Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.
НҮБ-ын төлөөлөгч талуудаас иргэний бүсэд тэсэрч дэлбэрэх зэвсэг ашиглахаас зайлсхийхийг уриалжээ. Хуситууд хотыг өмнөд Йементэй холбосон гол замыг эзэлснээр Таизыг дахин бүсэлжээ. Засгийн газрын талын хүчин Даваа гарагт Таиз мужид агаарын цохилт хийж, хуситуудын нэмэлт хүч болон зэвсгийн агуулахыг устгасан гэсэн байна.
Мөн Их Британи мягмар гарагт Саудын Арабыг хуситуудын халдлагаас хамгаалахад туслах сөнөөгч онгоцуудаа байршуулна гэж мэдэгдсэн байна. Энэ нь мөргөлдөөнд гадаадын орон оролцож эхэлж буйг харуулж байна гэж Al Jazeera мэдээлжээ.
Эх сурвалж: polit.mn