Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

2026-08-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯР

 

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайд 1978 оноос хойш ОХУ-тай 51:49 хувиар хамтарсан үйлдвэр байсан. Тус үйлдвэрийн 49 хувийг Монголын нэг хувийн хэвшлийн компани 2016 онд худалдаж авсан. Ингэснээр 100 хувь Монголын эзэмшилтэй, гэхдээ Засгийн газар 51 хувь, хувийн хэвшлийн “Монголын зэс” компани 49 хувийг эзэмшдэг болсон. Гэвч, “...Тус компани “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авахдаа Монгол Улсад санхүүгийн хууль бус сүлжээ үүсгэсэн. Мөн Засгийн газар уг 49 хувийг худалдаж авах давуу эрхээсээ татгалзсан” гэдэг асуудлаар 2017 оноос шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Улмаар 2019 онд тэдний эзэмшиж байсан 49 хувийг төрд хурааж авсан. Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр” нь 100 хувь төрийн эзэмшилд ирсэн. Өдгөө ТӨҮГ-ын статустай үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

Тэгвэл Тавантолгойн орд газарт байдал арай өөр байдаг. Тус бүлэг орд нь Ухаахудаг, баруун, зүүн Цанхи, Бортолгой, Бортээг, Оорцог, Ончхараат гэсэн үндсэн зургаан хэсгээс бүрддэг. Одоогийн байдлаар хэсэг тус бүрт харилцан адилгүй хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгээд байгаа юм. Тэр хэрээрээ хайгуул, судалгааны ажил нь гүйцсэн хэсгүүдийн “хэрэглээ” нь өөр өөр байдаг. Тодруулбал, Цанхи, Ухаахудагийн талбайд нарийвчилсан хайгуул хийсэн. Бортээг, Оорцогийн талбайд нарийвчилсан болон урьдчилсан хайгуул явагдаж дууссан. Харин Ончхараат, Бортолгойн талбайд эрэл үнэлгээний ажил гүйцэтгэсэн.

Эзэмшлийн хувьд Ухаахудагийн хэсгийн лицензийг “М-Си-Эс”-ийн “Энержи ресурс”-т байдаг. Сүүлийн жилүүдэд улс төрийн хэрүүлийн алим болоод байсан Бортээгийн хэсгийг Засгийн газраас ашиглалтад оруулахаар өнгөрсөн хавар олон улсын нээлттэй тендер зарласан. Гэвч шалгуур хангах аж ахуйн нэгж гараагүй тул “Эрдэнэс Тавантолгой” ХК менежментийг нь хариуцаж, үндэсний компаниудтай хамтран олборлолт явуулж, нүүрс экспортлохоор шийдвэрлэсэн. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгойн бүлэг ордын Ухаахудагаас бусдыг нь MV-011943, MV-016883, MV-016881, MV-016882, MV-011953, MV-011954, MV-011955, MV-011956 дугаартай лицензүүдээр эзэмшдэг болсон. Гэхдээ тус компани одоогоор Цанхид олборлолт явуулдаг. Цанхийн 169 га-д “Тавантолгой” ХК олборлолт явуулдаг. “Эрдэнэс Тавантолгой” удахгүй Бортээгийг ашиглаж эхэлнэ.

Ингэхээр нарийвчилсан болон урьдчилсан хайгуул явагдаж дууссан Оорцог, эрэл үнэлгээний ажлыг нь гүйцэтгэсэн Ончхараат, Бортолгой гурвыг “Эрдэнэс Тавантолгой” ХК хараахан ашиглаж эхлээгүй байгаа юм.

Харин сүүлийн үед Тавантолгойн бүлэг ордын Оорцог, Ончхараат, Бортолгой гурвын аль нэгийг хувийн хэвшлийн, тэр дундаа “үндэсний үйлдвэрлэгч” тодотголтой компанид эзэмшүүлэхээр болж буй тухай эх сурвалжуудын мэдээлэл чих дэлсэх болов. Учир нь, энэ асуудал улс төрийн хүрээнд яригдаж, албан бусаар шийдвэр гарсан байдалтай байгаа юм байна. Хэрэв энэ хэрэгжвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэмшиж буй лицензээсээ тухайн хэсгийнхийг шилжүүлнэ. Ингэснээр Тавантолгойн бүлэг ордын лиценз “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК дээр нэмэгдээд дөрвөн эзэмшигчтэй болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 161 (7903)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21