Harry potter 35 нас хүрч байна

2024-07-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Л.ХУЛАН

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр” буландаа долдугаар сарын 23- нд төрсөн өдөр нь тохиодог эрхмүүдээс алдарт “Harry Potter” киноны гол дүр Даниел Жейкоб Редклиффийг онцолж байна.

 Z үеийнхний дунд Харри Поттерийн дүрээрээ алдартай Английн жүжигчин, алдартай үргэлжилсэн үгийн зохиолч Даниел Жейкоб Редклифф өнөөдөр буюу долдугаар сарын 23-ны өдөр 35 нас хүрч байна.

Даниел Жейкоб Редклифф  анх 5 насандаа жүжигчин болох хүсэл сонирхлоо олж, 1999 онд 10 насандаа BBC One сувгийн “David Copperfield” кинонд илбэчний бага насны дүрд тоглосон нь тухайн үед Харри Поттерын дүрийг бүтээх олонд танигдаагүй ч гайхалтай бүтээж чадах хүүхэд хайж байсан кино багийнханд тун их таалагдаж, продюсер Дэвид Хэйман түүнийг сонгон шалгаруулалтанд урьж, 8 сар үргэлжилсэн сонгон шалгаруулалтанд тэнцсэн. Дэлхий даяар хамгийн их ашиг орлог олсон кино цуврал 10 жил үргэлжилсэн Харри Поттерын 7 цуврал зохиолын сүүлийн анги 2011 онд дэлгэцэнд гарчээ. Энэ цувралын хажуугаар Даниел хэд хэдэн кино, театрын бүтээл, мөн тв-ын цувралууд, видео клипэнд дүр бүтээгээд авчээ.

Тэрээр хөвгүүдийн тусгай 2 сургуульп сурч байсан ч Харри Поттер кино гарсны дараагаар сургуульдаа явахад хүндрэлтэй болж гэрийн багштай байсан ч тийм ч сайн сурдаггүй байсан талаараа нэгэн ярилцлаганп дурджээ. Мөн 2008 онд 18 настайдаа архи согтууруулах ундааны хамааралтай болж донтсон ч 2010 онд энэ зуршлаа хаяж чаджээ.

Даниел  шүлэг яруу найраг сонирхпог бөгөөд Жэйкоб Грешон гэх нэрээр өөрийн хэд хэдэн шүлгийг хэвлүүлсэн байна.

Жүжигчин залуу 2012 оны 10 сараас эхлэн жүжигчин Эрин Дарктай болзож эхэлсэн бөгөөд хосууд 2014 онд сүй тавьж 2023 оны 3 сард гэр бүл болсноо зарлаж  анхны хүүхдээ өлгийдөн авсан юм.

Эх сурвалж: www.polit.mn

 

             

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21