Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа Монгол–Японы сургалтын эмнэлэгт зочилж, захирал П.Баясгалантай уулзан үйл ажиллагаатай нь танилцлаа.
К.Шинохара 2009 оноос Монгол Улсад сургалтын эмнэлэг байгуулах төслийг дэмжиж, Японы талын дэмжлэгийг татахад хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Монгол–Японы сургалтын эмнэлэг 2019 онд ашиглалтад орсон.
Тэрээр мөн Монголын хүүхэд, залуучуудын боловсрол, эрүүл мэндийн салбарыг дэмжих хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцож иржээ.
Монгол–Японы хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, К.Шинохараг 2019 онд АШУҮИС-ийн Хүндэт профессор цолоор, 2026 онд Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасан байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0