Богд хаан: Бид Хятадын бүрэлдэхүүнд оршихгүй, өөрийнхөө замаар явна

2025-12-29
Нийтэлсэн: Админ
 5 мин унших


Б.Баяр


Энэ өдөр Манж мөхөж Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж түүнд Монгол төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөсний 114 жилийн ой тохиож байна. Тодруулбал, 
1911 оны цагаагчин гахай жилийн шинийн 9 буюу арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 11 цагт Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласан байдаг. Улмаар, Богд хаан таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргаж байжээ. Шинэ байгуулагдсан 5 яамны тэргүүн зэрэгт Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэх яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны сайдаар Чин ван Ханддорж, Сангийн хамаг хэргийг бүгд захирах яамны сайдаар Түшээт чин ван Чагдаржав, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Ваанчигийн Гомбосүрэн буюу Далай ван Гомбосүрэнг, Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайдаар Эрдэнэ засаг, хошой чин ван  Мижиддоржийн Намсрай нарыг тохоон томилжээ. 1912 оны наймдугаар сард Бүгд Ерөнхийлөн Захирах яамыг байгуулж сайдаар Сайн ноён хан Намнансүрэнг томилсон байдаг. Энэ үеэс Монголын тусгаар тогтнолыг бататгах, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, гадаад улсуудтай элчин харилцаа тогтоох үндсэн зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй.
 Энэ нь үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон байдаг.
УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны хуулиар жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгосон. Ингээд 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийг хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгож, энэ өдөр улс нийтээр амрахаар хуульчилсан. 
Энэ өдрийн талаар УИХ-ын гишүүн асан, “Мэргэн сайд Агданбуугийн Амарсан”-гийн тэргүүн , түүхийн ухааны доктор Ёндонгийн Отгонбаярын хийсэн судалгаа, түүнд тулгуурласан “Монголын тусгаар тогтнолын товчоон” номд олон сонирхолтой баримтыг оруулсан байдаг.
Тэрээр энэ тухайд “…Манжийн амбагай хааны зарлиг гэж байдаг. Энэ зарлигт “…Хэрвээ Манж гүрэн сөнөвөл монголчууд өөрийнхөө хуулиар амьдарна” гэж заасан байдаг. Ер нь тусгаар тогтнолын хөдөлгөөн 1900-гаад оны үеэс нэлээд эрчимжсэн. 1911 оны зун гэхэд үнэн хэрэгтээ тусгаар тогтночихсон шахуу байсан. Гэхдээ зарлах ажлаа арванхоёрдугаар сарын 29-нд хийсэн байдаг. 1912 оны нэгдүгээр сарын 1-нд Дундад иргэн улсыг зарлан тунхаглах бэлтгэл хийгдэж байна гэсэн мэдээ аваад, бид гурав хоногийн өмнө өөрсдийгөө зарлан тунхагласан. Ер нь энэ өдрийг бодлоготойгоор зориуд сонгож авсан байдаг. Дундад иргэн улсын ерөнхийлөгч Юань Шикай-аас Богд хаанд захидал ирүүлсэн. Ингэхдээ “…Хятадын бүрэлдэхүүндээ үргэлжлүүлэн орших хэрэгтэй” гэж ятгахад Богд хаан “…Бид өөр өөрийнхөө замаар явах ёстой” гэж хариу өгсөн байдаг. Үүнийг бид зориуд ойлгох ёстой. Яагаад гэвэл Дундад иргэн улс өөрийгөө Манж гүрний залгамжлагч гэж үзээд Манж гүрний эрхшээж байсан бүх нутаг дэвсгэрийг эрхшээх ёстой гэж үзсэн. Харин монголчуудын хувьд Хятад, Монгол хоёр хоёулаа Манж гүрний ноёрхолд байсан гэж үзэж байв. Нэгэнт Манжийн эзэнт гүрэн байхгүй болж байгаа учраас хоёр улс өөр өөрийнхөө замаар явах ёстой гэж үзсэн илэрхийлэл нь байгаа юм. Тийм учраас Богд хааны өгсөн хариу захидалд “…Манжийн эзэн хааныг буухаас өмнө бид улсаа тунхагласан байтал та юу ярина вэ” гэсэн ийм сонирхолтой өгүүлбэр байсан. Өөрөөр хэлбэл, танай улс байгуулагдахаас өмнө бид байгуулагдсан байсан гэж хариу өгсөн гэсэн үг. Үүгээрээ чухал ач холбогдолтой өдөр гэж би тайлбарламаар байна. Яагаад гэвэл Дундад иргэн улс өөрийгөө Манж гүрний залгамжлагч гэж үзээд Манж гүрний эрхшээж байсан бүх нутаг дэвсгэрийг эрхшээх ёстой гэж үзсэн. Харин монголчуудын хувьд Хятад, Монгол хоёр хоёулаа Манж гүрний ноёрхолд байсан гэж үзэж байв. Нэгэнт Манжийн эзэнт гүрэн байхгүй болж байгаа учраас хоёр улс өөр өөрийнхөө замаар явах ёстой гэж үзсэн илэрхийлэл нь байгаа юм. Тийм учраас Богд хааны өгсөн хариу захидалд “Манжийн эзэн хааныг буухаас өмнө бид улсаа тунхагласан байтал та юу ярина вэ” гэсэн ийм сонирхолтой өгүүлбэр байсан. Өөрөөр хэлбэл, танай улс байгуулагдахаас өмнө бид байгуулагдсан байсан гэж хариу өгсөн гэсэн үг. Үүгээрээ чухал ач холбогдолтой өдөр гэж би тайлбарламаар байна” гэж ярьсан байдаг. 
 

Мөн “…1911 оны тусгаар тогтнолын хөдөлгөөний баримталсан нэг том зарчим нь шашин, соёлоо хамгаалах байсан. Богд Жавзамдамба хутагтыг өөрийн шашны тэргүүн гэж үзэж байгаа хүмүүс түүнийг шинэ Монгол Улсад багтах ёстой гэдэг бодлогыг баримталсан. Тийм учраас Богд хаан манай тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн туг болсон хүн. Хэдийгээр гарал үүслээрээ төвөд хүн боловч дөрвөн настай байхдаа Монголд ирсэн. Тиймээс монголчуудын тусгаар тогтнолын төлөө зүтгэх зүрхтэй, зоригтой хүн болж хувирснаараа гайхамшигтай хэрэг болсон гэж хэлж болно. Хоёрдугаарт, улсаа тунхаглах, тусгаар тогтнолоо зарлах асуудлыг ярилцсан нөхдийн зөвлөгөөн 1911 оны зун болсон. Энэ зөвлөгөөний үеэр шинэ Монгол Улсын хаан хэн байх вэ гэдэг асуудал хөндөгдөхөд, Богд хаан гэж шийдээгүй бол тусгаар тогтнолын хөдөлгөөн эхнээсээ хагарах магадлалтай байсан. Яагаад гэвэл халх дөрвөн аймгийн хаад бүгдээрээ хаан ширээнд суух боломжтой гэдэг зүйл яригдсан байдаг. Үүнд Чин Ван Ханддорж “Шинэ Монгол Улс зөвхөн халх Монголоор хязгаарлагдахгүй. Өмнөд Монгол, Хөлөнбуйр, Барга, Урианхайн хязгаар зэрэг улсыг хамрах учраас эдгээр нутагт нэр алдар нь түгсэн Богд Жавзандамба хутагтыг хаанаар залбал зохино” гэж хэлснээрээ дотоод маргалдаан үүсгэх боломжийг хаасан байдаг” гэсэн байна.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Зочин
Одоо бид өөрсдөө аманд нь гүйж орох гээд байгаагаа мэдэрч ойлгож байгаа бол уу??? Том асуулт шүү. Хамрын үзүүрээс цааш харж чадахгүй улстөрчидтэй юугаа ч ярих билээ
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

7 цаг 37 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

7 цаг 42 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

7 цаг 44 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

7 цаг 51 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

15 цаг 42 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

15 цаг 42 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

15 цаг 42 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин