Домогт балетчин Майя Плисецкая

2025-11-20
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

К.АНУ

Домогт балетчин Майя Михайловна Плисецкая мэндэлсний 100 жилийн ой 2025 оны арваннэгдүгээр сарын 20-нд тохиож байна. Бүтээсэн дүрүүд нь урлагийн түүхэнд домог болон үлдсэн Майя Плисецкаягийн амьдрал уран бүтээлийн амаргүй замын урт түүхээс товч хүргэж байна.

Майя Плисецкая Москва хотод төрсөн ч, Гадаад хэрэг, худалдааны комиссарт дипломатчаар ажиллаж байсан аавынх нь ажлын онцлогоос болж Норвегийн Шпицберген арал дээр өсчээ. Тэнд л 1932 онд, найман настайдаа анх тайзан дээр гарч, Александр Даргомыжскийн “Русалка”-д жижиг дүр бүтээж байжээ.

Түүний гэр бүлийн нэг тал нь бүгд урлагийнхан байсан тул Майя балетын ертөнц рүү татагдсанд гайхах зүйлгүй юм. Москвад 1934 онд буцаж ирээд Урлагийн сургуулийн сурагч болсон.

Гэвч 1937 онд эцгийг нь баривчилж цаазалсан, удалгүй ээж нь баривчлагдан цөлөгдсөн эмгэнэлт үйл явдал болж, Майя авга эгч дээрээ үлджээ. Харин ээж нь 1941 онд суллагдсаны дараа охин бүжгийн сургуульдаа үргэлжлүүлэн суралцсан байна. Залуу бүжигчин төгсөлтийн шалгалтаа өгсөний маргааш нь буюу 1941 оны зургадугаар сарын 22-нд Аугаа эх орны дайн эхэлжээ.

 

Фото: Майя Плисецкая, Николай Фадеечев нар Хатан хааны дуурийн театрын тайзнаа, 1969 он. Фото: Mike Lawn /Stringer/ Getty images

 

Майя Плисецкая 1943 онд Их театрын балетын ангид элсэж, алдарт Агриппина Вагановагийн удирдлага дор сурсан. Удалгүй  өөрийн авьяас, хичээл зүтгэлийнхээ ачаар анхаарал татаж, гоцлол дүрүүдэд тоглох болжээ.

Чайковскийн “Хунт нуур”-т 1947 онд анх удаа бүжиглэж, энэ нь түүний уран бүтээлийн зам дахь хамгийн чухал дүрүүдийн нэг болсон. Түүний алдарт “Үхэж буй хун” бүжгийн гарын хөдөлгөөнийг дэлхий даяар бахдан шагшиж байлаа.

1960-аад онд Плисецкая Их театрын тэргүүлэх балетчин болж, “Спартак”, “Дон Кихот”...зэрэг олон бүтээлд гайхалтай дүрийг бүтээв. 1967 онд Кубын бүжиг дэглээч Альберто Алонсо түүнд зориулан “Кармен-сиют” балетыг тавьсан нь бас нэгэн домог болсон.

Амьдрал уран бүтээлийнхээ 50 жилийг Их театртай холбосон замналаа Майя Плисецкая 1990 онд Их театрт  сүүлчийн удаа “Нохойтой хатагтай”-д бүжиглэснээр хаажээ.

Энэтхэгт аялан тоглолтоор явж байхдаа тухайн үед тус улсын Ерөнхий сайд байсан Жавхарлал Нерутай уулзсан уулзалт нь 1953 онд болсон үйл явдал. Гэвч ЗХУ-д буцаж ирснээс хойш Майя Плисецкая олон жил гадаад явах боломжгүй болсон байна. Хэдийгээр түүнийг хилийн дээс алхахыг хориглосон албан ёсны тушаал шийдвэр байгаагүй ч гэлээ бодит амьдрал тээр түүнийг хааш нь ч явуулахгүй байсан гэдэг.

Албан бус энэ хориг Никита  Хрущёв засгийн эрхэнд гарч ирсний дараа 1959 онд өөрчлөгдөж, түүнийг АНУ-ын аялан тоглолтоор явах бүрэлдэхүүнд багтахыг зөвшөөрсөн байна. Энэ нь Плисецкаяг дэлхийн балетын од болгох эхлэлийг тавьж, тэрээр дэлхийн олон алдартай тайзнаа бүжиглэжээ. АНУ-ын хэвлэлүүд “Баярлалаа, Никита Сергеевич!” гэж бичиж байсан түүх байдаг аж.

Майя Плисецкая  1980-аад он гэхэд оросын балетын хамгийн тод бэлгэ тэмдэг, дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн нэртэй уран бүтээлч болсон.

Ромын дуурийн театр түүнийг уран сайхны удирдагчаар урьж, Италийн “Виа Кондотти” хэмээх урлагийн нэр хүндтэй шагналыг түүнд олгож байсан түүхтэй.

 

Фото: Майя Плисецкая, Родион Щедрин нар 2006 он.

 

Майя Плисецкая хоёр удаа гэрлэсэн. Анхны нөхөр нь балетчин Марис Лиепа байсан ч тэдний гэрлэлт ердөө гурван сарын настай байжээ. Рарин түүний амьдралын жинхэнэ хань нь нэрт хөгжмийн зохиолч Родион Щедрин байсан. Тэднийг анх танилцсанаасаа хойш гурван жилийн дараа Их театраас хөгжмийн зохиолчид “Бөгтрөгтэй бяцхан морь” балетын хөгжмийг бичих даалгавар өгчээ. Энэ балетын нэгэн бэлтгэл сургуулилтын үеэр хөгжмийн зохиолч Майяг дахин харж, сэтгэл догдолжээ. Тэд 1958 онд гэрлэж, 57 жилийг хамтдаа туулжээ.

Бүжигчин бүсгүй түүнийг гадаадад зорчихыг хориглосон хүнд хэцүү үеийг  Щедриний дэмжлэггүй бол даван туулахад хэцүү байсан тухай хожим дурссан байдаг.   Тэрээр “Хажууд чинь уй гашуу, баяр баясгаланг чинь эн тэнцүү хуваалцдаг хүн байвал амьдрал илүү хөгжилтэй, гэрэл гэгээтэй болж, итгэл найдварын гялбаа тодорно. Бид мухардлаас гарах арга замыг хамтдаа олох болно. Бид үүнийг гарцаагүй олох болно” гэж хэлсэн байдаг.

Нөхрийнх нь талаар Плисецкаягийн ах дурсамждаа “Тэр эхнэртээ цэцэг биш, балет бэлэглэдэг байсан” гэж бичсэн байдаг. Үнэхээр Щедрин эхнэртээ “балет” бэлэглэдэг байсан бөгөөд “Анна Каренина”, “Чайка”, “Кармен-сюит” зэрэг алдарт бүтээлүүдийн хөгжмийг түүнд зориулжээ. Майя Плисецкая “Би чамд онгиролгүйгээр хэлье. Надад атаархах зүйл байхгүй. Бурхан надад авьяас, сайхан бэлэг өгсөн, би Их театрт тоо томшгүй олон балетад бүжиглэсэн, би дэлхий даяар алдаршсан юм шиг санагддаг. Хамгийн гол нь би сайхан нөхөртэй. Би өөр юу хүсэх юм вэ?”  гэж хэлсэн байдаг.

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Майя Плисецкая тайзан дээр бүжиглэхээ больсон ч, хичээл зааж, дурсамжийн хоёр номоо бичиж, бас залуу уран бүээлчдийг дэмжих сан байгуулж ажиллажээ. Түүний "Би Майя Плисецкая..." ном 1994 онд хэвлэгдэн гарсан бол үүний үргэлжлэл болох “Гучин жилийн дараа” ном 2007 онд уншигчдад хүрчээ.

Залуу хөгжмийн зохиолч, балетын жүжигчдийг дэмжих зорилгоор Майя Плисецкая,  Родион Щедрин нар өөрсдийн нэрэмжит олон улсын санг 2000 онд үүсгэн байгуулжээ. Энэ сангийн төв офисс Германд байдаг аж.

Нэгэн зууныг эзэлсэн домог болсон балетчин  2015 оны тавдугаар сарын 2-нд зүрхний шигдээсээр Германд насан эцэслэжээ.

Түүний нөхөр нэгэн ярилцлагадаа хамгийн чухал гурван хүслийнх нь талаар асуусан асуултад "Би эхнэртэйгээ үүрд хамт байхыг хүсч байна" гэж гурван удаа хэлжээ. Хөгжмийн зохиолч Плисецкаятай сүүлчийн өдрийг хүртэл хамт байсан бөгөөд хосууд нас барсны дараа үнсийг нь нэгтгэж, Орос даяар тараах ёстой гэж хамтарсан гэрээслэлдээ дурдсан байсан гэдэг.  Домогт балетчины нөхөр, хөгжмийн зохиолч Родион Щедрин 2025 онд наймдугаар сарын 29-нд Германы Мюнхэн хотод таалал төгсчээ.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
1
0
0
0
1
үнэхээр домог шүү, бас сайхан хайрын түүх
Н.Учрал: Баталгаат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өө

5 цаг 52 мин
З.Мэндсайхан: Тогтолцооны шинэчлэлт хийснээр төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чанарт том өөрчлөлт гарна

Татварын багц хуулийн шинэчлэл УИХ-аар хэлэлцэгдэж буй энэ үед төсвийн бодлого, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, томоохон төслүүдийн хэрэгжилт, тэтгэврийн шинэчлэл зэрэг асуудлаар Сангийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа.

5 цаг 52 мин
Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

18 цаг 34 мин
Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

19 цаг 27 мин
Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Боловсролын яамнаас тушаав

Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Боловсролын яамнаас тушаав

22 цаг 35 мин
Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно

Аюулгүй байдлын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Г.Лувсанжамц: Хууль гарснаар асуудал шууд шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал байна

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
”Эрх чөлөөний алтан үзэг”-ийг Газын зурваст ажиллаж байгаа мэргэжлийн гэрэл зураг, видео сэтгүүлчдэд олгов

Дэлхийн мэдээ нийтлэгчдийн нийгэмлэгийн (WAN-IFRA) жил бүр олгодог "Эрх чөлөөний

Уржигдар 16 цаг 57 мин
Хятад, Хойд Солонгосын удирдагчид долоон жилийн дараа Пхеньянд уулзлаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпин долоон жилийн дараа 2026 оны зургадугаар сарын 8, 9-нд БНАСАУ-д анх удаа төрийн а

Уржигдар 15 цаг 59 мин
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид Э.Анарыг нэр дэвшүүлэв

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид Э.Анарыг нэр дэвшүүлжээ

Уржигдар 15 цаг 33 мин