УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргөн мэдүүлсэн хоёр хуулийн төслийг байнгын хороодод хуваарилснаа танилцуулав. Хоёулаа энэ сарын 6-нд өргөн мэдүүлсэн.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 34 гишүүний өргөн мэдүүлсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Эдийн засгийн байнгын хороонд хуваарилсан байна. Харин Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Хууль зүйн байнгын хороонд хуваарилсан байна.
Эх сурвалж: polit.mn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0