Зууны манлай хүлэгч Д.Даваахүү гэж хэн бэ

2024-02-15
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа хоёрдугаар сарын 15-нд төрсөн өдөр  нь тохиож буй  Д.Даваахүү уяачийг онцолж байна.

Уяачийн тухай ярих, бичихийг Д.Даваахүүгүйгээр төсөөлөхийн аргагүй гэдэг. Энэ үнэн бололтой. Уяачийн эрдэмд суралцсан түүх намтар нь, уяж хурдлуулсан хүлэг морь нь бусадтай эгнэшгүй хурдан байдаг энэ хүний тухай ярихгүй байхын учиргүй юм билээ.

Уугуул нутаг нь Төв аймгийн Баянцагаан сум. Эцэг М.Данзанням нь 1950 оны бар жилийн мянгат малчин болсон тэр үе буюу сар шинийн өмнөхөн хоёрдугаар сарын 15-нд Даваахүү мэндэлсэн гэдэг.

Тэр Баянцагааны дунд сургуульд суралцаж байх үеэсээ л морь малд хорхойсож аавынхаа ивээлээр малчин болсон  байна.

Ер нь бол таван настайгаасаа хурдны морь унасан. Тэр цагаасаа л аав Данзаннямынхаа морь уях, морь таних эрдэмд суралцан хурдан хүлгийн уяан дээр өсч цэрэгт мордсон бол армид байхдаа хүртэл морь уяасан байдаг. Цэргээс ирмэгцээ оройгоор аравдугаар анги төгсгөж курст суугаад рентген техникч болж Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт дөрвөн жил ажиллажээ. Энэ үедээ ч морь уях хообийгоо орхисонгүй л... Аавтайгаа хамжин морьдоо уяж хурдлуулсаар байв.

Тэгж байтал 1977 онд Батлан Хамгаалахад туслах нийгэмлэгийн морин тойруулгад уяачаар шилэгдэн очсоноор жинхэнэ уяачийнхаа замд бүрэн орсон юм гэдэг.

Дараа жил нь гэхэд улсын баяр наадамд зургаан насны 10 гаруй морь сойж нэг түрээ, хоёр айраг хүртснээс хойш алдарт хүрэх зам нь шулуудсан гэх.

Энэ наадмаар зандан хүрэн морь нь түрүү магнай болж, хоёр морь айргийн тавд бас дөрвөн морь нь 10-ын дотор давхижээ гэдэг нь уясан морьдынх нь 50 илүү хувь амжилт үзүүлсэн гэсэн үг байлаа.

Морин тойруулгын уяач Д.Даваахүүгийн морьд хурдалсаар 1980-аад онд гурван жил дараалан их насны түрүүг авсан бол зарим жил нь улсын баяр наадамд дээд гурван насанд түрүүг нь хамсан юм гэдэг.

Сүүлийн 29 жил уясан морь нь завсаргүйгээр айрагдуулсан хүн бол Даваахүү байлаа.

Нэг жилийн наадмын 30 айраг түрүүний 11-ийг түүний уяаны морьд хүртсэн байсан удаатай. Д.Даваахүү хурдны удам Хан Хэнтийн Галшираас эхтэй гэж хэлдэг ч манай Баянцагаан бас халхын хурдны өлгий нутаг гэж ярьдаг. Тэр нь аргагүй л юм. Баянцагааны 10 гаруй азарга, 50-иад морь улсын баяр наадамд түрүүлсэн байдаг.

Д.Даваахүүгийн хурдан хүлгүүдийн эцэг нь Тогоруу халтар, Цавьдир халзан, Алтан гадас гэх нэртэй цуутай гурван сайхан азарга байв.

Тэдний хойч үеийн хурдан буянгууд нь уяач Д.Даваахүүг алдарт хүргэсэн гэж болно.

Өнөөдөр түүнийг Зууны манлай хүлэгч хэмээн цоллодог. Бөхөөс Хорлоогийн Баянмөнх, харваачдаас Шагжсүрэнгийн Даваахүү нар л Зууны манлай цолтой шүү дээ. Бас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат малчин, тод манлай уяач  гээд алдар хүндийн билгэдэл цол бүхэн түүнд бий. Тэрбээр:

-Би авсан цолнуудынхаа эзэн болж яваа гэж боддог. Морь уяахад учир бий. Хамгийн гол нь хэдий чинээ адуугаа мэдэрч чадна, тэр хэмжээгээрээ уяа сойлгыг нь тааруулах ёстой байдаг гэж эхлээд морь таних, шинжих, уяж сойх гэдгийн цаана монгол хүний сэтгэхүйн маш том философи бий гэж ярьдаг.

Цааш нь хурдан морины уралдаан олон зуун жилийн түүхтэй. Уяач хүнд морь уях сойхоос гадна хурдан адуу бий болгох зорилго оршдог. Хурдан адуу бий болгох нь их хөдөлмөр шаарддаг.

Басхүү би уяач гэж хаахалзах биш ёс жудаг сайтай байх нь чухал. Ер нь бол хүний нэгэн дээд гэхээр эрдэм бол уяач хүний ур чадвар хэмээн сургадаг юм тэр. Д.Даваахүү ХААДС-ийн хүндэт профессор тус сургуулийн оюутан залууст “Уяачийн эрдэм” лекцээ олонтаа уншсан төдийгүй Японд уригдан очиж морь сонирхогчдод хичээл зааж ч байв даа.

Д.Даваахүүг зөвхөн уяачийн эрдэмд онцгой нэгэн гээд орхивол бас алдас болж магадгүй. Эр хүн наадамд гурван даваатай байхын учиртай гэдэг бол энэ хүн аймгийн арслан цолтой шаггүй бөх явсан юм билээ.

Түүний барилдаж явсан намтар нь 1968 онд шинэ цэргийн каринтийний 700-гаад цэргийн барилдаанд үзүүрлэж “Алдар” нийгэмлэгийн бөх болж цэргийн заан цолтой халагдсан гэдгээс эхэлнэ.

1973 онд аймгийн арслан болжээ. Хөдөлмөр хоршооллын заалд болсон хэд хэдэн барилдаанд сайн барилдаж түрүүлж, үзүүрлэж байв.

 Төв аймагт болсон хоёр томоохон барилдааны үзүүр, түрүүнд их аварга Ж.Мөнхбаттай үлдэж байж. Мөн аймагтаа гурван удаагийн спартикиадын барилдаанд түрүүлжээ.  Тийнхүү 50-иад жил хурдан хүлгийн хийморьт сүслэн яваа монгол эр.

Д.Даваахүү уяачийн эрдмээ олон хүнд өвлүүлж яваагийн дотор хүү Д.Баянбат нь төрлөөсөө гурав дахь үеийн нэртэй уяач болсон юм. Данзаннямын Даваахүү гэж ийм л элдэвтэй эр хүн дээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

 

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21