эрхэм хүмүүнийг бахархан дурсах төдийгүй, түүний амьдрал, үйл ажиллагааны сайн үйлээс суралцаж, сургамж авч ХХI зууны хөгжлийн сорилтуудыг даван туулж, улс эх орон, ард иргэдээ дэвшил хөгжлийн замд түүчээлэн хөтөчлөх түүхэн үүрэг ногдож байна.МАН-ын 105 жилийн 40 жилд нь Ю.Цэдэнбал дарга тэргүүлж ажилласан нь намдаа хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч, улс төрийн лидер, ёс суртахууны манлайлагч байсны нотолгоо юм. Монголын шинэ түүхийн хагас зууныг хамрах нэгэн түүхэн үед эрх баригч МАН-ыг удирдан хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг тэргүүлэн ажиллаж, эх орны тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хүн ардын сайн сайхны төлөө өөрийн бүхий л амьдралаа зориулсан үндэсний удирдагч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энх тайван, нийгэм, улс төрийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын ариун гэгээн үйл хэргийг хүндэтгэн дурсаж, түүний хүсэл мөрөөдөл байсан хүнлэг, ардчилсан, иргэний нийгмийг цогцлоохын төлөө хичээн чармайхыг намын нийт хамт олондоо уриалж байна. Их удирдагчийн төрөл төрөгсдөд гүн хүндэтгэл илэрхийлье” гэв.

Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд МАН-ын Хяналтын ерөнхий хороо, намын дэргэдэх байгууллагууд, ахмад, залуучууд, эмэгтэйчүүд, оюутны холбоо болон намын Удирдах зөвлөлийн ажлын албаны төлөөллүүд оролцлоо.

Түүнчлэн улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус, иргэдийн төлөөлөл, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хүрэлцэн ирсэн байв.

Эх сурвалж: “Зууны мдэээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 176 (7918)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

11 цаг 28 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

11 цаг 31 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08