З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

1 цаг 6 мин
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

 

-“Риотинто” группийн удирдлагууд ногдол ашиг хуваарилахаа илэрхийллээ. Ажлын хэсгийг та ахалж байгаа. Цаашид ямар зохицуулалт хийх вэ?

-Оюутолгой төсөлтэй холбоотой асуудлыг  Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тодруулбал, Засгийн газраас “Оюутолгой” компанитай буюу “Рио Тинто” групптэй хувь нийлүүлэгчдийн гэрээний хүрээнд хэлцэл хийсэн.  Энэ хэлцлийн үр дүнгийн талаар “Оюутолгой” ХК болон “Рио Тинто” группээс ирүүлсэн албан ёсны хариулт ирлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд болон “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирлын уулзалтын үеэр талууд “Оюутолгой” ХК 2027 онд хувьцаа эзэмшигчдэдээ эзэмшлийн хувь хэмжээнд нь тэнцүүлэн ногдол ашиг хуваарилах асуудлаар санал солилцсон. Үүний дагуу Засгийн газраас 2027 онд “Оюутолгой” ХК-аас гурван их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан бид төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна гэж албан бичигт дурдсан.  Мөн уг мөнгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь улсын төсөвт төвлөрүүлэх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад татвараас тусдаа дүн болохыг албан бичгээр баталгаажуулсан байна.Цаашид Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, компанийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ Монгол Улсад оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж, эдгээр боломжийг бодит үр дүн болгох итгэлтэй байгаагаа илэрхийлсэн учраас ажлын хэсгийн зүгээс ногдол ашигтай холбоотой дараагийн зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна.

-Онтрегийн хэлэлцээ хэрхэн үргэлжлэх вэ.  Энэ асуудлаар ямар нэг байр суурь илэрхийлсэн үү?

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон улс төрийн намуудын зүгээс “Рио Тинто” групптэй ногдол ашгийн асуудлаар амаар тохиролцсон, албан ёсны баталгаажсан баримт бичиг байхгүй гэх байр суурийг илэрхийлж байсан. Мөн Оюутолгойн ногдол ашгийн асуудлыг ашиглан Онтрегийн хэлэлцээрийг хийх далд агуулга байна гэх тайлбар, шүүмжлэл ч гарч байсан.  Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хувь нийлүүлэгчдийн гэрээг сайжруулах чиглэлээр гурван ажлын хэсэг байгуулан ажиллуулж байсан. Үүний нэг нь менежментийн төлбөрийг бууруулах, нөгөө нь зээлийн хүүг бууруулах чиглэлээр ажилласан бөгөөд хэлэлцээрийн үр дүнд хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулсан.  Мөн өнгөрсөн есдүгээр сарын 11-нд “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Самин Трафт Монгол Улсад ирж, Ерөнхий сайдтай уулзсан. Энэ үеэр хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ Оюутолгой төслөөс Монголын талд ногдол ашиг хүртээх асуудлыг бататган илэрхийлсэн байдаг.

-Удахгүй ирэх оны төсөв бат­лаг­дана. Ногдол ашгийг  ямар байд­лаар тусгахаар төлөвлөж байна вэ?

-Засгийн газар 2027 оны төсвийн төслийг өргөн мэдүүлэхдээ Оюутолгой төслөөс гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар төлөвлөж тусгасан. Харин төсвийн хэлэлцүүлгийн шатанд иргэдээс гаргасан саналын хүрээнд ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлэх, одоо мөрдөгдөж байгаа Баялгийн сангийн тухай хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Иймээс Засгийн газар холбогдох хуулийн төслөө татан авсан. Үүнтэй холбоотойгоор миний бие ногдол ашиг авах асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.  “Рио Тинто” ногдол ашгийг төвлөрүүлэх ажлыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа гэсэн. Тиймээс ажлын хэсгээс асуудлыг тэр хүрээнд судалж байгаа.

-Иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудлаар янз бүрийн байр суурь гарч байна?

-Иргэдийн дунд “Рио Тинто” групптэй ногдол ашиг өгөх асуудлаар эцэслэн тохиролцсон эсэх, үүнийг баталгаажуулсан албан ёсны баримт бичиг байгаа эсэх талаар асуулт, эргэлзээ нэлээд байсан. Өөрөөр хэлбэл, энэ асуудал зөвхөн аман хэлцлийн түвшинд яваа юм биш биз гэсэн хүлээлт үүссэн. Тэгвэл “Рио Тинто” групп болон “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ногдол ашиг хуваарилах асуудлыг баталгаажуулсан албан бичгийг ирүүллээ. Ингэснээр ногдол ашиг өгөх асуудлаарх хоёр талын байр суурь албан ёсоор баталгаажиж байна.Цаашид Засгийн газраас томилогдсон ногдол ашиг авах ажлын хэсэг “Оюутолгой” компани болон “Рио Тинто” группийн хувь нийлүүлэгчидтэй хамтран ногдол ашгийг ямар үе шаттайгаар, хэрхэн төвлөрүүлэх төлөвлөгөөг эцэслэн боловсруулах ажил үлдэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 215 (7957)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

1 цаг 1 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

1 цаг 6 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

1 цаг 6 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

16 цаг 34 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

19 цаг 54 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин