Бодит ахуйгаас “Диваажин” руу...

2014-08-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ҮЛ-ОЛДОХ

Уран зургийн галерейд  “Хятадын орчин үеийн дүрслэх урлаг-2014” үзэсгэлэн үүдээ нээж, үзэгчид бужигнаж байна.  Тивээр яривал Азийн урлагийн түүхэнд тодоор бичигдэх 5000 жилийн түүхтэй Хятадын урлаг соёлын орчин үеийн чиг хандлагыг тэндээс харж болох юм. Үзэсгэлэнгийн зорилго ч бас тийм утга агуулга руу хандсан нь үзэгчдэд зориулсан  том зурагт хуудас, танилцуулгын хавтасны чимэглэлээс  харагдаж байлаа. Тэр нь зураач Чэнь Чигийн  бүтээл улаан жимс бүхий саглагар модны зураг юм. Зэрвэс харахад усан будаг нүүгэлтэх нь чухам юуг дүрсэлсэн нь тодорхойгүй. Тогтож харвал сая жимсний мод болох нь танигдах аж. Хятадын эртний уран зураг бол гэрэл зургийн сайн аппаратаар авсан юм шиг  өнгө будгийн гайхамшигт зохицол бүхий байгалийн зургууд голдуу байдаг. Тэгвэл тэр хэлбэр, хандлагад өвөрмөц өөрчлөлт гарсан нь энэ. Бодит байдлыг хийсвэрлэх, хэлбэр тал руу чиглэсэн хувьсал Хятадын дүрслэх урлагт  ийнхүү давалгаалж байгаа ажээ. Нэг үгээр хэлбэл, тэд бодит ахуйгаас “диваажин” руу нүүж байна. Диваажин бол үлгэр домогт л гардаг   хийсвэр ертөнц. Тэнд байгаа бүхэн гайхамшигтай, хүний санаанд оромгүй зүйл зөндөө гэж ном зохиолд гардаг бол Хятадын зураачдын сэтгэлгээний тэлэлт хүршгүй, сэтгэшгүй бүтээх эрэлд ийнхүү гарчээ. Энэ удаагийн үзэсгэлэнг Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын Үндэсний нийгэмлэгээс хоёр дахь удаагаа зохион байгуулж, Ерөнхийлөгч, ССАЖЯ дэмжжээ. Үзэсгэлэнд БНХАУ-ын Урчуудын эвлэлийн хорооны зөвлөх, Түүхийн судалгааны төв хүрээлэнгийн эрхлэгч Ян Лижоу, Хятадын цөөнхийн урлагийг дэмжигч холбооны дарга, зураач Нямцэрэн, Хятад үндэсний уран зургийн холбооны дарга Чэнь Жэнмин, Ү Туан Лиан, судлаач Ү Шүнь, зураач Ү Тао И, Гао Рун Ши нар оролцож байна. Мөн Шаньси мужийн Уран зургийн хүрээлэнгийн захирал Ван Шүэхуй, Күнзийн сургаалийг дүрсэлсэн 1000 хөшөө бүтээснээрээ  алдаршсан Тиан Юэмин, Шанхайн урчуудын хорооны дэд дарга Чэнь Чи болон Чин Хуа дүрслэх урлагийн их сургуулийн профессор Чэн Хуй,  Хятадын үндэсний их сургуулийн урлагийн танхимын захирал Ин Хуйли, Урлагийн төв академийн дэргэдэх дунд сургуулийн багш, зураач Ян Жэн нарын 13 уран бүтээлч нийт 50 шахам  бүтээлээ толилуулж байна. Тэд Монголд үзэсгэлэн гаргахын зэрэгцээ Хөвсгөл, Булган, Орхон аймгийн нутгаар “Хөх сувд-2014” уран бүтээлийн тойрон аялал хийх юм байна. Өнгөрсөн  жилийн үзэсгэлэнгийн үеэр  хоёр орны уран бүтээлчид хамтран “Монгол-Хятадын зураачдын соёлын нийгэмлэг” байгуулсан бол энэ жил морь сэдэвт бүтээлээр мэргэшсэн уран бүтээлчдийг холбох, туршлага солилцох, хол­боо байгуулах, цаашид Хятадын залуу уран бү­тээлчдийг урьж, үзэс­гэлэнг нь гарга­хаар  төлөв­лөжээ. Үзэс­­гэлэнгийн талаар зо­хион байгуулагч болон Монголын зураач, үзэгч­дийн сэтгэгдлийг сонирхлоо.

