”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

42 мин
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Олон улсын WeLoveU байгууллагаас өрнүүлсэн Дэлхий дахины 916 дахь донорын хөдөлгөөнөөр Улаанбаатар хотод Цус сэлбэлт судлалын үндэсний төвд (ЦССҮТ) 30 гаруй литр цус хандивлалаа. Цусны хомсдолд ордог зуны сарын цус нэн хэрэгцээтэй үед тус байгууллагын 100 гаруй гишүүн, идэвхтэн, дэмжигч 2026.08.27-ны өдөр зорин ирж, энэхүү донорын хөдөлгөөнд халуун сэтгэл гарган оролцож, бусдын амь насыг аврах цусны донорын соёлыг түгээн дэлгэрүүлсэн байна. Ажлын амралт, сургуулийн зуны амралт зэрэг шалтгаанаар цусны донорын тоо буурдаг үед энэхүү цус хандивлах үйл ажиллагаа нь цусны нөөц, хангамжийг тогтворжуулахад чухал хувь нэмэр оруулжээ.

Өглөөний 08:30 цагт цагаан цамцаар жигдэрсэн гишүүд цуглаж, ардаа ажил албандаа яарч байгаа хэдий ч эрүүл мэндийн асуумж бөглөж, эмч мэргэжилтнүүдийн зааварчилгааны дагуу цусны даралтаа үзүүлж, цусны шинжилгээ хийлгэсний дараа цусаа өгч эхлэв.

НҮБ-ын Олон нийтийн мэдээллийн хэлтэс (DGC)-тэй хамтран ажилладаг,

Жан Гил-Жа тэргүүний удирддаг Олон улсын WeLoveU байгууллагын төлөөлөгч яриандаа “Цус хандивлах нь амь насыг аврах хамгийн үнэ цэнтэй үйлс юм. Энэхүү үйл ажиллагаагаар цусны дутагдлын улмаас амь нас нь эрсдэлд орсон хөршүүдийнхээ амь насыг аврахад бага ч гэсэн хувь нэмэр оруулж, сайн дурын, үнэ төлбөргүй цус хандивлах соёлыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг болно гэж найдаж байна” хэмээн онцоллоо.

WeLoveU-ийн цусны донорын хөдөлгөөнийг ЦССҮТ-ийн зүгээс талархан хүлээн авч, арга хэмжээг хэвийн, амжилттай зохион байгуулахад шаардлагатай бүх нөхцөлөөр идэвхтэй ханган ажиллав. Мөн үйл ажиллагааны үеэр ЦССҮТ болон төрийн байгууллагын төлөөлөл, олны хүндэтгэл хүлээсэн эрхэм алдартнууд хүрэлцэн ирж, оролцогчдод талархал илэрхийлэн урам зориг өглөө.

БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа: “Миний хувьд ийм донорын хөдөлгөөн байдаг гэдгийг мэддэг байсан. Энэ үйл ажиллагаанд хойрго оролцож байсандаа жаахан гэмшиж байна. Үнэхээр энэ хүмүүс бол дээр үеийн үгээр ярих юм бол буян бодож л энэ ажлыг хийдэг хүмүүс юм. Энэ тусламж дэмжлэг бол юугаар ч илэрхийлэхгүй, мөнгө төгрөгөөр ч тооцогдож болохгүй ийм сайхан, өөрийнхөө бие эрхтнээс хагасыг нь хагасалж, хүнд тусалъя гэж байгаа болохоор хамгийн сайхан тус гэж би бодож байна. Энэ бол эд бараа, мөнгө төгрөг, идэш ууш өгсөн ийм тусламжаас илүү чин сэтгэлийн тусламж юм даа. Энэ хөдөлгөөн улам өргөжөөсэй, манай залуучууд, залуу үеийнхэн илүү идэвхтэй оролцоосой. Цус гэдэг бол ямар ч үед хэрэгтэй учраас өвөл цагт ч ялгаагүй, зун цагт ч ялгаагүй улс орон маань цусны нөөцтэй байх ёстой. Тийм учраас залуучуудаа энэ хөдөлгөөн идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээн оролцогчдод урам хүч хайрлалаа.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн цусны эмч С.Мядагсүрэн хэлэхдээ, “Өнөөдөр WeLoveU гэдэг энэ сайн дурын байгууллагын маш сайхан сэтгэлтэй, хайраар дүүрэн, сэтгэл зүрх бодол, бүх юм нь хүний төлөө гэсэн ийм хүмүүс цугласан сайхан газар би  өнөөдөр уригдаж ирлээ. Дэлхий даяар 50 гаруй оронд 200 гаруй бүс нутагт зохион байгуулдгийн нэг нь манай Монгол улсад зохион байгуулагдаж байгаа юм байна. Миний зорьж ирсэн зорилго бол сайн дурын байгууллагын энэ сайхан сэтгэлтэй хүмүүстээ баярлаж талархсанаа илэрхийлэхийг хүссэн юм. Нэг хүний өгсөн цусаар гурван маш хүнд өвчтэй хүн эдгэрэх, амьдралын хугацаагаа уртасгах, амьдралын чанараа сайжруулах боломж бий болдог. Ийм олон хүн цуглана гэдэг чинь хэчнээн олон хүнд буян болох вэ? Ялангуяа Монгол улс хүн ам цөөтэй, дээрээс нь зуны дэлгэр цагт хотод төвлөрсөн хүн их цөөрчихдөг, оюутнууд амарчихдаг, цусны донорын хомсдол үүсэх гээд байдаг. Мөн бид бүхний хоол ундны өвөрмөц байдал, хүнд хоол идэж байдагтай холбоотойгоор донор хомсдох гээд байдаг. Яг ийм хэрэгтэй үед донорын үйл ажиллагаа явуулж байгаа та бүхэндээ маш их баярлалаа” хэмээн талархлаа илэрхийлсэн юм.

”WeLoveU Олон улсын сайн дурын байгууллагын цусны донорын үйл ажиллагаанд нь оролцоод сэтгэл маш өндөр байна. Үүдээр нь ороод ирэнгүүт нүүрэндээ аз жаргал, баяр баясгалан гэрэлтсэн, үнэхээрийн энэ донорын хүмүүс бол авахаасаа өгөх сайхан гэсэн хайрын хүрээнд ажиллаж байгаа, зүрхэнд нь тийм хайр гэрэлтсэн сайхан хүмүүс байна. Тийм болохоор би энэ хүмүүс сэтгэлдээ айдасгүй, амьдар ч байгаа орчин нь амар тайван байгаасай, үргэлж сэтгэлд нь хайр гэрэлтэж, аз жаргалтай инээд хөөр баяслаар дүүрэн амьдраасай гэж хүсэж байна. Уг нь би хүндэт зочноор уригдаж ирсэн боловч энэ хүмүүсийг хараад сэтгэл минь хөглөгдөөд гишүүн нь болсондоо үнэхээрийн их аз жаргалтай байна. Тийм болохоор хүн бүхний зүрх сэтгэлд айдас биш хайр гэрэлтэж байгаасай, сайн дурын олон талын бүхий л үйл ажиллагаа нь түмэнд тархаж дэлхий даяар түгээсэй гэж би хүсэж байна” хэмээн Глобал дээд сургуулийн Хүний хөгжил, харилцаа, ёс зүйн багш А.Пүрэвсүрэн сэтгэгдлээ хуваалцлаа.

“WeLoveU олон улсын байгууллагын тухай бид нэлээн олон жилийн өмнөөс мэднэ. Яагаад гэвэл Зууны мэдээ сонин нь энэ байгууллагатай холбоотой олон нийтэд чиглэсэн сайн дурын үйл ажиллагааны талаар олон мэдээ, мэдээллийг нийтэлж гаргаж байсан. Тийм учраас ямар үйл ажиллагаа хэрэгжүүлдэг, нийтээрээ олон нийтийн сайн сайхны тулд хийсэн ажлууд нь юу юу байсан бэ гэдгийн талаар би сайн мэдээлэлтэй байдаг хүмүүсийн нэг. Харин өнөөдөр би зорьж ирээд энэ арга хэмжээнд оролцож, цусны хандивын үйл хэрэгт цусаа хандивлан оролцож байгаадаа маш их баяртай байна” хэмээн Зууны мэдээ сонины Ерөнхий эрхлэгч Д.Отгонбаяр ярьсан юм.

Цус нь цус сэлбэх шаардлагатай өвчтөнүүдийн амь насыг аврахад зайлшгүй шаардлагатай чухал зүйл боловч өнөөдрийг хүртэл цусыг орлох өөр зүйл байхгүй бөгөөд хиймлээр үйлдвэрлэх боломжгүй хэвээр байна. Түүнчлэн цусыг удаан хугацаагаар хадгалах боломжгүй тул тогтмол цус хандивлах шаардлагатай байдаг. Иймээс WeLoveU байгууллага бусдын амь насыг аврах сайн үйлсийг хэрэгжүүлэх зорилгоор 2004 онд БНСУ-аас эхлэн“Дэлхийн цусны донор”-ын аяныг өрнүүлж эхлүүлсэн юм байна.

“Цусны донор”-ын энэхүү аян нь нэг хүнээс эхэлсэн цус хандивлалт хоёр хүн, дөрвөн хүн болон цааш үргэлжилж, сайн үйлсийн эерэг мөчлөгийг бий болгон дэлхий даяар бусдын амь насыг аврах зорилго бүхий хөдөлгөөн юм. 2026 оны 6 дугаар сарын байдлаар уг аянд 67 улсын 151000 гаруй хүн оролцож, 67000 гаруй хүн цусаа хандивлаад байгаа юм байна. Нэг хүн цусаа хандивласнаар дээд тал нь гурван хүний амь насыг аврахад хувь нэмэр оруулах боломжтойг тооцвол нийтдээ 200 мянга гаруй хүний амь насыг аврахад хувь нэмэр оруулсан үр дүнтэй байна. Монгол Улсад ч Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудад цус хандивлах аяныг зохион байгуулж, орон нутгийн цусны нөөц, хангамжийг тогтворжуулахад хувь нэмрээ оруулсаар иржээ.

WeLoveU-ийн нийгмийн халамж, сайн үйлсийн үйл ажиллагаа олон чиглэлээр өрнөж юм байна. COVID-19 цар тахлын үед халдвар хамгааллын 200 хувцас, 5000 ширхэг амны хаалтыг Эрүүл мэндийн яаманд хандивлаж, халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр оруулсан аж. Мөн “Эхийн цэцэрлэг” (Mom’s Garden) төслийн хүрээнд 1050 мод тарьж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн Богд хан уул, Туул гол, Наадмын цэнгэлдэх хүрээлэн, Шархиа уул зэрэг байгаль, аялал жуулчлалын бүс болон олон бүс нутагт  “Цэвэр дэлхий” аяныг зохион байгуулж, оршин суугчдад цэвэр, таатай орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсаар иржээ.

Мөн ирээдүй хойч үеийнхний мөрөөдлийг дэмжих зорилгоор боловсролын салбарт тусламж, дэмжлэг үзүүлсээр байгаа юм байна. Улаанбаатар хотын хоёр улсын сургуульд дэмжлэг үзүүлж, боловсролын орчныг ихээхэн сайжруулжээ. Сургуулийн номын санг тохижуулж, телевиз, хэвлэгч төхөөрөмж, дууны төхөөрөмж, сурах бичиг, толь бичиг зэрэг сургалтын хэрэгцээт тоног төхөөрөмж, материалуудыг хандивласнаар сургуулийн орчинд шинэ уур амьсгал бүрдсэн байна.

WeLoveU нь хүйтний улиралд эмзэг бүлгийн иргэдийг дэмжих үйл ажиллагааг ч тасралтгүй хэрэгжүүлж байна. Энэ оны 3 дугаар сард эмзэг 60 өрхийн амьдрах орчныг сайжруулж өгчээ. Тухайн үед 60 ширхэг гэрийн дулаалгын бүрээс, 60 ширхэг өвлийн хөнжил хандивласан байна. Мөн өнгөрсөн онд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллаж, Баянзүрх дүүргийн амьдралын нөхцөл хүнд 7 өрхөд иж бүрэн Монгол гэр хандивласан бөгөөд, өвлийн улиралд шаардлагатай халаалтын хэрэгслээр ханган тусалжээ. Эдгээр тогтвортой, тууштай сайн үйлсийг өрнүүлснийг нь үнэлэн Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайд нар, Цус СЭлбэлт Судлалын Үндэсний Төвийн захирал зэрэг төр, нийгмийн олон байгууллага, төлөөллөөс өргөмжлөл, талархлын бичиг болон бусад шагнал хүртээжээ.

 

Олон улсын WeLoveU (intlweloveu.org)

 

Олон улсын WeLoveU байгууллага нь “Эхийн хайрыг дэлхий даяар” гэсэн уриан дор хүн төрөлхтнийг “дэлхийн нэг гэр бүлийн гишүүд” хэмээн үзэж, үйл ажиллагаагаа явуулдаг. Хүн бүр хүндлэгддэг, тогтвортой энх тайван дэлхийг цогцлоохын төлөө сүүлийн 30 орчим жилийн турш дэлхий дахинд өргөн цар хүрээний сайн үйлсийн үйл ажиллагаа хэрэгжүүлж байна.

2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 102 улсад гишүүд болон иргэдийн 1.06 сая гаруй хүн оролцож,

• гамшиг, онцгой байдлын үеийн тусламж

• хямралд өртсөн гэр бүлд дэмжлэг үзүүлэх

• орон нутгийн иргэдэд чиглэсэн халамж, нийгмийн хамгаалал

• цус донорын хөдөлгөөн

• байгаль орчныг хамгаалах

• дэлхийн иргэний боловсрол

зэрэг чиглэлээр 11,100 гаруй удаагийн үйл ажиллагаа зохион байгуулжээ.

Эдгээр үйл ажиллагаа, оруулсан хувь нэмрийг нь үнэлж, дэлхийн улс орнуудын төр засаг, олон улсын байгууллагуудаас АНУ-ын Ерөнхийлөгчийн Сайн дурын ажлын алтан шагнал, БНСУ-ын төрийн дээд одон, Камбожийн Хааны одон, Эквадорын Үндэсний Ассамблейн одон зэрэг 1,100 гаруй шагнал, өргөмжлөл, талархлыг олгосон байна (2026 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар).

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

42 мин
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

4 цаг 34 мин
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

4 цаг 42 мин
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

11 цаг 42 мин
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

11 цаг 42 мин
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

11 цаг 42 мин
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

18 цаг 11 мин
Киргиз улс  ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад яаж бэлтгэж байна вэ?

-Үүнтэй зэрэгцэн тус улсад наймдугаар сарын 31-нд Дэлхийн нүүдэлчдийн VI наадам нээлтээ хийнэ-

23 цаг 6 мин
Майничи Шимбүн: Дата төвийн өсөлт Японд шинэ бохирдол бий болгох ёсгүй

Япон улс дижитал нийгмийн дэд бүтцээ эрчимтэй хөгжүүлж байна. Гэвч энэ хөгжлийн явцад шинэ төрлий

Өчигдөр 07 цаг 00 мин
Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Монголын төрийн бодлогод нэгэн сонин жишиг тогтоод удаж байна. Хууль батална. Хэрэгжүү

Өчигдөр 06 цаг 00 мин