Популистууддаа  л “…Баяртай” гэе!

2025-12-24
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.ОЧИР

 

Популистууд “...Эх орон”, “...Ард түмэн”, “...Авлига”, “...Асар том хулгай” гэдэг дөрвөн үгийг голчлон ашиглана. Энэ дундаа нийтийн эрх ашгийн, эсвэл үндэсний стратегийн зорилтот аль нэг томоохон төслийг обьект болгож сонгодог. Тэгж нийлүүлж ярьсаар байгаад олон танигдталаа улс төр хийнэ. Харамсалтай нь, тэр популизмынх нь хор, гор хоёрыг улс ч, иргэд ч хүлээдэг. Үүний нэг томоохон жишээ нь сүүлийн хоёр сарын турш үргэлжилж буй шатахууны хомсдол, оочер юм. Хоёр сар хомсдоод, хонон өнжин оочерлоод ч олдохгүй, сүүлдээ биднийг “…Гаднаас ШТС оруулж ирье” гэдэгтээ тултал шалд нь буулгаж байна. Үндэсний аюулгүй байдал талаасаа энэ яагаад ч бүтэхгүй санаа л даа. Тиймээс, бодитоо боломжоо харах хэрэгтэй юм.

Уг нь, Монгол Улс бие даасан шийдвэр гаргах боломж бүхий чөлөөт эдийн засагтай болоод 30 гаруй жил болж байгаа юм. Гэвч, энэ хооронд яагаад ч юм хийж болоогүй, шийдэж чадаагүй хэд хэдэн төсөл байдаг юм. Эдгээрийн эхэнд, эрчим хүчний төслүүд, мөн одоо онцгой нэхэгдэж буй газрын тос боловсруулах үйлдвэр багтана.

Өнгөрсөн 30 гаруй жилд эрх хэрэгжүүлсэн Засгийн газар бүр газрын тос боловсруулах үйлдвэрийг ярьсан. Харин барьж авч эхлүүлсэн нь 2017 оны Засгийн газар байдаг. Тодруулбал, Засгийн газрын 2017 оны 59 дүгээр тогтоолоор Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар, уг төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг Засгийн газрын 2017 оны 92 дугаар тогтоол, ТӨБЗГ-ын 2017 оны 108 дугаар тогтоолоор байгуулсан. Цаашлаад, Засгийн газрын 2018 оны 323 дугаар тогтоолоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэгчээр УУХҮЯ-ыг тогтоож байсан. Дараа нь, Засгийн газрын 2023 оны 82 дугаар тогтоолоор компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийг тогтоосон. Төр ингэж шийдээд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК ажиллаж байна. Гэвч популистуудын амнаас хол байж чадаагүй юм. Тэд “…Газрын тос боловсруулах үйлдвэрийг том артай хүн удирдаж байна, хулгай л хийж байгаа”, “…Тэр үйлдвэр Хэмнэлтийн хууль зөрчлөө”, “…Газрын тос боловсруулах үйлдвэрийг ТЭЗҮ-гүй барьж байна” гэх мэтийн популизмыг олны анхаарал руу шидсээр ирсэн. Хамгийн гол нь үүнд хариуцлагатай улстөрчид ч татагдан оролцож, популизмд нэмэр тусаа өргөдөг. УИХ дахь сөрөг хүчний томоохон намын дарга хүртэл “…Мега төсөл гэсэн гоё нэрний цаана мега хулгай, авилгалын асуудлууд цэцэглэчих вий. Баригдаж, дууссан ч зүйлгүй мөртлөө баахан хулгай, авилгын хэргүүдтэй төрийн нэр дээрх өр зээлүүд сүүлд нь үлдэж хоцрох вий. Газрын тос боловсруулах үйлдвэр гэх мэт мега төслүүдийн үр дүн ямар байгааг иргэд олон нийт, улстөрчид эргэж санаад үзээрэй” гэж олон нийтэд уриална. Төсөлтэй холбоотой “тоо” сонссон УИХ-ын гишүүн “…Газрын тосны үйлдвэрийн 1.7 тэрбум ам.долларын зээл гэж үнэхээр маш их хулгай байна даа” гэж турхирна. Үр дүнд нь “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн үйл ажиллагаа гацаанд ордог.

Тус үйлдвэрийн удирдлагууд аргаа бараад “…Манай газрын тос боловсруулах үйлдвэр чинь Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл буюу тэр улсын “Эксим” банкны санхүүжилттэй. Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд дэлхий дахинд хэрэгжиж байгаа 380-390 орчим төсөл байгаа. Тэр бүрт дагаж мөрддөг нийтлэг дүрэмтэй. Тэр дүрмийн дагуу л явж байгаа юм л даа. Тодруулбал, зөвлөх, гүйцэтгэх бүгдээрээ Энэтхэгийнх байдаг. Энэ төсөлд хэрэглэж байгаа бараа материал, тоног төхөөрөмжийн тодорхой хувь нь Энэтхэгийнх байна. Энэ чинь “Эксим” банкны бүх зээлд тавигддаг шаардлага шүү дээ. Тендерт Энэтхэгийн компаниуд оролцож байна. “Эксим” банк урьдчилсан сонгон шалгаруулалт хийнэ. Бид анх асууж л байсан. Чадах, чадахгүй компаниуд энэ төслийг гүйцэтгэнэ гэж очоод, тус улсын нэр хүндийг муутгах, төслөө хэрэгжүүлж чадахгүй гацаах зэргээс урьдчилан сэргийлэх, ажлаа нэр хүндтэйгээр гүйцэтгэх шаардлагатай байдаг юм байна. Тэгээд Энэтхэгт нээлттэй тендер зарлаад, техникийн чадварыг нь манай төслийн менежментийн зөвлөх үнэлж байгаа юм. Техникийн чадварыг үнэлсний дараа сонгон шалгаруулалт хийнэ гэсэн үг. Ингээд техникийн хувьд тэнцсэн компанийн үнийн саналыг Монголд нээж байгаа юм. Ингээд хамгийн бага үнийн санал өгсөн компани шалгарна. Тэр компанийн үнийг бууруулах гэж хэлэлцээ хийнэ. Хамгийн сүүлд хүрсэн үр дүнгээрээ гэрээ байгуулна. Ийм л процесс явж байгаа. Гэрээ байгуулахдаа Засгийн газраасаа зайлшгүй зөвшөөрөл авна. Засгийн газрын тогтоол, тэмдэглэл гардаг. Дараа нь их хэмжээний мөнгөн дүнтэй хэлцэл гэсэн утгаар манай компанийн ТУЗ зөвшөөрөл өгнө. Ингэж гэрээ байгуулагддаг. Хөрөнгө мөнгөний хувьд бараа материал, тоног төхөөрөмжийн тоо хэмжээ, үнийн дүнг талбай дээр байгаа хяналтын инженерүүд баталгаажуулна. Энэтхэгийн төслийн менежментийн баг, манай компани Энэтхэг рүү очиж шалгуулна. Эргээд баталгаажуулаад, Уул уурхайн яамаараа дамжуулаад, Сангийн яам, Элчин сайдаар дамжуулж, “Эксим” банканд очно. “Эксим” банк зөвхөн Энэтхэгийн компанид төлбөрөө хийдэг” гэж тайлбарлаад л байдаг. Гэвч, нөгөөх популистууд мушгиад байдаг.

Тэгэхдээ “…Газрын тос боловсруулах үйлдвэрээр далимдуулаад аймаар их мөнгө идэж байна. Угаасаа, тэр үйлдвэрийг бариад ч манайд газрын тосны нөөц байхгүй. Энэ ердөө л авлига, хулгай” гэнэ. Харин ч нэг уйгагүй, шантрахгүй мушгина даа. Гэтэл бодит байдал өөр байгаад байдаг.

Албан ёсны мэдээллээр Засгийн газрын 2012 оны 154 дүгээр тогтоолыг үндэслэн ЭБЭХЯ-ны дэргэдэх ЭБМЗ-өөр 2010-2012 оны хооронд Тосон-Уул XIX, Тамсаг-XXI болон 1997 оны Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайн газрын тосны нөөцийн тооцооны тайланг хэлэлцүүлж, дээрх талбайнуудын газрын тосны нөөцийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд 2012 оны арванхоёрдугаар сарын 7-ны 72 дугаар тушаалаар Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэсэн. 2021 онд Цэн-Тогоруу ордын Матад XX талбай, 2024 онд Өлгийн ордын Галба XI талбайн нөөц тогтоогдож тус тус Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд нэмж бүртгэсэн. Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд нийт баталгаат геологийн нөөц нь 335.6 сая тонн бүртгээд байна. Үүнээс олборлох боломжтой буюу ашиглалтын нөөц нь 43.59 сая тонн байна. Монгол Улсын хэмжээнд 1998-2025 оны зургадугаар сарын хооронд нийт 11.75 сая тонн газрын тос олборлосон. Үүний үлдэгдэл ашиглалтын нөөц 31.91 сая тонн байна. Эндээс үзэхэд, газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орохоос өмнө Мэнэнгийн талд газрын тосны олборлол хийж буй “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай яриа хэлэлцээр хийх хэрэгтэй. Дээрээс нь, манай үндэсний компаниуд газрын тосны хайгуул хийгээд эхэлсэн. “Петроматад” ХХК ашиглалтын цооног нээчихсэн. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК бас “Давс 31” гэдэг талбайтай. Тэндээ суурь хайгуул нэлээд хийсэн. Их биш гэхэд айхтар их хөрөнгө оруулалт шаардлагагүйгээр тосыг нь гаргаж ирэх бэлэн боломж байгааг тогтоосон. Одоо тэд хөрөнгө оруулагч хайж байна. Яахав, Монгол Улсад газрын тосны хайгуул, олборлолтыг өндөр эрсдэлтэй, өртөг зардал ихтэй гэдэг. Далайд гарцгүй, хүйтний улирал нь удаан үргэлжилдэг. Эдгээрийг үл тоогоод ирсэн ч хууль эрх зүйн орчин бүрхэг, ажил хийх зөвшөөрөл авах нь хөрөнгө оруулагчдыг айлгаад байдаг. Гэхдээ, энэ мэтийг давж Монгол Улс хоёр жилийн дараа Газрын тос боловсруулах үйлдвэртэй болчих боломжтойг уг ажлыг гардаж буй хүмүүс хэлж байна. Гэвч, популистууд гацаа саад хийхгүй бол сайн гэдгийг бас сануулав. Ер нь бол, ямар ч үнээр хамаагүй энэ үйлдвэрийг ашиглалтад оруулж байж л бид шатахууны мөнхийн хомсдолоос сална. Тэгэхдээ, “…Гаднаас ШТС урья” гэтэл шатахуунд оочерлуулсан популистууддаа л “…Баяртай” гэж хэлэх хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 243 (7740)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
tiim shuu ugtaa bol ard tumnee ogt boddoggui
“Зуны Давос” чуулган Монгол Улсад хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлж байна

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын 17 дахь удаагийн “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулганы албан ёсны нээлтийн нэгдсэн /2026.06.24/ хуралдаанд оролцов.

7 цаг 57 мин
ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

8 цаг 1 мин
А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

8 цаг 4 мин
Цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрээр долдугаар сарын 10-ны өдөр буюу Төрийн далбааны өдрөөр болох цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийхээр болсон

8 цаг 9 мин
Та нарын тарих тэрбум модонд бидний тарих нэг мод нэмэр

6-р сарын 20-ны өдөр Хятадын Төв Радио Телевизийн Улаанбаатар дахь студи

13 цаг 57 мин
Сонсгол: Хоёр жилийн өмнө батлагдсан Малчны тухай хуулийн хэрэгжилт 20 хувьтай байна

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Малчны тухай хуулийн хуулийн хэр

18 цаг 19 мин
Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилж өргөн барьсан Ойн тухай хууль маргаан дагуулаад байна. Уг нь тэрээр Байгаль орчны сайдаар ажиллаж байсан. Гэхдээ санаачилсан хууль нь байгаль орчин, тэр дундаа ойн эсрэг хууль болсон талаар энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг, төрийн захиргааны үүргийг хэрэгжүүлдэг, үйл ажиллагаа явуулдаг хүмүүс хэлж эсэрг

18 цаг 19 мин
Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Уржигдар 15 цаг 03 мин
Оюу толгойн гэрээг залилангийн шинжтэй гэж үзэн, хуулийн байгууллагад хандлаа

Оюу толгойн гэрээ нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомж, улмаар Монгол Улсын Үндсэн

Уржигдар 13 цаг 05 мин
Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

Ираны цөмийн хөтөлбөр нь Барууны дэмжлэгтэйгээр эхэлсэн боловч АНУ-Ираны хооронд олон арван жилийн хурц

Уржигдар 06 цаг 00 мин