 

Ц.Цэгмид  /Төрийн шагналт зураач/:

ХОЁР ОРНЫ ХАРИЛЦААНД ОЙЛГОЛЦЛЫГ АВЧИРНА

 -Зохион байгуулагчийн хувьд үзэсгэлэнгийн зорилго, ач холбогдлыг та юу гэж үзэж байна вэ?

-Хятад-Монголын соёлын уламжлал яриад барагдахгүй их түүх бий. Хоёр биеэсээ суралцсан түүх ч бас арвин.  Хятадын урлаг, тодруулбал 5000 жилийн түүхтэй энэ соёлыг авч яваа, Азийг төлөөлж байгаа энэ том улсаас монголчууд суралцаж, хамтран ажиллаж, туршлага судалж байгаа нь том ололт. Хоёр ард  түмнийг урлагаар холбож, ойлголцуулж, найрамдалт харилцааг хөгжүүлэхэд дүрслэх урлагийн салбар том хувь нэмэр оруулна.

 

Х.Содномцэрэн /зураач, дэд профессор/:

ТЭД АРГА БАРИЛ, ХЭЛЛЭГЭЭ ӨӨРЧИЛЖ ЧАДСАН

-Хятадын орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлүүдийг монгол зураачид хэрхэн үнэлж дүгнэж байгааг сонирхоё?

-Хятадын төр, засаг   урлагийн салбараа бүх чиглэлд  хүчтэй хөгжүүлж байна. Ялангуяа Шанхай, Ханьжао хотуудад барууны маягийн урлагийг хүчтэй хөгжүүлж, Баруун Европоос нэртэй зураач, мастеруудыг урьж  сургалт хийдэг. Түүний нөлөөгөөр өмнө зүгээсээ эхлэн урлаг соёл нь ихээхэн өөрчлөгдсөн. Хуучны арга барил, эртний Хятад үндэсний Го Хуа зургийнхаа   суурьт тулгуурлан хөгжүүлж байна. Го Хуа зураг  дэлхийд гарч ирсэн Хятад үндэсний уран зураг юм. Хүн, байгаль, аливаа юмсын бодит байдлыг бэх, усан будгийн арга барилаар илэрхийлдгээрээ онцлог. Сүүлийн үед үндэсний уламжлалдаа тулгуурлан их орчин үеийн хэллэгтэй зургууд зурсныг “Хятадын орчин үеийн дүрслэх урлаг-2014” үзэсгэлэнгээс харлаа.

 

До.Цэнджав /Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч/:

МОРИНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ ГАЙХАМШИГТАЙ ИЛЭРХИЙЛЖЭЭ

-Үзэсгэлэнгийн танхимд үгийн урлагийн мастерууд олон иржээ. Үзэгчийн хувьд манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцана уу?

-Хятадын зураачид уламжлал, орчин үе хоёрыг хослуулан авч явдаг нь харагдаж байна. Мөн төрөл бүрийн урсгал, чиглэлээр бүтээлээ туурвижээ. Модернист чиглэлийн бүтээлүүдээс тааварлахын аргагүй дүрс, хэллэг, санаа анзаарагдлаа. Ур чадвар гэж энийг л хэлэх байх. Өмнө нь би Хятадын уран зургийг ойлгохдоо яг гэрэл зураг шиг бодит ахуйг дүрсэлснийг анзаарч байсан. Хүн, байгаль, амьтан их зурдаг. Гэхдээ би монгол зураач л морийг илүү сайхан зурдаг гэж боддог. Тэгвэл хятад зураачид морины хөдөлгөөнийг гайхамшигтай гаргадаг юм байна. Гүйцэтгэл нь нарийн,нямбай юм. Дутуу, хайнга хандсан зүйл  алга. Зураас, бичилтүүд  нь тун сонирхолтой юм.

-Хэн гэдэг зураачийн ямар бүтээлүүд таалагдав?

-Сэтгэлгээ нь тив алгасч Тажикстаны гайхамшгийг харуулсан Чэнь Жэнминий бүтээлүүд таалагдлаа.

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 40 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 52 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 58 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин