МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

2026-08-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. УИХ-ын 110 гишүүн нь энэ хоёр намынх гэсэн үг. Тэр утгаараа, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аас гарах шийдвэр үндсэндээ энэ хоёр намынх болж таарч байгаа юм.

Гэхдээ, МАН үнэмлэхүй эрх баригч, АН хүчтэй сөрөг хүчний байр суурьтай. Тиймээс, АН-ынхан байсгээд “Засгийн газрыг унагая” гээд гарын үсэг цуглуулдаг. Өдгөө 2025-2026 он дамнуулж цуглуулсан гарын үсэгтэй Засгийн газрыг унагах бичгээ өргөн барихаар зэхэж байгаа аж. АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл 2026 оны наймдугаар сарын 20-нд “Засгийн газрыг унагах бичигт бүлгийн 42 гишүүнээс 40 нь гарын үсэг зурсан. Ж.Баясгалан гишүүн хувийн шалтгаантай байгаа. Намын нэгдмэл бодлого, байр суурь гэж зүйл бий. Тодорхой хүмүүст хариуцлага тооцох асуудлыг санал гаргана” гэж мэдэгдсэн. Хоёр гишүүний нэг нь Ж.Баясгалан, нөгөө нь Ч.Лодойсамбуу байж таарсан. АН-ын даргын мэдэгдлийн дараа УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Засгийн газрыг унагах бүлгийн гурван одтой шийдвэр гараагүй байж надад хариуцлага тооцно гэх намын даргын мэдэгдлийг гайхсан. УИХ-ын 126 гишүүн улс төр хийе гэж тангараг өргөөгүй. АН-ыг төр түшилцдэг бодлоготой, ухаалаг сөрөг хүчин байгаасай гэж хүсэж байна. Н.Учрал Ерөнхий сайдыг унагах бичигт гарын үсэг зураагүй нь улс төрийн биш шалтгаантай. Бид төр түшиж байгаа гэдгээ ухамсарлах ёстой. Тусгаар тогтносон төрт УИХ-ын гишүүдийн хувиар бид улс төржиж болохгүй сэдэв дээр ухамсартайгаар зогсож чаддаг байх үүрэгтэй. Тийм тангарагтай. Бид яаж ч тийчлээд өнөөдөр МАН засаглаж байна. Тэднийг хуйгаар нь солих хүртлээ улсаа бүрэн сүйрүүлчхээс нь аль чадхаараа сэргийлэх ёстой. Улам муутгаж яавч болохгүй. Хохирогч нь монголчууд шүү дээ тэр нам биш” гэсэн юм. Ер нь бол АН-д одоогийн даргаа үгүйсгэх хандлага газар авсан. Түүний нэг илрэл нь энэ. Нөгөөтэйгүүр, АН лидергүй болсныг гэрчилж байгаа л явдал юм.

Түүнчлэн, энэ сарын 25-нд УИХ дахь МАН-ын бүлэг Их тэнгэрт ээлжит бусаар хуралдлаа. Хурлаар 2026 оны төсвийн тодотголын талаар ярьжээ. Мөн “МАН-ын бүлэг Засгийн газрыг унагахгүй, тогтвортой ажиллуулах асуудлаар талууд ойлголцсон” гэх мэдээлэл улс төрийн хүрээнд тарсан. МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрыг унагахгүй байхаар ярилцаж, гарын үсэг зурцгаасан байна. Тодруулбал, олон улсын байдал, бусад шалтгаанаар улс орны эдийн засгийн нөхцөл сайнгүй байгаа ийм үед төрийг тогтворгүй байдал руу түлхэх нь зохимжгүй гэж МАН-ын гишүүд үзсэн байгаа юм. Гэвч, МАН-ын дотоод асуудлаас болж, жилийн өмнөөс УИХ-ын гишүүд нь 30:33-аараа хуваагдсан нь өнөөг хүртэл үргэлжилж байгаа бололтой. МАН-ын бүлгийн Их тэнгэр дэх хуралдааны мэдээлэл түгсний дараа УИХ-ын гишүүн Э.Болормаа “100 хувь санал нэгдээгүй” гэж цахим сүлжээгээр мэдэгдсэн.

Ингэж МАН-ын бүлгийн мэдээлэл, АН-ын бүлгийн мэдэгдэл нь араасаа залуу гишүүдийнхээ үгүйсгэсэн мэдэгдэлтэй тулав. Товчхондоо, энэ нь УИХ дахь эрх баригч, сөрөг хүчний бүлгүүд дотоод эв нэгдэл сайнгүй, цул биш байгааг харуулж байгаа хэрэг. Уг нь, өдгөө МАН-ын, АН-ын дотоод зөрчлийг жүжиг ший мэт харах бус 2026 он гарснаас хойш “зовлон” болж байгаа шатахуун, удахгүй тулах эрчим хүчний асуудлаар толгойгоо гашилгах нь эрх баригчдын ч, сөрөг хүчний ч үүрэг байх учиртайг олон нийт сануулаад байгаа билээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 161 (7903)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
An sain surug huchin baij uneheer chadahguimaa
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

16 цаг 21 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

Уржигдар 17 цаг 41 мин
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

Уржигдар 11 цаг 19 мин
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

Уржигдар 11 цаг 18 мин
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

Уржигдар 09 цаг 31 мин
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

Уржигдар 06 цаг 00 мин
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

Уржигдар 06 цаг 00 мин