Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө

51 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

МАН-ын Удирдах зөвлөл өнөө өглөө хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилохыг 100 хувийн саналаар дэмжлээ. Хурлын дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа намын дотоод нөхцөл байдал, гишүүдийн байр суурь болон сахилга хариуцлагын асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй МАН-ын бүлэг дэх “38:30” гэсэн хуваагдал байхгүй гэдгийг онцлов. Харин ажлаа өгсөндөө гоморхсон болон улстөрчид хоорондын харилцаатай холбоотой байр суурь илэрхийлж буй 10 гаруй хүн байгааг хэллээ.

Я.Содбаатар “Манай намын бүлэгт 38:30 гэсэн тоо байхгүй. Ажлаа өгсөндөө гоморхсон, улстөрчид хоорондын харилцаатай холбоотой 10 гаруй хүн байх шиг байна. Энэ хүмүүстэй намын удирдлага, хяналтын шатны байгууллагууд уулзаж, ярилцаж, ойлголцох тал руу явж байгаа” гэв.

Энэ хүрээнд өчигдөр Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун нарыг дуудаж уулзсан байна. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр МАН дотор талцал, хуваагдал, фракц бүлэглэл байхгүй бөгөөд хувь улстөрчид өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа аж.

Мөн МАН 31 дүгээр Их хурлаа хийж, Н.Учралыг намын даргаараа сонгосныг сануулав. Сонгууль ойртож байгаатай холбоотойгоор намын лидерүүдийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаа мэтээр ярих болсон талаар ч байр сууриа илэрхийллээ.

Харин намын бодлого, эв нэгдэл болон дүрмийн асуудал дээр хатуу байр суурь баримтална гэдгээ Я.Содбаатар мэдэгдэв.

Тэрээр “Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө. Энэ том нам дүрмийн хүрээнд явж ирсэн. Засгийн газрын асуудал орж ирээд эсрэг ярьсан, ямар нэгэн үйлдэл парламентын гишүүн гаргавал намаас хөөнө” гэлээ.

Ийнхүү МАН-ын удирдлага нам дотор “38:30” гэсэн хуваагдал байхгүй гэж мэдэгдсэн ч байр суурийн зөрүүтэй 10 гаруй гишүүн байгааг үгүйсгэсэнгүй. Тэдэнтэй намын удирдлага болон хяналтын шатны байгууллагууд уулзаж, ойлголцох чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд намын бодлого, эв нэгдэл, дүрэмтэй холбоотой асуудалд сахилгын хариуцлага тооцох байр суурь баримталж байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө

Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө

51 мин
МАН-ын удирдах зөвлөлөөс Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад дэмжжээ

МАН-ын удирдах зөвлөлөөс Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад дэмжжээ

1 цаг 44 мин
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн улс төрийн нөхцөл байдал нэлээд тогтворгүй бай

6 цаг 22 мин
Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

Монголын улс төрийн өчигдрийн үйл явдал хууль, хүчний байгууллагуудыг тойрон өрнөлөө. Ерөнхий сайд

6 цаг 22 мин
Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

Урьд нь, улс төр хавар халдаг байв. Харин одоо намар улайсдаг болжээ. Сүүлийн хэдэн ө

6 цаг 22 мин
Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

Оросын Засгийн газар Алтайн бүс нутгаар дамжуулан Хятад улс руу чиглэсэн Транс-Алтайн төмөр зам барих боломжийг

6 цаг 22 мин
Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлагын дундаж цалин 4 сая орчим төгрөг

Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой байгууллагуудын удирдлагуудын сарын цалин дунджаас өндөр буюу ойрол

19 цаг 22 мин
Татвар, НДШ-ийн өртэй байх нь зөвшөөрөл олгох, сунгахад саад болохгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд иргэн,

22 цаг 47 мин
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад баяр хүргэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад баяр хүргэжээ

22 цаг 48 мин
Хамгаалагдсан газарзүйн заалттай монгол ноолуурыг Европын холбоонд бүртгүүлэх асуудлаар талууд уулзав

2026 оны есдүгээр сарын 10-ны өдөр ГХЯ-н дээр Гадаад харилцааны яамны Олон улсы

22 цаг 49 мин