УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосбаяр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Улсын нөөцийн хуулийн төсөлтэй холбоотой санал, дүгнэлтийг танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 57.9 хувь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн.
Байнгын хорооны хуралдаанд Г.Хосбаяр, Д.Бум-Очир, Дам.Цогтбаатар нар асуулт асуусан байна. Тодруулбал,
-Нөөц бүрдүүлэх, захиран зарцуулахад орон нутгийн эрх хэмжээ
-Санхүүжилтийг улсын төсөв болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдэх боломж
-Олон улсын өнөөгийн нөхцөл байдал
-Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэр холбогдох хуультай нийцэх эсэх тухай асуулт асууж хариулт авчээ.
Харин С.Эрдэнэболд, Д.Энхтүвшин, Л.Мөнхбаясгалан, Э.Болормаа, Ж.Энхбаяр нар төслийг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдуулах, үр дүнгийн хэмжих нэгжийг тодорхой болгох, орон нутгийн эрх мэдэл өөрчлөгдсөнтэй холбоотой төсвийн нэмэлт ачаалал, уур амьсгалын өөрчлөлтийн үеийн орон нутгийн эдийн засгийн тогтвортой байдал, усны нөөцийн ашиглалтаар сонсгол зохион байгуулах асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: УИХ-ын Нээлттэй парламентын газар