Долларын нөөц дундарвал нөхөх орлого байна уу?

2025-07-31
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

Дэлхийн улс орнууд дор хаяж гурван сарын импортын хэрэглээгээ хангах, аль эсвэл бүтэн жилийн дотор хүлээгдэж буй гадаад өр төлбөрөө хаах хэмжээний валютын нөөцтэй байдаг ёстой. Өөрөөр хэлбэл, импортын хэрэглээний төлбөр тооцоо саатахгүй байх, зах зээл дэх ханшийн савлагаанаас хамгаалах зэргийг гол баталгаа нь болдог. Тэр утгаараа, валютын нөөц эдийн засагт ихээхэн чухал гэсэн үг.

Манайд, Төв банкны тухай хуулийн тав, 21 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Монголбанк нь эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар, найдвартай байдлыг хангах үүрэг хүлээдэг. Хуульд зааснаар Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт, бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют, чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель, гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн, түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас, олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад актив зэргээс бүрддэг.

Тэгвэл, Монголбанкнаас өнгөрсөн зургадугаар сард “...5.2 тэрбум ам.долларын валютын нөөцтэй” гэж зарласан. Удахгүй долдугаар сарын мэдээг зарлана. Гэхдээ тун тааруу мэдээ дуулдаж мэдэхээр байна. Учир нь, зайлшгүй шаардлагатай зардлууд гадагш урссаар байгаа авч, түүнийг нөхөх орлого саатаад байгаа бололтой. Тиймээс, Монголбанкнаас зарлах валютын нөөцийн дүн ойролцоогоор 700 орчим сая ам.доллараар хорогдож магадгүй байна.

Эдийн засагчдын хэлж буйгаар, өнгөрсөн сард байсан валютын нөөц нь Монгол Улсын импортын 3-4 сарын хэрэгцээнд хүрээд таарна. Нэмээд бондуудын төлбөр, цаг үеийн шаардлагаар шатахуун ч гэдэг юм уу, импортын хэрэглээний өсөлт валютын нөөцийг өм цөм хороодог байна. Гэтэл, зарлагатай зөрж орж ирэх орлого тодорхойгүй, ерөнхийдөө зогсонги байгаа нь дээрх эрсдэлийг бий болгох аж. Ер нь бол, экспортын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байж л валютын нөөц нэмэгддэг.

Манай онцлог нь, нүүрс, зэс, алтны экспортоос валютын нөөцийг голлож сэлбэдэг. Аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн экспортолж, олсон орлогоо 60 хоногийн дотор Төв банканд бүртгүүлэх ёстой. Тэгж байж валютын албан нөөц нэмэгддэг.

Гэтэл, нүүрсний үнэ бууралттай, зэсний экспортоос орлого орох эсэх нь тодорхойгүй, алтнаас олох хүлээлт уналттай байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний оффтейк гэрээнүүд л гэхэд валютын орлогод томоохон нөлөө үзүүлдэг. Оюу толгойгоос орж ирэх ашгийг өнөө маргаашдаа биш, цаг хугацааг нь арай наашлуулах хэмжээнд ярихаар болж байна. Уг нь, УИХ-ын хаврын чуулганаас өмнө “Онтре”-гийн гэрээг шийдүүлсэн бол орлого талдаа овоо нэмэртэй байв.

Алтны тушаалт угаасаа муу, түүнийг нэмэгдүүлэх, олборлолтыг өсгөх гээд аян зарласан ч тунхагийн шинжтэй тогтоол л УИХ-аас гарсан. Амьдрал дээр хэрэгжихэд хүнд гэсэн үг.

Ингээд орлого талдаа мухар гудамжинд шахам байна. Нөгөөтэйгүүр, валютын нөөцийг хуулиараа “удирдах” үүрэгтэй ч бодит байдал дээр хянах эрх мэдэлгүй Монголбанкны хувьд хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг л байна. Наад зах нь, нүүрсний орлого болохоор Монголбанканд бүртгэгддэггүй юм байна.

Ийн, валютын нөөц дундарч магадгүй байхад ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд бараг л цагаар өсөж байна. Угаасаа, валютын ханш гадаад худалдаанаас өндөр хамааралтай байдаг. Нэг үгээр, манай улсын эдийн засаг нь уул уурхайд түшиглэсэн, жижиг, нээлттэй эдийн засагтай. Тэр нь, Хятадын эдийн засгийн нөхцөл байдал, дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнээс шууд хамаардаг. Өнөөдөр эдгээр хамаарлын нөхцөл ямар байгааг энгийн иргэд ч мэдэж буй. Нэг үгээр, долларын нөөц дундарч, ханш нь өсөх нөхцөл нэгэнт бүрджээ. Харин “...Дундарч мэдэх нөөцөө хаанаас, ямар орлогоор нөхөх вэ” гэдэг маш том асуудалтай Монголбанк, Засгийн газар тулж мэдэхээр боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 31. ПҮРЭВ ГАРАГ. № 138 (7635)

 

DR. UROLOGIST
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21