Д.Дугармаа: Ардын дууны үг нь аргадаж, ая зэмлээд байх шиг санагддаг

2023-03-03
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

 

Уртын болон ардын дууны хөг аялгуугаар  үзэгчдийн сонорыг мялааж, сэтгэлийг баясгаж  яваа уран бүтээлчийн нэг нь ҮУИТ-ын дуучин Д.Дугармаа билээ. Түүнийг  “Зууны мэдээ” сонин “Өөр зочин” буландаа урилаа. 

 

-Таны дуулсан “Үрээ хээр” дуу үзэгчдийн сэтгэлд их хүрч байна.  Энэ дууг та анх 10 жилийн өмнө дуулж байсан бил үү? 


-“Үрээ хээр” дуугаа анх 2013 онд гаргасан. Энэ бүтээлийг хийхдээ зохиогч нартай уулзаж, дуулах зөвшөөрөл авч байлаа. “Үрээ хээр” дууг анх гавьяат жүжигчин Ж.Нансалмаа гуай дуулж сонсогч олонд хүргэсэн байдаг. Морины дуу өөрөө их хийморлог. Тиймээс Үрээ хээр”-ээс гадна “Зандан шоо” дууг дуулж урын сандаа нэмсэн. Гэхдээ тухайн бүтээлийг дуулахдаа өөрийн хоолойн онцлогтоо тааруулж дуулсан учир сонсогчид таатай хүлээж авсан шүү. 

 

-Магадгүй сайн дуу төрж, цаг хугацааны шалгуурт мартагдахгүй үлдэх нь ховор байх. “Үрээ хээр” дууг сонсож суухдаа дуу эзнээ олжээ хэмээн бахдаж байлаа?


-Бүх зүйл өөрийн хувь ерөөлтэй байдаг. Хүмүүс их сайхан хүлээж  авсан. Ялангуяа цахимаар их урам өгч байна. Саяхан дуучин Д.Осгонбаярын шинэ цомгийн баярын үеэр нэг сонсогч эгч намайг хайж ирээд “Морины дууг гоё дуулсан. Үрээ хээр дууг нь байнга сонсдог” гээд талархлаа илэрхийлэхэд нь урам авч, сайхан сэтгэгдэл төрж л суулаа. Хүмүүсээс ирж буй энэ сайхан хүндлэлээр хөглөгдөж, цаашид шинэ уран  бүтээл гаргахын төлөө улам хичээж байна. 
-Ихэнх дуучинтай ярилцахад багаасаа л дуулдаг, урлаг уран сайхнаар явдаг байсан тухайгаа ярих нь бий. Харин таны хувьд?
-Миний бага нас  Дорноговь аймгийн Дэлгэрэх сумандаа өнгөрсөн. 1992 онд  цэцэрлэгт байхдаа аймагтаа очиж, “Яргуй” наадамд оролцож байлаа. Энэ мэт хүүхэд байхдаа оролцсон тэмцээнүүд намайг дуучин болоход хөтөлсөн гэж боддог. Ахлах ангиа төгсөөд багаасаа л дуу, хөгжимд сонирхолтой  байсан учир дуртай мэргэжлээ сонгож, дуучин болъё гэж шийдсэн. Ингээд 2003 онд СУИС-ийн Уртын дуучны ангид элсэж. н.Дэлгэр багшийнхаа удирдлага дор таван жил суралцаад 2008 онд төгсөж байлаа.


-Та  сургуулиа төгсөөд  хамтлаг байгуулж байсан юм билээ? 


-Нэг үеийн найзууд болох Б.Тунгалаг, Д.Дагиймаа нартайгаа хамтран “Галбингаа” хэмээх хамтлагтай байлаа. Бид уртын дуугаар уран бүтээл туурвиж байсан юм. Манай хамтлагийн анхны уран бүтээл “Монгол нутгийн үзэсгэлэн” хэмээх дуу бий. 
-Таныг уртын дуучдын мэргэжлийн уралдаанд амжилттай оролцсон гэж сонсож байсан юм байна. Хэдэн оных нь тэмцээнд оролцож байв? 
-Тухайн тэмцээн дөрвөн жилд нэг удаа болдог мэргэжлийн дуучдын уралдаан. Би анх 2008 онд орж, нэрэмжит шагналыг нь хүртэж байлаа. Мөн 2012 онд дахин шагнал хүртсэн. Тус уралдааны онцлог нь нэг уран бүтээлч 10 дуу дуулдаг. Тиймээс  дуучдын чансааг их  сорино. Үүнээс тухайн дуучны ур чадвар харагддаг юм. 


-Та 2019 онд ҮУИТ-т дуучинаар орсон. Үүнээс өмнө орон нутагт ажиллаж байсан гэсэн үү?  


-Би Говьсүмбэр аймгийн “Боржигон” чуулгат ажиллаж байсан. Мөн Дорноговь аймгийнхаа театрт ч дуулж явлаа. Эдгээр урлагийн байгууллагаас мэргэжлийн ур чадвараа сайжруулж, туршлага хуримтлуулсан. Харин орон нутаг, хотын театр хоорондоо асар их ялгаатай. Тухайлбал, хөгжлийг  нь онцолж болорхоор. Мөн орон нутагт ажиллаж амьдрах нь амар тайван, түгжрэлгүй гээд тоочоод байвал багагүй давуу талтай. Харин одоо ҮУИТ хэмээх өндөр босготой, буянтай байгууллагын уран бүтээлчдийн нэг болж яваадаа талархдаг. Миний хувьд тэдгээр мундаг уран бүтээлчдээс суралцаад л явж байна.  


-Та Уртын дуучин Ш.Даваахүү гуайн шавь шүү дээ. Багш тань танд ямар зөвөлгөө өгдөг байв? 


-Багш маань ҮУИТ-т ажилладаг байсан юм. Мэдээж надад уран бүтээлээс гадна дуучин хүнд байх ёстой олон сайхан үнэт зүйлийг зааж сургасан. Багшийнхаа хэлж, зөвлөсөн захиас бүхнийг нь уран бүтээл болоод амьдралдаа хэрэгжүүлэхийг үргэлж хичээдэг. 


-Орчин цагт уртын дууг зөвхөн морин хуураас гадна бусад хөгжимтэй их хослуулах болжээ. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ? 


-Хуучин бол ихэвчлэн морин хуур, лимбэтэй хосолсон бүтээл их гардаг байсан. Харин одоо цаг үе, нийгэмээ дагаад орчин үеийн хөгжимтэй хослох нь элбэг болсон. Энэ нь ч зөв, сайшаалтай санагддаг. Учир  нь бүх зүйл хөгжиж байна шүү дээ. Тайзан дээр гараад дуугаа үндэсний хөгжимтэй хоршоод дуулах мэдрэмж үнэхээр сайхан. Миний хувьд уртын дуугаа дуулахаар сэтгэл зүй тайвширч, амар амгаланг мэдэрдэг юм. 


-Дуучин бүр өөрийн онцлог, давуу талтай. Таны хувьд бусад уран бүтээлчдээс ялгарах гол онцлог нь юу вэ? 


-Уртын дуу болон ардын дууны үгийг бодож тунгаавал өргөн утга агуулгатай. Үг бүрийг нь ойлгож түүгээрээ сонсогчдод ямар санаа, сэдэл өгөх ёстой вэ гэдгийг дуугаа дуулахаасаа өмнө боддог. Мөн дуулахад сэтгэл зүйгээс гадна бусад бэлтгэл ч их чухал. Энэ олон зүйлийг төгс гүйцэтгэж байж үзэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээл төрнө. Би өмнөх үеийн уран бүтээлчдийнхээ ур чадвар, авьяасаараа шаглаж дуулсан бүтээлүүдийг сонсох их дуртай. Тухайн дууг сонсохдоо аялгуу, дуучны хоолойн өнгө, нугалааг хэрхэн гаргаж байгааг нь мэдэрч, суралцах нь бий. 


-Мэдээж ардын болон уртын дуу дуулахад харилцан адилгүй ур чадвар шаарддаг байх даа? 


-Тэгэлгүй яахав. Уртын  дуу нь монголчуудад уламжлагдаж ирсэн өв соёлын нэг. Тиймээс уран бүтээлээрээ дамжуулж өв уламжлал, түүх соёлоо түгээн дэлгэрүүлэхийг боддог. Мөн ардын дуу ч ялгаагүй. Үг нь аргадаж, ая зэмлээд байх шиг санагддаг. Мөн шад мөр бүхэн нь ямар нэгэн утга санааг багтаасанаараа онцлог. Тухайлбал, уртын дуу нь хоолойны цар хүрээ их шаардана. Харин ардын дуу нь арай өөр арга техникээр дуулагддаг. Амьсгаан дээр хүртэл хоёулаа ялгаатай. Харин сэтгэлээ шингээж хийсэн бүтээл л бусдын сэтгэлд илүү хүрдэг. Тиймээс би ямар ч дуу дуулсан урлаж, шаглаж дуулахыг чухалчилдаг юм. 
-Таны уран бүтээлийг тань сонсоход их эерэг мэдрэмж төрдөг. Та амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ? 
-Би аливаад үнэн байхыг хичээдэг. Мөн үр хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал үзүүлж, хүмүүжилд нь анхаарч байна. Харин уран бүтээлдээ баримталдаг зарчим нь  тууштай байх. Ялангуяа уран бүтээлч, дуучин хүн хөдөлмөрч байх нь их чухал. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 46 (7031)

ay ni argadaj ug ni zemledeggui yumuu
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05