УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нарын 19 гишүүнээс өргөн мэдүүлсэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Ж.Золжаргал иргэд орон нутгийн өөрөө удирдах байгууллагад цахимаар өргөдөл, санал гаргаж шийдвэрлүүлэх шийдэл шаардлагатай байгаа тул зохицуулалтыг хуульд нэмж тусгасныг танилцуулав. Үүнийг одоо хүчин төгөлдөр УИХ-ын тухай хуулийн цахим өргөдлийн зохицуулалтыг жишиг болгож боловсруулжээ.
Нийтийн өргөдлийг орон нутгийн хурал хэлэлцэх босгыг төсөлд дараах байдлаар заажээ. Тухайлбал,
-Нийслэл, дүүрэг, хороонд сонгуулийн насны хүн амын 3.0 хувь
-Ааймаг, сум, багт 5.0 хувиас дээш тооны иргэн гарын үсэг зурсан тохиолдолд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Иргэдийн Нийтийн Хурал хэлэлцэнэ гэж тусгасан байна.
Эх сурвалж: УИХ-ын Нээлттэй парламентын газар