С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, Хошууч генерал  Ж.Болд, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, Бригадын Генерал Ж.Батбаатар нарт Хууль бус алт олборлолт, Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлж, холбогдох арга хэмжээ авч түргэн шуурхай, үр дүнтэй ажиллах үүрэг чиглэлийг өглөө. Тэрээр “Цагдаагийн байгууллагын дарга, тэргүүн дэд дарга нарт хандаж хэлье. Хууль бус үйлдэл хийсэн этгээдүүдэд төр хуулиа хатуу хэрэгжүүлж, хариуцлага тооцох ёстой. Өнөөдөр иргэд “Сошиалд итгэх үү, хууль сахиулах байгууллагадаа итгэх үү” гэдэг эргэлзээтэй байдалд байна. Тиймээс энэ эргэлзээг та бүхэн бодит үйл ажиллагаа, баримтаар тайлж, шалгалт мөрдөн ажиллагааны үр дүнг ард иргэдэд ил тод мэдээлэх үүрэгтэй.

Мөнгө тарааж, гүтгэлэг доромжлол үйлдэх, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлэх явдал хэрээс хэтэрч байна. Тиймээс хэн нэгнийг сошиалд гарсан мэдээллээр шууд буруутгах бус, хууль сахиулах байгууллага өөрөө үнэнийг тогтоож, нотлох ёстой.

Би та бүхэнд маш тодорхой үүрэг өгч байна. Монгол Улсын хэмжээнд хууль бус, зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож байгаа бүх үйл ажиллагааг шалгаж, таслан зогсоо. Ялангуяа алт олборлож буй хууль бус үйл ажиллагаанд онцгой анхаарч ажиллах шаардлагатай.

Төв, Сэлэнгэ, Булган болон бусад аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа эсэхийг шалгаж, тогтоогдсон зөрчилд хуулийн дагуу арга хэмжээ ав. Хууль бус олборлолтод ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмжийг хураах үндэслэлтэй бол хуулийн дагуу хурааж, улсын орлого болгох ёстой бол хэрэгжүүл.

Энд яригдаж байгаа мөнгөний хэмжээ 700-800 тэрбум төгрөгт хүрч байгаа гэх асуудал байна. Татвар төлсөн, төлөөгүй, татвараас зайлсхийсэн эсэх, олборлолт нь хууль ёсны байсан эсэхийг эцэслэн тогтоох хэрэгтэй. Энэ бол зүгээр нэг тоо биш. 700-800 тэрбум төгрөгөөр 960 хүүхдийн суудалтай олон сургууль, 240 хүүхдийн ортой хэдэн арван цэцэрлэг барих хэмжээний хөрөнгө юм. Тиймээс ийм хэмжээний хөрөнгө хууль бус олборлолт, татвараас зайлсхийлттэй холбоотой бол төр заавал шалгаж, үнэн мөнийг тогтоох ёстой.

Мөн хууль бус олборлолтыг мэдсээр байж зөвшөөрсөн, дэмжсэн, хамтран оролцсон аймаг, сумын Засаг дарга болон нутаг дэвсгэр хариуцсан албан тушаалтнуудын in үйл ажиллагааг шалга. Төрийн албан тушаалтан хууль бус үйл ажиллагааны гар, хөл болж, хамсаатан болсон бол түүнд ч мөн адил хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой.

Өчнөөн хоног нойр хоолоо хасан, төрийн хууль цаазыг хэрэгжүүлж, буруу зөвийг ялган, үнэн мөнийг тогтоохын төлөө ажиллаж байгаа алба хаагчдын хөдөлмөрийг аль нэг шатны удирдлага, албан тушаалтан хууль бус үйлдлээрээ үгүйсгэж болохгүй. Хэрэв хууль сахиулах байгууллагын дотор өөрсдөө хуйвалдсан, хууль бус үйл ажиллагааг хамгаалсан, нөлөөлсөн асуудал байвал үүнтэй Монгол Улсын Засгийн газар, салбарын сайд эвлэрэхгүй.Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой.Цагдаагийн байгууллага хэн нэгний өмгөөлөгч, хамгаалагч, эсвэл хэн нэгнийг халхавчлах хэрэгсэл байж болохгүй. Мөнгө хөрөнгө, албан тушаал, нөлөөлөл, ард нь байгаа хүнээс үл хамааран аливаа асуудлыг шударгаар шалгаж, олон жилийн турш үргэлжилсэн гэх хууль бус олборлолтын талаарх иргэдийн эргэлзээг тайлах ёстой.

Гэхдээ нөгөө талд нь хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг төрийн байгууллага дарамталж болохгүй. Хууль хэрэгжүүлэх, шалгах нэрийн дор бизнесийн үйл ажиллагааг үндэслэлгүйгээр зогсоох, ашиг хонжоо хайх, шантаажлах, хүний бизнес, эд хөрөнгийг хууль бусаар авах, ашиглах, шамшигдуулах ямар ч үйлдэл байж болохгүй. Энэ зарчмыг хууль сахиулах байгууллагууд ямагт баримталж ажиллах ёстой.

Тиймээс хууль бус олборлолтыг улсын хэмжээнд таслан зогсоох ажиллагааг эрчимжүүлж, би та бүхэнд 14 хоногийн хугацаатай үүрэг өгч байна.Маш сайн шалга. Тултал нь шалга.

Гэм буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэж, прокурор, шүүхийн байгууллагад шилжүүл. Харин гэм буруугүй нь тогтоогдвол тухайн хүний эрх, нэр төрийг сэргээ.

Хамгийн гол нь шалгалт, мөрдөн ажиллагааны явц, үр дүнг иргэдэд үнэн зөв, ил тод мэдээлж ажилла. Цагдаагийн байгууллагын удирдлага өөрсдөө маргааш гарч, олон нийтэд мэдээлэл өг.

Өнөөдөр иргэдийн төр, хууль сахиулах байгууллагад итгэх итгэлийг сэргээх хамгийн чухал зүйл бол үг биш, бодит баримт, шударга ажиллагаа, ил тод үр дүн юм” гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
ШУДАРГА байцгаая
НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ ГАЛ ХАМАаТНУУДАА юунд хамгаалаад бгаа? Өөрөө үнэний талд орооч. Үндсллгүй хөрөнгжсөн томчуудынхаа хөрөнгийг хураах хуулийг яагаад дараад бна? Хоосон сүгсэллт өөрсдийг чинь илчилж бна.
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21