Г.Хэрлэнчулуун: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай

2023-12-08
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Доржийн ОЮУНЧИМЭГ

 

“Зууны мэдээ” сонин “Эмэгтэйчүүдийн манлайлал” булан нээж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд нийтлэлийн бодлогоо тодорхойлон ажиллаж байна. Энэ удаагийн зочноор Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуунтай ярилцлаа.

 

-Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг чадавхижуулах, тэгш оролцоог хангах зэрэг асуудлыг сүүлийн үед нэлээдгүй хөндөж байна. Та үүнд ямар байр суурьтай байдаг вэ?

-2008 оноос орон нутгийн хурлын байгууллагад ажиллаж эхэлсэн. Анх төлөөлөгчөөр сонгогдож байсан бол 2012 онд ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Ингээд өнгөрсөн сонгуулиар аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсон.

Өнгөрсөн хугацааны туршлагаас харахад орон нутгийн хурлын байгууллагад мэргэжил бүрийн төлөөллийн оролцоо чухал гэдгийг харж байна.

Учир нь төлөөлөгч гэдэг тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх чухал үүргийг гүйцэтгэж байгаа. Тиймээс аливаад хуумгай хандаж болохгүй юм. Нөгөөтэйгүүр төлөөлөгч тойргийнхоо иргэдтэй байнгын харилцаа холбоотой байх ёстой. Ийнхүү эргэх холбоотой ажилласнаар иргэдэд ямар асуудал тулгарч байгаа вэ гэдгийг өөрөө харж, сонсож, хүмүүстэй санал бодлоо солилцон төлөөллийн байгууллагаас гарах бодлогын баримт бичигт тусгах боломжтой. Өөрөөр хэлбэл, нийгмийн асуудлыг шийдвэрлэхдээ хүмүүсийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахад нөлөөлнө гэсэн үг л дээ. Мэдээж үүний тулд төлөөлөгчид маань чадавхижих, цаг үеийн өөрчлөлтөд суралцах зайлшгүй шаардлага бий. Тиймээс өнгөрсөн хугацаанд аймгийн 39, сумын 300 гаруй төлөөлөгчийг чадавхижуулах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж ажилласан.

-Иргэдийн төлөөлөгчийг чадавхижуулахын сацуу хурлын байгууллага илүү хүчтэй байх ёстой юм болов уу гэж анзаарагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Төлөөлөгчдийн хувьд чадавхижуулах, нарийн мэргэжлийн хүмүүсийг хамруулах гээд хийж хэрэгжүүлэхээр ажлууд бий. Бидний хувьд өнгөрсөн хугацаанд төрийн бодлогоор, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар төлөөлөгчдөө сургах, чадавхижуулах ажлуудыг хийж ирсэн. Хүмүүсийн харж байгаа, ойлгож байгааг шууд үгүйсгэх боломжгүй.

Aймгийн хурлын байгууллагыг бодлогын болон хяналтын хэлтэстэй болгосон. Ингэснээр аймгийн Засаг даргаас өргөн барьсан баримт бичгийг бодлогын хэлтэс хянаж хурлаас гарсан тогтоол шийдвэрийг Засаг даргын болоод төрөөс гаргасан бодлоготой уялдаж байгаа эсэхийг нягтална. Харин хяналтын хэлтэс нь ИТХ-аас гарсан тогтоол, шийдвэрийг хэрэгжиж байгаа эсэхийг хянаж байна. Энэ бол дэвшилт.

Төлөөлөгчдийн хувьд тойрогтоо ажиллах, иргэдтэй эргэх холбоотой байхад тулгамдсан асуудал бий. Төлөөлөгч гэдэг тогтмол цалинтай ажил биш л дээ. Тиймээс төлөөлөгч тойрогтоо ажиллах болоод өөрийгөө хөгжүүлэх, чадавхижуулах зардалтай байх шаардлагатай гээд журам гаргасан боловч жил хүрэхгүй хугацааны дараа Хэмнэлтийн хуулиар хасагдчихсан юм.

Тэгтэл энэ нь бодит байдал гоомой шийдвэр байсан гэж боддог. Яагаад гэвэл, аймгаас 280 км зайд байгаа төлөөлөгч сар бүр тогтмол хуралдаа оролцож байна. Тэр төлөөлөгчөөс шатахуун, байр, хоол гээд зардал гарч байгаа ч үүнийгээ өөрсдийнхөө нөөц бололцоогоор бүрдүүлдэг. Үндсэндээ эдгээр нөхцөл байдлыг харвал, хурлын байгууллага тэр дундаа төлөөлөгчдийн үйл ажиллагааг боомилж байна уу л гэж хардаг.

-Улс төрийн орчинд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх талаар хөндөж байна л даа. Тэгэхээр эмэгтэйчүүдийн манлайлал гэж юуг хэлэх вэ?

-Нийгмийн болоод гүйцэтгэх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо түлхүү байдаг. Харин улс төр дэх оролцоо л хангалтгүй байгаа юм. Түүнчлэн шийдвэр гаргах түвшинд ч мөн эмэгтэйчүүдийн оролцоо манлайлал бага. Тухайлбал, 2016 онд анхны эмэгтэй Засаг даргын орлогч болж байлаа. Ингээд 2020 онд сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргахдаа эмэгтэйчүүддээ зөв үлгэр дууриалал үзүүлж улс төрд оролцох замыг нь засах хэрэгтэй гэж үзсэн юм шүү дээ. Тиймээс л их зоригтой өрсөлдсөн л дөө. Гэхдээ бид зөвхөн эмэгтэйчүүд л бүгдийг хийж чадна гэж муйхарлаагүй. Бид оролцоог тэгш хангах тухай асуудлыг л хөндөж, ярьж байгаа. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог одоо байгаагаас нэмэгдүүлэх нийгмийн шаардлага бий. Гэр бүлийн хүчирхийлэл, охид эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан асуудал, хүүхдийн хүчирхийлэл гээд нийгмийг цочроосон олон асуудал гарч байна шүү дээ.

Ер нь эмэгтэйчүүдийн манлайлал гэдэг нь тухайн цаг хугацаа, орон зайд эмэгтэйчүүдийн оролцоо, үнэлэмж ямар байснаар тодорхойлогдохыг хэлэх болов уу. Тийм ч учраас би эмэгтэйчүүд улс төрд зөв замаар алхаасай. Тэр замыг нь тавьж байгаа эмэгтэйчүүд илүү хариуцлагатай үүрэг хүлээсэн гэдгээ ойлгоосой гэж хүсдэг. Тиймээс би дараа үеэ бэлдэх ёстой. Ингэхдээ тэдний алхах мөр дээр мөс асгаж болохгүй юм шүү гэдэг зарчим туйлын чухал байгаа юм.

-Зөв зам гэж юуг хэлэх вэ. Таны хувь хүний үзэл санааг хэлэх үү. Хүмүүст харагдах дүр төрхийг хэлэх үү?

-Би өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд улс төрийн албан тушаал хашиж ирсэн. Энэ хугацаандаа эмэгтэй хүн байгууллагыг удирдахад ямар эерэг өөрчлөлт бий болдогыг харуулахыг хичээсэн. Түүнчлэн эмэгтэй дарга авлигад автдаггүй. Ашиг сонирхлын зөрчил үүсгэдэггүй. Хэлсэндээ хүрч амласан ажлаа гүйцэтгэдэг гэдэг дүр төрхийг дараа үеийн эмэгтэйчүүддээ үлгэрлэхийн зэрэгцээ миний гишгэсэн мөр бүхэн ирээдүйд эмэгтэй улстөрчдөд гэрэл татсан зам байгаасай гэж хичээж ажилласан. Тэгэхээр энэ бүхэн миний хувь хүний хүмүүжил, зан төрхөөс гадна нийгмийн оролцоогоор илэрхийлэгдэх болов уу. Биеэ хэрхэн авч явах вэ гэдгийг харуулахын тулд мэдээж эмэгтэй хүн учраас гаднах дүр төрх ч чухал шүү дээ.

Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүд зөвхөн улс төрд л манлайлагч байхын төлөө зүтгэж байгаа юм биш. Би дээр хэлсэн гүйцэтгэх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо түлхүү байгаа. Тийм ч учраас одоо тулгамдаж байгаа гэр бүл, боловсрол, эрүүл мэндийн асуудлыг зөв гарц гаргалгаагаар шийдвэрлэхийн тулд эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд оролцоогоо нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 245 (7230)

 

Alicia Endre
HOW TO FIND AND RECOVER YOUR STOLEN BITCOIN I’m writing to the public to provide knowledge about Lost Recovery Masters. Look no further if you ever demand hacking services, When I lost more than $150,000 USD in bitcoin, individually I found myself in a challenging situation, I was inconsolable and believed I had reached my lowest point, I had no hope of getting my invested money back. All that changed when I discovered Lost Recovery Master and everything was transformed. The company intervened and helped me get all my money back within a short period of time. Their services are well recommended and they ensure maximum satisfaction to their clients. You can contact them via Website: (https://lostrecoverymasters.com/) Whatsapp (+44(7537-105921) Support Email (Support@lostrecoverymasters.com)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

19 цаг 9 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21