Сүрьеэтэй иргэдийн ихэнх нь хөдөлмөрийн насны эрчүүд

2024-10-31
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УРТНАСАН

Сүрьеэ нь амьсгалын замын халдварт өвчин учраас хэн ч өвчлөх эрсдэлтэй. Нийгмийн зүгээс энэ өвчнөөр өвдсөн хүмүүсийг ялгаварлан гадуурхах хандлагатай байдаг учраас өвчлөлтэй хүмүүст санхүүгийн болон хөдөлмөр эрхлэлтийн  асуудал тулгардаг.  Энэ асуудал “Сүрьеэ судлал-100 жилд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр хөндөгдөж байлаа.

 Сүрьеэ нь дэлхий даяар нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болоод байгаа бөгөөд сүрьеэгийн эрсдэлт бүлгийн хүн гэдэгт орон гэргүй хүмүүс, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэгчид, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэд, ХДХВ-ийн халдвартай хүмүүс, сүрьеэтэй хүмүүсийн гэр бүлийн гишүүд хамрагдаж байна. Нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн 66.1 хувь нь эмнэлэгт очиж сүрьеэгийн талаарх мэдлэгтэй болдог байна. Тэд эрт илрүүлэх нь халдварын тархалт, зардлыг бууруулах, сүрьеэгийн дараах уушгины өвчлөлийн эрсдэлийг бууруулах олон талын ач холбогдолтой гэдгийг мэдэхгүйгээс болж өвчнөө хүндрүүлж, олон хүнд халдвараа тарааж буй тохиолдол их байна. Уушгины мэдрэг сүрьеэгийн тасгуудад хэвтэн эмчлүүлэгсдийн дунд олон эрхтэн хамарсан, цэрний түрхцээр эерэг, уушгины хөндийт сүрьеэгийн эзлэх хувь өндөр байгаа нь сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоонд анхаарах шаардлагатайг харуулж байна.

 

Монголын сүрьеэтэй тэмцэх холбооны Эрүүл мэнд, эрдэм шинжилгээний төслийн удирдагч Анагаах ухааны доктор Ц.Базаррагчаа:

- Сүрьеэ нь эмчлэгдэх боломжтой гэдгийг хүмүүс ойлгож ялгаварлан гадуурхах хандлагаа зогсоох хэрэгтэй.  Ийм хандлага хүн амын дунд байгаагаас болж хүмүүс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүйд хүрлээ.  Мөн өвчнөө хүндрүүлж халдвараа тараах нөхцөлийг нь бүрдүүлээд байна.  Манай эрүүл мэндийн тухай хуульд заасан тэгш хүртээмжтэй байх эрхийг эдгээр хүмүүс эдэлж чадахгүй байна. Сүрьеэтэй тэмцэх үндэсний хэмжээний хариу арга хэмжээг хүний эрхэд суурилсан, жендэрийн тэгш байдлыг хангасан, сүрьеэгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, хүрэлцээтэй, хүлээн зөвшөөрөхүйц бөгөөд чанартай болгоход, сүрьеэд өртөмтгий хүн амын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдэх учиртай. 

 

Монгол Улс сүрьеэгийн тархалт өндөртэй орны тоонд багтжээ

 

Дэлхийн хүн амын гуравны нэг нь сүрьеэгийн халдварт өртсөн бөгөөд эдгээр хүмүүсийн 10 хувь нь уушгины сүрьеэгээр өвчилдөг. Олон эмд тэсвэртэй сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны жагсаалтад 2021 онд манай улс нэмэгдэж оржээ.  Бүртгэгдсэн халдварт өвчнөөрөө гуравдугаар байранд орж байгаа нь нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж байна. Сүрьеэгийн өвчлөл хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн дунд их байгаа ба түүнээс 2023 онд сүрьеэгээр өвчлөгсдийн 21.4 хувийг эмчилжээ. Сүрьеэгээр бүртгэгдсэн тохиолдлуудын нийгмийн байдлыг харахад эмзэг бүлэг нийт тохиолдлуудын 59 хувийг эзэлж байна. Үүнээс групптэй иргэд 50.7 хувь, ажил эрхлэгчид 41 хувь, ажилгүй иргэд 36 хувь, тэтгэврийн насныхан 11 хувь, оюутан гурван хувь, малчид хоёр хувийг тус тус эзэлж байна. Мөн эмд тэсвэртэй сүрьеэгээр өвчлөгсдийн дунд эмийн шалтгаант  цус багадалтыг Монголд судалсан анхны судалгаа болсон ба энэ нь эмнэл зүйн онцлогийг судалсан суурь судалгаа болсон. Сүрьеэгээр өвчилж буй эрсдэлт бүлгийн хүн амд дархлааны түвшин доогуур, хоол тэжээлийн дутагдалтай, архаг хавсарсан эмгэгтэй, чихрийн шижин болон дох-ын хавсарсан халдвартай удаан хугацааны архаг суурь эмгэгтэй хүмүүс хамаарч байна.

 

Архи тамхины хамааралтай хүмүүст сүрьеэгээр өвдөх  эрсдэл өндөр

 

Сүрьеэгийн эмчилгээний хувьд эмд мэдрэг сүрьеэ илүү ялгаатай юм. Эмчилгээний заалт зургаагаас найман сар байдаг байсан бол халдвартай сүрьеэтэй хүмүүсийг хамтран амьдарч байгаа гэр бүл хамт олноос нь тусгаарлаж эмнэлэгт эмчилж эрүүлжүүлдэг бөгөөд халдвар тархах боломжгүй болсны дараа эрүүл мэндийн байгууллагаас гарч, эмчийн хяналтад эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэдэг гэнэ. Сүүлийн судалгаанаас харахад архи тамхины хамааралтай хүмүүст бусад хүн амыг бодоход тохиолдох эрсдэл нь өндөр байна. Олон эмд тэсвэртэй сүрьеэ өмнө нь 18-24 сарын хугацаанд эмчлэгддэг байсан бол одоо ДЭМБ-ын зөвлөмж болгосон богино сонголттой горимуудыг эмчилгээнд нэвтрүүлжээ. Монгол Улсад сүрьеэг устгах эрсдэлт бүлгийн хүн амд чиглэсэн хууль, эрх зүй, бодлогын томоохон шинэчлэл хийж, хэрэгжилтийг сайжруулахгүй бол сүрьеэг устгах дэлхийн зорилт төдийгүй “Алсын хараа- 2050”-д тусгагдсан зорилтод хүрэхгүй болох эрсдэлтэй байгааг тус хурлын үеэр хэлэлцэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. ПҮРЭВ ГАРАГ. № 31 (7455)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 25 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 25 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 43 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 55 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин