Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа. Тодруулбал, Хонконгийн Засгийн газар “Тамхины хяналтыг чангатгах тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2025 оны есдүгээр сарын 19-нөөс мөрдөж эхэлжээ.  Уг хуулиар тамхины албан татвараас зайлсхийсэн тохиолдолд ногдуулах торгуулийн дээд хэмжээг хоёр сая хонконг доллар буюу нэг тэрбум орчим төгрөг, хорих ялын дээд хэмжээг долоон жил болгон нэмэгдүүлсэн байна. Мөн 18 нас хүрээгүй иргэн электрон болон бусад төрлийн тамхи биедээ авч хилээр нэвтрэхийг хоригложээ. Зөрчсөн тохиолдолд 50 мянган хонконг доллар буюу 25 сая орчим төгрөгөөр торгох, зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм.

Харин 18 болон түүнээс дээш насны зорчигч биедээ зөвхөн дараах хэмжээний тамхи татваргүйгээр авч нэвтрэх боломжтой. Үүнд:

  • Задалсан нэг хайрцаг буюу 19 ширхэг янжуур тамхи

  • Нэг ширхэг навчин тамхи

  • Гаансны болон дүнс зэрэг бусад төрлийн тамхи 25 грамм хүртэл

Энэхүү зохицуулалт Duty Free буюу татваргүй барааны дэлгүүрээс худалдан авсан тамхинд мөн адил үйлчилнэ.

Дээрх хэмжээнээс илүү тамхи биедээ болон ачаа, тээшиндээ авч явах бол гаалийн мэдүүлэгт заавал тусгаж, зохих татварыг төлөх шаардлагатай. Нэг ширхэг янжуур тамхинд 3.3 хонконг доллар буюу 1,650 орчим төгрөгийн татвар ногдуулдаг байна.

Иймд Хонконг руу зорчих иргэд тухайн бүс нутгийн хууль, журмыг сайтар судалж, хилээр нэвтрэхдээ зөрчил гаргахгүй байхыг Монгол Улсаас Хонконг, Макаод суугаа Ерөнхий консулын газраас сэрэмжлүүллээ.

Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

15 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

21 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин