Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

2026-08-27
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Монголын төрийн бодлогод нэгэн сонин жишиг тогтоод удаж байна. Хууль батална. Хэрэгжүүлэх журам гаргана. Харин иргэд эрхээ эдлэх цаг болоход учир шалтгаан, шалтаг тайлбар нэмэгдсээр эцэст нь төр “бид арга хэмжээ авсан” гэж харагдахуйц нэг шийдвэр гаргадаг. Боловсролын салбарын багш, ажилтны хүүхдийн сургалтын төлбөрийн асуудал үүний нэг тод жишээ болж байна. Боловсролын ерөнхий хуульд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах нийгмийн баталгааг хуульчилсан. Энэ хуулийн  хэрэгжилт хангалтгүй байгаа талаар “Зууны мэдээ” сонин нийтлэлээ хүргэсэн. Их, дээд сургуулиуд оюутнуудаас “хичээл сонголтоо хий”, “сургалтын төлбөрөө төл” гэж шаардана. Харин багш, ажилтны хүүхдийн төлбөрийг төрөөс хэзээ, ямар хэлбэрээр шийдэх нь тодорхойгүй. Багш хүн хүүхдээ хичээлгүй суулгаж болохгүй. Хичээл сонголтоо хийлгэхгүй бол хүүхдийнх нь суралцах эрх хөндөгдөнө. Тиймээс төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой гэдгийг мэдэж байгаа ч аргагүйн эрхэнд олон эцэг, эх өөрийн халааснаас сургалтын төлбөрөө гаргасан. Харин үүний дараа буюу хичээл сонголтын асуудал яригдаж, төлбөрийн дарамт үүссэн хойно Боловсролын сайд Л.Энх-Амгалан дээд боловсролын сургалтын байгууллагын ректор, захирлуудад “Багш, ажилтны хүүхдийн сургалтын төлбөрийн дэмжлэгийг хэрэгжүүлэх” тухай чиглэл өгчээ. Уг чиглэл 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр гарсан байна. Энд л асуудлын гол зангилаа байна. Сайд хичээл сонголтын хугацааг мэддэггүй гэж үү.  Их, дээд сургуулиуд хэзээ хичээл сонголтоо хийдэг, хэзээ сургалтын төлбөрөө нэхдэг, оюутан суралцах эрхээ хадгалахын тулд ямар хугацаанд төлбөрийн асуудлаа шийдэх ёстойг салбарын яам мэдэхгүй байна гэж байх уу. Мэдэж байсан бол яагаад чиглэлээ өмнө нь өгөөгүй юм бэ.  Харин мэдэж байсан атлаа асуудал үүссэний дараа, хичээл сонголтын хугацаа тулсан хойно “чиглэл өгсөн” бол энэ нь асуудлыг шийдсэн хэрэг үү, эсвэл асуудлыг шийдсэн мэт харагдуулах улс төрийн арга уу.  Энд “үнэгэн заль” гэх үг өөрийн эрхгүй орж ирнэ. Үнэг гэдэг амьтан мөрөө баллаж, анчдыг төөрөгдүүлдэг гэдэг. Харин улс төрд мөрөө баллах бус, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг үүрэх ёстой. Өнөөдөр сайд “Би чиглэл өгсөн” гэж хэлж болно. Их, дээд сургуулиуд “Чиглэл ирсэн” гэж хэлж болно. Төрийн байгууллага “Хэрэгжилтийг хангаж байна” гэж тайлбарлаж болно. Харин багш яах вэ.  Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг өөрийн мөнгөөр төлчихсөн багш яах вэ. Энд Боловсролын сайд маш тодорхой хариулт өгөх ёстой. Хуулиа барьж ажиллавал багш, ажилтны хүүхдийн төлбөрийг төр буцаан олгох уу. Хэрэв буцааж олгоно гэвэл яагаад эхнээс нь төр өөрөө хугацаанд нь төлөөгүй юм бэ. Хэрэв буцааж олгохгүй гэвэл хуулиар олгосон нийгмийн баталгаа нь яг хэний эрх болж үлдэх вэ.  Энэ бол хэдэн төгрөгийн төлбөрийн тухай жижиг асуудал биш. Төр хууль баталсан бол тэр хуулиа хэзээ, хэрхэн хэрэгжүүлэхээ урьдчилан тооцож чаддаг эсэх тухай асуудал. Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор гаргасан журам нь заримдаа хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн эрхийг хумих явдал бий. Журам бол хууль биш. Журам нь хуулийг хэрэгжүүлэх хэрэгсэл болохоос хуулиар олгосон эрхийг шинээр хязгаарлах хэрэгсэл байж болохгүй. Тиймээс Ерөнхий сайд Н.Учралын ярьж байсан хуулиас давсан журам, зохицуулалтыг цэгцлэх ажил энд бас хамаатай. Учир нь нэг талаас төр “багш, ажилтныхаа хүүхдэд дэмжлэг үзүүлнэ” гэж хуульчилна. Нөгөө талаас хэрэгжүүлэх журам, шалгуур, санхүүжилт, хугацаа нь иргэнээ дахин дахин хүлээлгэнэ. Эцэст нь эрхээ эдлэх ёстой хүн өөрийн мөнгөөр төлбөрөө төлчихөөд үлдвэл төрийн хууль тогтоох, хэрэгжүүлэх хоёрын хооронд ямар их ангал байгааг харуулж байгаа хэрэг. Хамгийн харамсалтай нь энэ бүхний эцэст сайдын “чиглэл” хэвлэлийн мэдээ болж үлдэж байна. Төрийн шийдвэр хэвлэлийн мэдээнд биш, иргэний амьдралд хэрэгжсэнээрээ хэмжигддэг. Боловсролын сайд багш нарынхаа хүүхдийн төлбөрийг шийдсэн үү, эсвэл асуудал үүсэхээс сэргийлж “чиглэл өгсөн” нэр зүүв үү гэдэг нь харагдана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 160 (7902)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
чадвар сул поп
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21