"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

2026-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол Улсад сонгуультай холбоотой мэдээллийн үнэн зөв байдлыг хангах нь" төслийн хүрээнд зарласан "Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдэг бүтээлийн зохиогчдод өнөөдөр (2026.09.18) шагнал гардууллаа. 

Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төв, "Сонгогчдын боловсрол төв" ТББ хамтран зохион байгуулсан уг уралдаанд 41 бүтээл ирүүлснээс шүүгчдийн нийлбэр оноогоор дараах бүтээл шалгарсан юм. 

Нэгдүгээр байрт: Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Олон улсын эрх зүйн ангийн гуравдугаар түвшний оюутан Н.Намуун, Э.Энхболор нарын хамтарсан "СОНГУУЛИЙН ҮЕИЙН ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ: ТУЛГАМДСАН АСУУДАЛ" бүтээл шалгарч өргөмжлөл, 1.500.000 төгрөг, үнэ бүхий зүйлээр;

Дэд байрт: Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээллийн технологийн чиглэлийн 4 дүгээр курсийн оюутан Ч.Басбиш "ХУУРАМЧ МЭДЭЭЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ИЛРҮҮЛЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ /Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн мониторингийн өгөгдөлд тулгуурласан шинжилгээ/" бүтээлээр шалгарч өргөмжлөл, 1.000.000 төгрөг, үнэ бүхий зүйлээр;

Гутгаар байрт: Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрхзүй 3а ангийн оюутан Б.Төмөрчөдөр "НИЙГМИЙН СҮЛЖЭЭН ДЭХ ХУУРАМЧ МЭДЭЭЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ИЛРҮҮЛЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ НЬ: МОНГОЛ УЛСЫН ТУРШЛАГА, ОЛОН УЛСЫН ЖИШИГ" бүтээлээр шалгарч өргөмжлөл, 500.000 төгрөг, үнэ бүхий зүйлээр тус тус шагнууллаа.  

Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа "Номын баяр" арга хэмжээний үеэр Сонгуулийн ерөнхий хорооны "Баримтаар баталгаажуулъя", "V-check" асарт Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн дарга Б.Гүнчинхүү, "Сонгогчийн боловсрол" ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Оюунтуяа нар шагналыг гардуулж, оролцогчдод баяр хүргэсэн юм. 

Шалгарсан бүтээлийг Сонгуулийн ерөнхий хорооны https://m-election.mn/ сайт, "Сонгуулийн боловсрол" онол, арга зүйн сэтгүүлд нийтэлнэ.

 
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

10 цаг 34 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

10 цаг 37 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

10 цаг 40 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

10 цаг 42 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

17 цаг 30 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

17 цаг 35 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

17 цаг 35 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин