Жек Лондоны богинохон атлаа тод мөр

1 цаг 16 мин
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Д.АРИУН

Америкийн уран зохиолын түүхэнд Жек Лондон шиг амьдралаараа роман бичсэн зохиолч цөөн гэж судлаачид үздэг байна. Адал явдал, хөдөлмөр, тэмцэл, хайр, итгэл үнэмшлээ үгээр мөнхөлсөн домогт хүн гэж түүний тухай бичдэг. “Мартин Иден”, “Цагаан соёот”, “Саран хөндий” зэрэг олон зохиол нь энэ цаг үеийн  уншигчдыг татсаар байна. Энэ 2026 онд Жек Лондоны мэндэлсний 150 жилийн ой тохиож байна. Polit.mn сайт “Төрсөн өдөр” буландаа Жек Лондоныг онцлов.

 

Амаргүйг туулсан бага нас

 

Жек Лондон 1876 оны нэгдүгээр сарын 12-нд АНУ-ын Сан Франциско хотод төржээ. Түүний төрсөн эцэг болон ээжийн хайр дурлалын түүх тухай цагтаа хэвлэлээр хүртэл гарч дуулиан тарьж байсан ч тэд гэрлэсэнгүй. Шинэ төрсөн хүү Жон Чейни гэдэг нэртэй байлаа. Харин ээж Флора Веллман нь Америкийн иргэний дайны ахмад дайчин Жон Лондонтой гэрлэсний дараа Жон Гриффит Лондон гэдэг нэртэй болсон байна. Учир нь хойд эцэг нь хүүг өргөж авчээ.

Гэр бүл нь ядуу, байнга нүүдэллэн амьдардаг байсан тул Жек бага наснаасаа хөдөлмөрийн хатуу амтыг мэдэрчээ. Тэр арван нэгэн настайдаа сонин зарж, боулингийн газар ажиллаж эхэлжээ. Дараа нь үйлдвэр, цахилгаан станц зэрэг хүнд хэцүү нөхцөлтэй газруудад ч ажилласан байна. Арван тавтайдаа тэр хясаа хууль бусаар агнадаг завь худалдаж авч, энэ ажлаараа “хясаан дээрэмчин” хэмээн алдаршиж байсан түүх түүний намтарт байна. Энэ үеийн адал явдал нь хожмын олон өгүүллэгийнх нь эх сурвалж болсон гэж судлаачид үздэг.

 

Номын санчид анзаарагдсан авьяас

 

Түүнийг уншиж сурахад хойд аавынх нь охин туслажээ. Тиймээс Жек Лондон багадаа маш их уншдаг хүүхэд байжээ. Харин түүнийг уран зохиолд дурлахад номын санч Ина Кулбрит гэдэг эмэгтэй онцгой нөлөө үзүүлжээ. Тэрээр Жект тохирох ном санал болгож, бичих авьяасыг нь анзаарч, урам өгсөн нь ирээдүйн зохиолчийг төрүүлэх чухал алхам болсон байна.

1894 онд Лондон ажилгүйчүүдийн жагсаалд оролцож, тэнүүчлэл, социалист үйл ажиллагааны улмаас баривчлагдаж байв. 1896 онд Калифорнийн Их сургуульд элссэн ч, санхүүгийн боломжгүйн улмаас сургуулиа орхиход хүрчээ.

 

Алтгүй буцаж ирсэн ч

 

“Алтны халуурал”-д автсан олон мянган америкчуудын нэгэн адил 1897 онд Лондон Аляск, Клондайкийг зорьжээ. Тэндээс тэр алт олж баяжаагүй. Гэхдээ хожмын агуу бүтээлүүдийнхээ гол баатрууд, орчныг  тэндээс олсон байна. Түүний уран бүтээлд, олон зохиолд нь хойд зүгийн хатуу ширүүн байгаль, хүний тэсвэр хатуужил, амьд үлдэхийн төлөөх тэмцэл хүсэл зориг гол сэдэв байдаг нь эндээс эхтэй.

Буцаж ирснийхээ дараа Лондон “Чонын хүү” зэрэг өгүүллэгийн түүврээ хэвлүүлж, улмаар 1904 онд “Далайн чоно” романаа бичсэн нь түүнийг утга зохиолын ертөнцөд од болгосон байна.

 

Ээдрээтэй хайр дурлал, алдар нэр

Фото: Зохиолчийн хоёр дахь эхнэр Чармиан Киттрежийн хамт

Жек Лондон 1900 онд Элизабет (Бесси) Маддернтэй гэрлэж, хоёр охинтой болсон ч энэ гэрлэл хайр дурлалаас илүү харилцан дэмжлэг дээр тогтсон байв.  Эхнэр нь түүний анхны уншигч, бас дэмжигч байсан. Бас түүнийг зохиол бичээд алдар нэртэй болно гэдэг шууд итгэсэн цөөн хүний нэг байжээ. Гэвч энэ гэрлэлт удаан үргэлжилсэнгүй. Зарим эх сурвалжид түүнийг эхнэрийнхээ найзтай гэрлэсэн гэж бичсэн байдаг. Зохиолчийн хоёр дахь эхнэр Чармиан Киттреж түүний амьдралын  түшиг тулгуур, дэмжигч, зарим бүтээлийн хувьд хамтрагч нь байсан гэж түүний намтрыг бичсэн хүмүүс тэмдэглэжээ. Бас хоёр удаагийн гэрлэлт нь түүний хувьд хэзээ ч жинхэнэ хайр дурлал байгаагүй гэдэг.

Уран бүтээл нь олон нийтэд хүрч, зохиолч алдар нэртэй болохын хэрээр ашиг орлого нь нэмэгджээ. Энэ цаг үедээ тэрээр дарвуулт завь худалдан авч, эхнэртэйгээ хамт дэлхийг тойрох долоон жилийн аялал хийхээр төлөвлөж байжээ. Гэсэн ч энэ аялал гурван жил л үргэлжилж, тэрээр өөрөө өвдсөнөөр өндөрлөжээ. Хөлөг онгоц барихаас эхлээд гаргасан ихээхэн зардал нь алдагдал болж дууссан ч, эдгэрснийхээ дараа нь энэ аяллынхаа тухай намтарчилсан роман бичсэн нь амжилттай болжээ. Түүнчлэн аяллын багийн бүрэлдэхүүнд багтсан Мартин Жонсон хэд хэдэн кино хийжээ.

Далайн аялал бүтэлгүй болсноос илүүтэйгээр зорьж бариулсан “Чонын байшин” нь нүүж орохын нь өмнөхөн шатсан явдал зохиолчийн амьдралын хамгийн хүнд цохилтуудын нэг байсан гэдэг.

 

Богинохон атлаа тод мөр

 

Жек Лондон 1916 оны арваннэгдүгээр сарын 22-нд 40 насандаа нас баржээ. Албан ёсоор бөөрний хүнд өвчний улмаас өөд болсон гэж үздэг. Албан бусаар бол өвчин намдаах эм морфины тунг хэтрүүлснээс болсон гэдэг аж.  

Түүний амьдрал богино   байсан ч үлдээсэн өв нь асар их. Тэр бол ядуурлыг шаргуу хөдөлмөрөөрөө ялсан нэгэн. Түүний амьдрал адал явдлаар дүүрэн байсан. Үүнийг туулсан өөрийн туршлагаараа дэлхийн уран зохиолыг баяжуулсан зохиолч гэж хожмын судлаачид түүний тухай бичжээ.

Жек Лондонгийн бүтээлүүд дэлхий даяар олон хэлээр уншигдаж байна.  Түүний ном бүтээлүүд өнөөдөр ч уншигчдад нэг зүйлийг сануулсаар байна. Хүн хувь тавилантайгаа тэмцэж, өөрийн хүчээр замаа засч чадна гэдгийг.  Үүнийг тэр амьдралаараа,  уран бүтээл баталсан билээ.

Эх сурвалж: polit.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

НХАУ-ын Үндэсний Цагаачлалын газраас гадаадын иргэдийн хилээр нэвтрэх үйл явцыг хөнг

1 цаг 10 мин
Жек Лондоны богинохон атлаа тод мөр

Америкийн уран зохиолын түүхэнд Жек Лондон шиг амьдралаараа роман бичсэн зохиолч

1 цаг 16 мин
GoGo.mn Ройтерс агентлагтай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

GoGo.mn сайт дэлхийд тэргүүлэх, нэр хүндтэй мэдээллийн агентлагуудын нэг бол

1 цаг 31 мин
iKon.mn сайтын нэрийг барьж, хуурамч мэдээлэл түгээжээ

Сүүлийн үед iKon.mn сайтын нэрийг барьсан худал хуурмаг мэдээ, мэдээлэл Фэйсбүүк орчинд тарха

1 цаг 35 мин
Ерөнхий сайд "Рио Тинто" группт шаардлага хүргүүлж захидал илгээжээ

Г.Занданшатар "Рио Тинто" группт шаардлага хүргүүлж захидал илгээжээ

2 цаг 14 мин
АНУ Гренландын бүрэн эрхийг авахгүйгээр аюулгүй байдлаа бэхжүүлэх эрх зүйн орчин бий

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг "худалдаж авах" санааг дахин илэрхийлэхэд,

11 цаг 50 мин
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа”

“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг.

11 цаг 50 мин
МАН-ын жагсаалтад “гаднын хүн” багтахааргүй болжээ

МАН-ын дарга Н.Учрал ирэх парламентын сонгуулиар намын жагсаалтад онцгой анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

11 цаг 50 мин
Бүсийн “босс”-ууд

Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.  Дээд шүүхээс МАН-

11 цаг 50 мин
Хувьчлалын "сураг"-аар эвдэрч, дэлбэрээд эхэлсэн нь үнэгүйдэхийн шинж үү?!

Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-нд Төрийн өмчийн зарим компанийн хувьцааг

11 цаг 50 мин