“Хөршийн хайр” аянаар ганц бие өндөр настанд хүнсний багц хандивлалаа

2026-02-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Цагаан сарын баярыг тохиолдуулан Бурханы сүмээс 2-р сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны ганц бие өндөр настнуудад баярын бэлэг гардууллаа. Энэхүү үйл ажиллагааны үр дүнд 10 өрх цагаан сараа сэтгэл хангалуун тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

“Цагаан сар бол гэр бүл, төрөл төрөгсөд нэг дор цуглардаг хамгийн том баяр хэдий ч эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалан баяраа сэтгэл хангалуун тэмдэглэж чаддаггүй хүн цөөнгүй байдаг. Тиймээс хөрш нийгэмдээ өчүүхэн ч болов халуун дулаан сэтгэл хүргэхийг хүсэж, сүмийн гишүүд сэтгэлээ нэгтгэлээ” хэмээн Бурханы сүмийн төлөөлөгч ярилаа.

“Эхийн хайраар хүн төрөлхтөнд аз жаргал түгээе!” уриатай “Хөршийн хайр” аянаар гардуулан өгсөн бэлгийн багцад халуун сав, эрүүл шүүс, печень зэрэг өдөр тутмын хэрэгцээт хүнсийг багтсан байна.

Өмнөх жилүүдэд ч Бурханы сүм Монгол Улсад олон төрлийн хөршдөө туслах үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлсээр ирсэн аж. Өнгөрсөн жилийн Цагаан сарын баяраар мөн Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд зочилж, ганц бие ахмад настан айл өрхүүдэд хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хандивлажээ. Жилийн эцсээр Дархан-Уул аймгийн Дархан хотын 5-р хороо болон Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4-р хороонд эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулсан иж бүрэн амттаны багцыг тус тус хандивлан, иргэдэд итгэл найдвар бэлэглэсэн байна. Мөн “Ахмадын өдөр” (10-р сарын 1)-ийг тохиолдуулан бэлгийн багц, хандив өргөж, ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн байна. 8-р сарын эхээр Баянзүрх дүүрэгт 100 ширхэг амттаны багцыг хандивлаж, дүүрэг үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэсэн байна.

Уур амьсгалын өөрчлөлт улам бүр эрчимжиж буй энэ үед Бурханы сүм нь мод тарих, байгаль орчны цэвэрлэгээ зэрэг үйл ажиллагаа өрнүүлж, нийгэмд хамтын оршихуйн үнэ цэнийг түгээсээр байна. Баянгол дүүргийн Агро цэцэрлэгт хүрээлэнд 500 мод тарьж, агаарын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулсан бол Налайх-Тэрэлж, Сонгинохайрхан дүүргийн Элма-Баян уул, Баянзүрх дүүргийн Дэндийн ам болон Их Засаг их сургуулийн орчимд хог хаягдлыг цэвэрлэн, байгаль, хотын орчныг хамгаалж, орон нутгийн иргэдийн талархлыг хүлээсэн байна.

Бурханы сүм жил бүр “Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” дэлхий дахины цусны донорын хөдөлгөөнийг зохион байгуулж, амь нас нь аюулд орсон иргэдэд туслахын зэрэгцээ цусны нөөцийг тогтвортой байлгахад хувь нэмэр оруулж ирсэн байна. Энэхүү гавьяа зүтгэлийг нь үнэлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын өргөмжлөл, Эрүүл мэнд, спортын сайдын өргөмжлөл, Ус сувгийн удирдах газрын даргын талархал, Цус Сэлбэлт судлалын үндэсний төвийн захирлын талархал зэрэг шагнал урамшуулал олгожээ.

Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (watv.org) нь дэлхийн 175 орны 7800 гаруй бүс нутагт байгуулагдсан Бурханы сүм нь Библид үндэслэн Эцэг Бурхан болон Эх Бурханд итгэдэг глобал сүм юм. 1964 онд БНСУ-д байгуулагдсан тус сүм энэ жил үүсгэн байгуулагдсаны 62 жилийн ойгоо тэмдэглэж байгаа юм байна. Тэд “Хөршөө өөрийн адил хайрла” гэсэн Христийн сургаалын дагуу хайр, сайн үйлсийг олон чиглэлээр хэрэгжүүлж иржээ. Өдгөө дэлхийн өнцөг булан бүрт цусны донорын хөдөлгөөн, байгаль орчны цэвэрлэгээ, эмзэг бүлгийнхэнд туслах, гамшгийн дараа тусламж үзүүлэх, соёлын хөгжлийг дэмжих зэрэг нийт 45,000 гаруй удаагийн сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, дэлхий нийтийн хөгжил, эв нэгдэлд хувь нэмрээ оруулсаар байгаа юм байна.

Тэдний тууштай, чин сэтгэлийн олон сайн үйлсийг нь үнэлэн БНСУ-ын 3 засгийн газраас Ерөнхийлөгчийн шагнал, АНУ-ын 3 засгийн газраас Ерөнхийлөгчийн сайн дурын шагнал, Их Британийн Хатан хааны сайн дурын шагнал, Бразилын хууль тогтоох байгууллагын гавьяаны одон, Перугийн Үндэсний Конгрессын хүндэт одон болон байгаль орчны дээд шагнал зэрэг дэлхийн улс орнуудын төр, засгийн газрууд болон байгууллагуудаас нийт 5400 гаруй шагнал, өргөмжлөл хүртээсэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
20
0
0
0
0
0
美麗
上帝的教會善行給寒冷的心靈帶來了溫暖與安慰,真的太有意義了。
Гайхалтай. ёстэй сайн байна
Л.Энх-Амгалан: УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

Л.Энх-Амгалан: УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

17 мин
КОЙКА байгууллага Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын хөгжилд бодит хөрөнгө оруулалт хийлээ

Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын хүний нөөц, сургал

8 цаг 46 мин
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

Засгийн газар Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хөрөнгө оруулагч та

8 цаг 46 мин
“Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллана

“Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллана

2026-09-11
Бөхөн уул дахь Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд оролцоно

Бөхөн уул дахь Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд оролцон

2026-09-11
Монгол-Оросын бүс нутгийн харилцаа холбоог өргөжүүлэх нь хамтын ажиллагааны чухал хөдөлгөгч хүч

Геополитикийн болон гео-эдийн засгийн өнөөгийн тогтворгүй байдал нь хөрш орнуудын бүс нутги

2026-09-11
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр ээлжит бус чуулганы анхны хуралдаанаа хийж, Монгол Улсын 202

2026-09-11
Вьетнамын парламентын дарга 23 жилийн дараа манай улсад айлчилж байна

УИХ-ын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ү

2026-09-11
Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

Тайзан дээр Сычуаны уламжлалт дуурийн жүжигчин нүүрээ хормын төдийд сольж байна

2026-09-10
“Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд парламентын дарга нар санал нэгджээ

“Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд парламентын дарга нар санал нэгджээ

2026-09-10