“Шинэ эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж, гурван шилжилт хийнэ”

2024-10-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, үйл ажиллагааны хөтөлбөртөө бүсчилсэн хөгжлийн бодлогыг тусгасан. Түүнчлэн УИХ-ын сонгуулийг энэ онд анх удаа томсгосон тойргоор буюу бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан. Энэ дагуу Улаанбаатар, баруун, хангайн, хойд, төвийн, говийн, зүүн гэсэн долоон бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлох зорилготой Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулганыг өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулав. “Шинэ стандарт” сэдэвт тус чуулганд УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн удирдлагууд, төр, хувийн хэвшил, бизнесийн салбарынхан, эрдэмтэн, судлаачид оролцож нэгдсэн болон салбар хуралдаан, бүс бүрийн онцлогийг харуулсан үзэсгэлэн зохион байгууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр “Бүсчилсэн хөгжлийн реформ” илтгэл танилцуулав.

Л.Оюун-Эрдэнэ:

Хиймэл оюун ухаан, хүний нөөц, ногоон эдийн засгийг дэмжинэ

-Монгол Улс ирэх жилүүдэд уламжлалт эдийн засгаа 41 их наядаас 132 их наяд хүртэл тэлнэ. Цаашид түүнээс илүү тэлэхийн тулд гурван шилжилтийг бүх салбарт хийх шаардлагатай. Үүнийг “Шинэ эдийн засаг-Шинэ шилжилт 2.0” гэж нэрлэж байгаа юм.  Гурван шилжилтэд нэгдүгээрт, AI болон өндөр технологийн шилжилт, хоёрдугаарт, ногоон шилжилт.  Нүүрсийг боловсруулах болон нүүдлийн мал аж ахуйн инновац энд багтана.  Гуравдугаарт, HR буюу хүний нөөцийн шилжилт багтаж байна.  Шинэ эдийн засгийг дэмжихийн тулд бид 2025 оны төсөвт хатуу дэд бүтэцдээ томоохон хөрөнгө оруулалтыг тусгасан бол 2026 оноос зөөлөн дэд бүтэцдээ илүү анхаарна” гэв. Энэ талаар эдийн засгийн шинжээчид “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хийж байгаа эдийн засгийн шилжилтэд мэдээж хугацаа орно. Гэхдээ үүнийг хийж байж бүх салбарт бүтээмж өснө. ДНБ 10 мянган ам.долларт хүрэх үед ийм болж эхлэхгүй бол “эдийн засгийн хордлого”-д орно” гэж тайлбарлаж байлаа.  Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илтгэлд, “Засгийн газраас боловсруулсан Монгол Улсын 2025 оны төсөв бол Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан, бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлэх эхний төсөв. Монгол Улс өмнө нь жилд дунджаар төсвийн хөрөнгө оруулалтаар 450-500 орчим шинэ төсөл эхлүүлдэг, нийтдээ 1,062 орчим төсөлд хөрөнгө хуваарилдаг байсан. Харин 2025 оны төсвийн төсөлд 640 төсөл, үүнээс дэд бүтцийн 38 шинэ төсөл санхүүжүүлэхээр Засгийн газар тусгасан. Ингэснээрээ төсвийг тэгшитгэн хуваадаг тогтсон хандлагаас зориг гаргаж салах болно” гэлээ.

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга:

Бүсчилсэн бодлого хэрэгжүүлэх нь эдийн засгийн өсөлтийг хурдасгах ач холбогдолтой

- Бүсчилсэн хөгжлийн бодлогыг 2024 онд парламент баталсан.  Одоо бүс болгоны зорилт, онцлогийг тодорхойлох үйл явц өрнөж байна.  Монголчууд бүгдээрээ бүсчилсэн хөгжлийн талаар нэг ойлголттой, нэг зорилттой болчихвол энэ зорилго маань үр дүнд хүрнэ.  Өнгөрсөн 30 жилд 21 аймагт хуваагдаж, улсаараа нэг төсөвтэй, нэг эрх зүйн орчинтой явж  ирсэн.  Энэ нь цаг хугацааны хувьд удаан зарим газар таарч байгаа эрх зүй, хөрөнгө оруулалтын орчин нөгөө хэсэг газар таардаггүй гэдэг ч юм уу онцлогоосоо болоод янз бүр явж ирсэн.  Тэгэхээр үүний ялгаа заагийг гаргаж, бүсчилсэн байдлаар төлөвлөх нь эдийн засгийг хурдасгах ач холбогдолтой.   Боомтын сэргэлтийн бодлого мөн бүсчилсэн хөгжлийн бодлоготойгоо уялдаад явна.  Улаанбаатараас гадна Монгол Улсын үндсэн зургаан том бүс байна.  Энэ зургаан бүсээ хөрш орнуудтайгаа боомтоор шууд холбох бодлогыг хэрэгжүүлнэ.  Боомтгүй байгаа зарим бүс нутгийн боомтын үйл ажиллагааг буцааж сэргээнэ.   Зүүн бүсэд зөвхөн Дорнод аймаг гэхэд долоон боомт байна.  Боомтуудыг хөгжүүлж, Монгол Улсын далайд гарцтай болох хоёр дахь том гарцыг бий болгоно гэсэн төсөөлөлтэй байна.  Баруун бүсэд ОХУ-ын БНХАУ гэсэн чиглэлийн транзит тээврийг хөгжүүлэхээр онцгой анхаарал хандуулж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 208 (7452)

Тусгай элч Украины хямралыг Москва, Вашингтон цаашид хамтран ажиллах боломжтойгоор шийдвэрлэхийг зорьж байна

АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер Axel Spring

1 цаг 10 мин
ЕХ-ны уулзалт тасрах аюултай болсон

ЕХ-ны Брюсселийн дээд хэмжээний уулзалт 2028-2034 оны олон жилийн т

Уржигдар 18 цаг 01 мин
Унгар ЕХ-ны төсөвт Украинд зориулсан 100 тэрбум евро-г хүлээн зөвшөөрөхгүй гэв

Унгарын Ерөнхий сайд Петер Мадьяр Европын Холбооны 2028-2034 оны төсвийн тө

Уржигдар 17 цаг 59 мин
Монголын сэтгүүлчдийн “Цэвэр агаарын төлөөс” төсөл Пулитцер төвийн тэтгэлэгт шалгарлаа

Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төв

Уржигдар 17 цаг 46 мин
Фото: 16 настнууд Монгол Улсын иргэний андгай өргөлөө

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунха

Уржигдар 17 цаг 23 мин
Эхийн сэтгэлээр ”Итгэл найдвар түгээе!” аяны хүрээнд хүнсний тусламж үзүүллээ

Дэлхийн өнцөг булан бүрд халуун дулаан сэтгэл, хайр түгээж ирсэн Бурханы сүм дэлхийн

Уржигдар 15 цаг 26 мин
Эзэдтэйгээ танилц, Эргэлт сэтгүүл хэвлэгдэн гарлаа

“Мак”-ийн Б.Нямтайшир, “Апу” П.Батсайхан, “МСS” Ж.Оджаргал, “Сахал”

Уржигдар 15 цаг 05 мин
Фото: Тээврийн цагдаагийн албаны 90 жил-Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн амь нас, эрүүл мэ

Уржигдар 14 цаг 46 мин
Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдын бүртгэл эхэллээ

Хууль зүйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 12 дугаар

Уржигдар 14 цаг 34 мин
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны

Уржигдар 14 цаг 31 мин