Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

53 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Т.САЙХАН

 

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлснийг албан ёсоор мэдэгдлээ.  Тэрээр ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна” гэв.  Мөн "Сэлбэ", "Шархад", "Солонго I, II" хороолол зэрэг төрийн мэдэлд 3572 айлын орон сууц баригдаж байна. Ирэх 2027 онд 8238, 2028 онд 11,246 гэх мэтээр нэмэгдэнэ. 2030 онд 40,000 айлын орон сууц ашиглалтад орно. Хувийн компаниудын 14,832 айлын орон сууц энэ 2026 онд ашиглалтад орно. 2030 он гэхэд 82,000 гаруй айлын орон сууц барина" гэлээ. Түүнчлэн “Төрийн мэдлийн 40,000 орон сууцанд урьдчилгаа төлбөргүй, эсвэл ачаа дарамтгүй таван жил цувуулан бүрдүүлэх сонголттой. 45 метр кв, хоёр өрөө орон сууцаар жишээ авъя. Дөрвөн сонголт байна. Нэгдүгээрт, түрээсийн орон сууц. Сарын түрээс 700,000 төгрөг байна. Хоёрдугаарт, түрээслээд өмчлөх хэлбэр байна. Түрээсэнд сард 700,000 төгрөг төлнө. Өмчлөлдөө 720,000 төгрөг төлнө. Сард 1,420, 000 төгрөг болно. Түрээсийн байр, түрээслээд өмчлөх орон сууц аль аль нь огт урьдчилгаа төлбөргүй гэдгийг дахин онцлон хэлье. Гуравдугаарт, түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлийн хэлбэр байна. Та 30 хувийн урьдчилгаа төлбөр олж цуглуулах хэрэггүй. Түрээсийн төлбөр дээрээ нэмээд сар бүр 860,000 төгрөгийг таван жилийн туршид цувуулан төлөөд урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжтой. Дөрөвдүгээрт, хамтын өмчлөл гэдэг шинэ хэлбэр юм. Орон сууцны ордер гэрчилгээнд банк, НОСК хамтран өмчилнө гэсэн үг. Орон сууцны тань 50 хувийг түрээс, эсвэл түрээслээд өмчлөхөд тооцно. Үлдсэн 50 хувьд нь зээл авна гэсэн үг юм. Урьдчилгаа төлбөрийн босго хоёр дахин намсана. Зээл, хүүгийн төлбөр ч тал хувиар багасна гэсэн үг. Төрийн мэдлийн 40,000 орон сууцны талаас илүүд гэр хорооллын айл өрх орно. Газрыг нь үнэлж, төлбөрт нь тооцно. Төрийн мэдлийн орон сууц руу нүүх 25,000 айлын яндан буулгана. Хувийн компаниудын барих 60,000 орон сууцанд зургаан хувийн зээлд хамруулна. Анх удаа орон сууцтай болох айл өрхөд зориулна. Дотроо хоёр хэлбэртэй. 39,000 айлыг зургаан хувийн зээлд хамруулна. 21,000 айлыг эхний гурван жилд нь зургаа хувь, үлдсэн 17 жилд 12 хувийн зээлд хамруулах зэрэг сонголттой. Хотын бүс, байршлаас хамаарч, хүн амын төвлөрөл, ачаалал, түгжрэлийг давхар тооцсон хүү, нөхцөл нь өөр өөр байхаар төлөвлөлөө” хэмээн ярилаа.

 

“Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг өргөн барина”

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн танилцууллаа. Тэрээр "Орон сууцны залилангаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг хэлэлцсэн. Үүнтэй холбоотойгоор байгууллагуудын эзэмшиж буй орон сууц, барилгын талаарх мэдээллийг ил тод болгож, иргэд өөрсдөө мэдээллийг авч, хяналт тавих боломжийг бүрдүүлэхээр цахим мэдээллийн сан байгуулах ажлыг эхлүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн. Харин Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Уг хуулийн төслийг яаралтай горимоор ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.Монгол Улсын хэмжээнд одоогоор нийт 2173 дуусаагүй орон сууц байна. Эдгээр барилгатай холбоотойгоор захиалгын гэрээ байгуулах явцад иргэдийг залилан мэхлэх асуудал түгээмэл гарч байна. Зөвхөн залилангийн хэрэг бус, барилгын ажил эхлүүлэхдээ шаардлагатай зөвшөөрөл аваагүй, иргэдийн эрх ашгийг зөрчсөн, компани дампуурснаас барилгын ажил зогссон зэрэг олон асуудал бий. Түүнчлэн гурван талт гэрээтэй холбоотой маргаан ч цөөнгүй байна. Тухайлбал, иргэдийн газрыг нийслэлээс авч, оронд нь орон сууцанд оруулж өгөхөөр тохиролцсон ч уг тохиролцоо хэрэгжихгүй байх тохиолдол гарч байгаа. Иймд төр өөрийн эзэмшиж байгаа мэдээллүүдийг ил тод болгож, иргэдэд тухайн орон сууц, барилгын талаарх мэдээллийг шалгах, баталгаажуулах, хяналт тавих боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.Цаашид орон сууц бүр дахин давтагдашгүй QR кодтой болж, нэгдсэн бүртгэлд хамрагдана. Ингэснээр нэг орон сууцыг олон хүнд давхар захиалуулах, гэрээ давхардуулан байгуулах замаар залилан үйлдэх эрсдэлийг байхгүй болгох юм. Өөрөөр хэлбэл, орон сууц бүрийг бүртгэлжүүлж, тухайн байртай холбоотой гэрээ, мэдээллийг нэгдсэн системээр хянах боломж бүрдэнэ. Энэ хүрээнд арваннэгдүгээр сарын 15-ны дотор зөвшөөрөлтэй эсэхээс үл хамааран барилгын ажил нь эхэлсэн болон дууссан бүх барилгыг цахим бүртгэлд хамруулахаар төлөвлөж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас E-Mongolia системд баталгаат байр нэртэй цахим мэдээллийн сан бий болгохоор ажиллаж байгаа юм. Мөн дахин төлөвлөлтийн хүрээнд хохирсон 800 орчим иргэний асуудал яригдаж байна. Эдгээр иргэний хохиролтой холбоотой асуудлын дийлэнх нь Баянзүрх болон Баянгол дүүрэгт бүртгэгдсэн" гэлээ.

 

БОУАӨ-ийн сайд Ц.Сандар-Очир: Нөмрөгт гарсан түймрийн эзэн холбогдогч нь тодорхой учраас хохирлыг тогтоож барагдуулна

 

-Өнгөрсөн аравдугаар сарын 8-ны өдөр Дорнод аймаг Халхгол сум, Нөмрөгийн дархан цаазад газарт гарсан. Миний бие болон Тусгай хамгаалалттай газрын дарга газар дээр нь ажиллаад ирсэн. Түймрийг аравдугаар сарын 16-ны өдөр бүрэн унтрааж дууссан байна. Нөмрөгийн дархан цаазат газар нийт 528 мянган га газрыг хамрагдаг бөгөөд үүний 468 мянган га газар нь түймэрт өртсөн байна. Нөмрөгийн тал нутгийн 79.8 хувь түймэрт өртсөн байна. Сумын Засаг даргын захирамжаар хохирол тогтоох Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд яамны холбогдох мэргэжилтнүүд хамт үргэлжлүүлэн ажиллаж байна. Хуулиар 30 хоногийн дотор хохирол тогтоох ёстой. Тиймээс богино хугацаанд хохирлыг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна.Зөвхөн шатсан талбайн хэмжээгээр бус ой, ургамал, агаар, хөрс, газрын хэвлий, ан амьтны зэрэг бүх бүрдэл хэсгээр нарийвчилсан шинжилгээгээр хохирлыг тогтоож, нөхөн төлүүлэх арга хэмжээг холбогдох хуулийн хэмжээнд авна.   Нөмрөгт гарсан түймрийн эзэн холбогдогч нь тодорхой учраас цаг алдах эрсдэл үүсэхгүй гэж харж байна. Хохирлыг бодитоор тогтоож, мэргэжлийн байгууллагуудын тайлан, дүгнэлт шуурхай гаргах ёстой.Түймэрт өртөөгүй 20 орчим хувийн газар дээр үлдсэн ан амьтад  аж төрж байна. Мөн зарим нь хил гарсан асуудал байна. Монгол Улсын зүүн хил буюу Нөмрөгийн дархан цаазат газрын дагуу 180 км газар хил торон саадгүй байгаа учраас торон саад байгуулах асуудлыг Засгийн газарт танилцуулсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 201 (7943)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

38 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

53 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

53 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

16 цаг 40 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

16 цаг 43 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

19 цаг 20 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

19 цаг 24 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин