Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

43 мин
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг хууль батлагдсанаар төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсвийн тогтвортой байдлын тусгай шаардлагыг зөрчихгүйгээр төсөвт оруулах боломж үүсэх юм.

 

Б.Энхбаяр: Ирэх оны төсөвт 3.4 тэрбум төгрөгийн ногдол ашгийн орлого төвлөрүүлнэ

 

Хуулийн төсөл санаачлагч ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр "Төсвийн хүрээний мэдэгдлийг батлах үед тухайн төсвийн жилийн урьд оны төсвийн үлдэгдлийн эцсийн хэмжээ тодорхой болоогүй байдаг. Гэтэл төсвийн жилийн явцад урьд оны төсвийн үлдэгдэл бодитоор бий болж, түүнийг төсвийн зарцуулалтад ашиглах шаардлага үүсдэг.Иймд төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсаны дараа урьд оны төсвийн үлдэгдлийн хэмжээгээр нэмэлт эх үүсвэр бий болсон тохиолдолд уг эх үүсвэрийг төсвийн тогтвортой байдлын тусгай шаардлагыг зөрчихгүйгээр төсөвт тусгах эрх зүйн зохицуулалт шаардлагатай байна.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль 2027 оноос хэрэгжиж эхлэх бөгөөд уг хуулийн дагуу арилжааны зорилго бүхий төрийн өмчит компани цэвэр ашгийнхаа 30-аас доошгүй хувийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилах зохицуулалт хэрэгжинэ.Үүний үр дүнд 2027 онд төсөвт 3,494.7 тэрбум төгрөгийн ногдол ашгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнээс 748.8 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд, 162.6 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт, 3,334.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт тус тус төвлөрүүлэхээр байна" гэлээ.

 

Ирц хүрэхгүй, санал хураалтыг хойшлуулав

 

 Хуульд дараах нэмэлт өөрчлөлтийг оруулах юм. Тухайлбал “7.9.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаас хойш уг мэдэгдлийг боловсруулахад тооцох боломжгүй нөхцөлөөс шалтгаалан ногдол ашгийн орлого, орон нутгийн үнэт цаас, урьд оны үлдэгдлээс хамаарсан эх үүсвэр нэмэгдсэнтэй холбоотойгоор нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого уг мэдэгдэлд тусгасан доод хэмжээнээс нэмэгдэхээр бол тухайн ногдол ашгийн орлого, эх үүсвэрээс шалтгаалсан нэмэгдлийн хэмжээгээр энэ хуулийн 12.1.4-т заасан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг нэмэгдүүлэн тооцож, болно. Энэ тохиолдолд уг нэмэгдлийн хэмжээнд энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлага хамаарахгүй гэж заажээ.

Үргэлжлүүлэн чуулганаар гурван хуулийн төслийн санал хураалт явуулах ёстой байлаа. Гэвч УИХ-ын гишүүдийн ирц хүрэлцэхгүй байгаа учраас санал хураалтыг маргааш 10:00 цаг хүртэл хойшлуулав.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Б.Амартүвшин, Б.Даваажав нарыг танилцууллаа

 

Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа танилцуулав.

