Улсын заан Б.Бат-Өлзий танд төрсөн өдрийн мэнд хүргэе

2026-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т. Батцэцэг

“Polit”  хуанли:  “Төрсөн өдөр” буландаа зургаадугаар сарын 8-нд төрсөн өдөр нь тохиож буй эрхмүүдийн нэг болох Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, үндэсний бөхийн улсын заан цолтой Баярхүүгийн Бат-Өлзийг онцолж байна. Тэрээр 1992 оны энэ өдөр төржээ.  Б.Бат-Өлзий заан нь Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн түүхт баяр наадмаар долоо давж, Монгол Улсын заан хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн билээ. Тэрээр зөвхөн улсын наадам төдийгүй, Монгол бөхийн өргөөнд болдог заалны барилдаануудад 32-оос олон удаа түрүүлж, орчин цагийн бөхчүүдийг амжилтаараа тэргүүлж буй үзэгчдийн хайртай хүчит бөхчүүдийн нэг юм.

2013 он: Ховд аймгийн баяр наадамд шөвгөрч "Аймгийн харцага" цол,                                    

2014 он: Ховд аймгийн баяр наадамд үзүүрлэж "Аймгийн заан" цол, тухайн жилээ Орхон аймгийн баяр наадамд 8 даван түрүүлж "Аймгийн арслан" цол,                                                 

2016 он: Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд 6 даван шөвгөрч "Монгол Улсын харцага" цол,                                                                                                                                                  

2019 он: Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд 5 даван шөвгөрч, дунд шөвгийн чимэг,                                                                                                                                                             

2021 он: Гиннесийн номд бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан түүхт 512 бөхийн барилдаанд түрүүлсэн,                                                                                                                                                                      

2022 он: Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн түүхт баяр наадамд 7 давж "Монгол Улсын заан" хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн.Тэрээр зөвхөн бяр тэнхээ, уран мэхээрээ гайхагдаад зогсохгүй хэлсэн үг, гаргасан үйлдэл бүрээрээ монгол бөхийн жудаг, ёс суртахууныг үлгэрлэн харуулдаг бөх юм. Наадмын зүлэг ногоон дэвжээнээ унах, давахын алинд ч өрсөлдөгчөө хүндэтгэж, "Намайг давсан тэр бөх цаашаа улам сайн барилдаж, энэ жилийн наадамд түрүүлээсэй" хэмээн чин сэтгэлээсээ ерөөж чаддаг түүний уужуу ухаан, хөдөлмөрч даруу зан чанар нь бөх сонирхогчдын бахархлыг үргэлж төрүүлж, хайр хүндэтгэлийг нь хүлээсээр ирсэн билээ.Төрмөл бяр, уран мэх, жудагт чанараараа түмэн олноо баясгаж яваа хүчит заандаа төрсөн өдрийн халуун мэндийг дэвшүүлж, эрүүл эгнэгт, урт насалж, ирэх жилүүдийн наадмын зүлэг ногоон дэвжээндээ урамтай сайхан барилдан, цолоо ахиулахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Монгол бөхийн босоо цагаан хийморь таныг өвгөн тэтгэх болтугай!

Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Dd
Bayar hurgie Ug ni ch Ulsiin bayar naadamd turuuleh has baina daa
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21