Оросын гимнастикч, Олимпын аварга Алина Кабаевагийн төрсөн өдөр

2025-05-12
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Алина Кабаева Фото: kabaeva-alina.ru-гаас авав

 

Алина Маратовна Кабаева 1983 оны  тавдугаар сарын 12-нд  тухайн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Узбекистаны Ташкент хотод хөлбөмбөгчний гэр бүлд төрсөн.

 

Спортын замнал

Алина гурван настайгаасаа эхлэн уран сайхны гимнастикаар хичээллэсэн. 1995 оноос хойш тэрээр уран гимнастикийн алдарт дасгалжуулагч  Ирина Винертэй хамт бэлтгэл хийж эхэлсэн ба 1996 онд Оросын шигшээ багийн гишүүн болжээ. Алина 15 настайдаа Европын аварга болж, 16 настайдаа дэлхийн аварга болсон. Түүнчлэн Алина Кабаева бол зуны олимпын наадмаас хүрэл болон алтан медаль хүртсэн тамирчин. Олимпын наадмын энэхүү амжилтуудаас гадна дэлхийн хошой үнэмлэхүй аварга (1999, 2003), Европын таван удаагийн үнэмлэхүй аварга (1998-2000, 2002, 2004), ОХУ-ын зургаан удаагийн үнэмлэхүй аварга (1999-2002)  гэсэн олон олон аваргын алтан медаль, амжилт түүнд бий.

2001 оны үед тэрээр допингийн дуулианд өртөж улмаар эрхээ хасуулж, сайн санааны наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналаа хураалгахад хүрсэн. Кабаева болон Оросын өөр нэг тэргүүлэх гимнастикч Ирина Чащина нарыг допингийн төрлийн фуросемид эм хэрэглэсэн гэж буруутгаж байсан юм.  Дасгалжуулагч Винер допингийн дуулианыг алдааны үр дүн гэж нэрлэсэн байдаг. Олон улсын гимнастикийн холбооны эрхийг хассан шийдвэрийн эсрэг гимнастикчдын гомдлыг 2003 оны нэгдүгээр сард Спортын арбитрын шүүх /CAS/ хүлээж аваагүй. Гэсэн хэдий ч өмгөөлөгч Тагир Самокаевын хэлснээр, энэ нь "шүүх давж заалдах гомдлоос татгалзсан боловч асуудлын үндэслэлийн дагуу гомдол гаргагчийн байр суурийг тодорхой баталсан" тохиолдлын нэг байсан бөгөөд "CAS-ийн шийдвэрийн дагуу Алина Кабаева, Ирина Чащина нар допинг хэрэглэсэн гэдгийг хэн ч тогтоогоогүй" гэсэн байдаг.

Алина Кабаева 2018 онд "Звезда" сонинд өгсөн ярилцлагадаа эцэст нь "допинг байхгүй нь тогтоогдсон" гэж тэмдэглжээ. Тамирчны хувьд тэмцээн уралдаанд орох эрхээ хасуулсан байх хугацаандаа тэрээр телевизийн нэгэн сувагт "Спортын эзэнт гүрэн" нэртэй нэвтрүүлэг хөтөлж байжээ.

Алина Кабаева тоглолтын дараа, 2003 он

2004 онд Кабаева Афины олимпийн наадамд ганцаарчилсан төрөлд нэгдүгээр байр эзэлсэн. Шигшээ тэмцээнд тэрээр бөмбөг, саваа, туузтай дасгалд хамгийн сайн үр дүнг үзүүлж, цагирагтай дасгалд Олимпийн мөнгөн медаль хүртсэн Чащинагийн дараа оржээ.

Алина Кабаева 2007 онд хөлдөө гэмтэл авч улмаар спортын карьераа  дуусгаж байгаагаа зарласан. Тамирчин нь нь спортын менежментийн чиглэлээр суралцаж төгссөн.

Улс төрийн үйл ажиллагаа

Тамирчны замналаа дуусгасны дараа гимнастикч бүсгүй улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн. Гэхдээ тэр 2001 оны арванхоёрдугаар сард Нэгдсэн Орос намд гишүүнээр элсэж байсан гэдгийг тэмдэглэх ёстой. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2005 онд түүнийг Олон нийтийн танхимын гишүүнээр томилсон ба энэ хүрээндээ буяны үйлс, сайн дурын үйл ажиллагааг хөгжүүлэх асуудал эрхэлсэн комиссын бүрэлдэхүүнд орж 2007 хүртэл ажиллахдаа тамирчдын даатгалын асуудлыг шийдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн талаар орос хэвлэлүүд мэдээлж байсан.

2007 онд Нэгдсэн Орос намын холбооны жагсаалтаар Төрийн Думын депутатаар сонгогдож, 2011 онд улиран сонгогдож, Доод танхимын Залуучуудын асуудал эрхэлсэн хорооны орлогч даргаар ажиллаж байсан. Түүний ивээл дор 2008, 2009 оны шалгалтын үеэр сургуулийн сурагчдад Улсын нэгдсэн шалгалт өгөх утсан холбоо ажиллаж байжээ.

Улс төрийн замналаа дуусгасны дараа

2008 онд Кабаева "Үндэсний медиа групп" холдинг компанийн Олон нийтийн зөвлөлийн даргаар сонгогдсон бөгөөд 2014 онд парламентын гишүүний бүрэн эрхээ дуусгавар болгосны дараа тус холдингийн ТУЗ-ийн даргын албан тушаалд ажиллаж байгаа. Мөн 2016 оноос хойш "Спорт-Экспресс" ХК-ийн ТУЗ-ийг тэргүүлж байна.

Алина Кабаева өөрийн буяны санг үүсгэн байгуулж, тусламж шаардлагатай байгаа нийгмийн бүлгүүдэд зориулсан төсөл хэрэгжүүлэхийн зэрэгцээ, хүүхдийн уран сайхны гимнастикийн наадам зохион байгуулахад оролцдог. Тиймээс өнөөдөр Алина Кабаева нийгмийн идэвхтэй зүтгэлтэн гэдгээрээ алдартай.

Хувийн амьдралаа нууцалдаг хэвээр

Шар хэвлэлүүд болон барууны хэвлэлүүдэд түүний талаар “Путины нууц амраг, түүний хүүхдийг төрүүлсэн” хэмээн бичдэг.

Харин Алина Кабаева хувийн амьдралаа олны нүднээс далд байлгахыг илүүд үздэг. Энэ тухайгаа нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа залуу байхдаа хайрлаж дурласан залуугийнхаа талаар, бас түүний өгсөн бэлэгний талаар олон нийтэд дэлгэснээс болж тэдэнд тулгарсан таагүй асуудлуудтай холбон тайлбарласан байдаг.

Эх сурвалж: polit.mn

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21