Тэрээр, Монгол Улсын шүүхийн тухай хууль, шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг УИХ нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр нэр дэвшигчийн сонсгол хийж сонгохоор заасан. Байнгын хорооны тогтоолоор хуралдаанаар шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан. Ингээд ажлын хэсэг хуралдаанаар шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн журмын дагуу сонгон шалгаруулалтыг үе шаттаай зохион байгуулсан. Г.Эрдэнэбулган, Б.Амартүвшин, Ч.Отгонсүрэн, Б.Даваажав нарыг шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэшүүлсэн. Ингээд Б.Амартүвшин, Б.Даваажав олонхын санал авсан.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшиж олонхын санал авсан Б.Амартүвшин, Б.Даваажав нараас гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Шүүгчийн тангарагт нийт 62 үг бий. Энэ дотор шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг гэж агуулга байгаа. Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн аливаа шийдвэрийг гаргаж шүүгчийн ёс зүйг чанд сахина гэсэн агуулгатай. Монгол Улсын шүүгч бол шударга ёсыг тогтоох, ариун журамт үүргийг хэрэгжүүлнэ гэж ард түмний өмнө тангараг өргөдөг. Энэ тангараг хэрэгжих эс хэрэгжихээс хамаарч шүүхийн нэр хүнд, төрд итгэх итгэл, олон нийтийн итгэлийг татах эсэх нь хамаарна. Иргэдийн шүүхэд итгэх итгэл хангалттай биш байгаа. Та сонгогдсоноор иргэдийн итгэлийг бий болгох бодлогын ямар өөрчлөлт хийх вэ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Б.Амартүвшин:- Миний бие өнөөдрийг хүртэл өмгөөлөгчөөр ажилласан энэ хугацаанд ажигласан нэг зүйл нь бид нэг гол асуудлыг орхигдуулаад байна гэж харж байгаа. Тэр нь юу вэ гэхээр шүүхийн шийдвэрийн биелэлтийг орхигдуулсан байна. Эрүүгийн хэргийн шүүхийн биелэлт 100 хувь байна. Харин захиргааны хэргийн шүүхийн биелэлт хэргийн оролцогчдоос хамаараад харьцангуй өндөр. Гэтэл иргэний хэргийн шүүхийн шийдвэр биелүүлэх үйл явц 30 орчим хувьтай байна. Шүүхийн шийдвэр гармагц шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь шүүхийн шинэчлэлийн үр дүн, шүүхэд итгэх итгэл алдагдахад нөлөөлж байгаа. Тйимээс энэ асуудал дээр манлайлж оролцоно.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Б.Даваажав:- Шүүгчийн хувьд Үндсэн хуульд заасан бүхий л үнэт зүйлсийн төлөө тангараг өргөдөг.  Ард түмний эрх ашиг сонирхлын төлөө тангараа өргөдөг. Энэ үнэт зүйлсийн төлөө тангарагаасаа няцахгүй ажиллана. Шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:

-Шүүхийн ачаалал маш их байгаа. Нэн ялангуяа нэр дэвшигч н.Амартүвшин олон жил ажилласан сайн мэдэж байгаа байх ёстой. Өнөөдөр шүүхийн ачааллыг яаж бууруулах вэ гэдэг дээр ХЗДХЯ-наас хуулийн төсөл санаачлаад иргэний шүүхийн ачааллыг яаж бууруулах вэ гээд хэлэлцэж байна. Шүүх дээр хамгийн их асуудал үүсгэдэг гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой асуудлыг материаллаг процессын хуультай нь УИХ батлаад явж байна. Шүүхтэй холбоотой шүүгч нараа хамгаалах, шүүгчийн сонгон шалгаруулалт зарлахаар олдохгүй байна. Хуучин бид оюутнаар суралцаж байхад шүүгч болно гэж мөрөөдөж байхад хуульч мэргэжлийн оргил нь шүүгч гэж итгэдэг байсан. Өнөөдөр нэр хүнд байхгүй байна. Шүүгчийн сонгон шалгаруулалт зарлаад байхад ордог, тэнцдэг шүүгч болъё гэж зүтгэдэг хүнгүй болсон байна. Материаллаг болоод материаллаг бус олон төрлийн шалтгаантай. Шүүхэд ажиллаж байсан, уг байгууллагын зовлон жаргалыг мэдэх, олон санаа санаачилга гаргаж болох хүний хувьд санаачилгатай ажиллаарай. Хоёр нэр дэвшигчид хоёуланд нь захихад, шүүгчийн хараат бус байдлын асуудал маш чухал асуудал байгаа. ШЕЗ-ийн гүйцэтгэх нэн чухал чиг үүрэг. Шүүгчид нөлөөлдөг, утсаар ярьдаг, шийдвэрт нь албан тушаалд нь нөлөөлдөг зүйл дээр хатуу тэмцээрэй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 202 (7944)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

43 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

16 цаг 1 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин