Н.Жанцанноров: Энэ дуу дурлалынх биш

2014-08-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ГАНТУЛГА

“Эзэнтэй дуу” булангийн энэ удаагийн зочноор Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровыг урилаа. Түүнтэй “Хайрлан дуулмаар байна” дууных нь тухай ярилцсан юм.

-Сайн байна уу. Та манай уншигчдад “Хайрлан дуулмаар байна” дуу бүтсэн түүхээс сонирхуулаач?

-Өвөрмонголд бүжгэн жүжгийн хөгжим бичиж байхдаа зохиосон дуу. Хүмүүс хайрлан дуулмаар байна гэхээр дурлалын дуу юм шиг санадаг. Гэвч үгүй юм шүү.

-Таныг өвөрмонгол бүсгүйд зориулж бичсэн гэдэг юм билээ. Үнэн юм уу?

-Зарим хүмүүс өвөрмонгол сувилагчид дурлаад бичсэн, гэргийгээ санаад бичсэн гээд олон зүйл ярьдаг гэсэн. Гэхдээ энэ бүгд зүгээр л таамаглал. Тэр бүсгүйн хүнлэг, тусч занд нь талархсанаас өөр зүйлгүй. Тэр сэтгэлээс нь санаа, сэдэл авч бичсэн юм. Хүн хүндээ туслана гэдэг гайхамшиг шүү дээ. Надад буян болсонд нь баярлаж явдаг. 

-Хэдий хугацаанд бүтсэн дуу вэ?

-Удаан шаналж, зовж бичээгүй ээ. Энэ дуу хэрвээ “Намайг дурсаад дуулдаг бол чамайг би хайрлан дуулмаар байна” гэсэн утгатай. Хүн хүний тусыг мартаж болохгүй. Хүмүүс чамайг хайрлаж байвал чи ч ялгаагүй хариуд нь хайрлах ёстой юм.

 

ХАЙРЛАН ДУУЛМААР БАЙНА

Өндөр тэнгэрт заяасан болохоор чинь

Өглөө нарыг тосон хүлээх юм

Өглөө наран гэрлээр тэтгээд

Өнө холын чамайг илгээх юм

Намайг дурсаад дуулдаг болохоор чинь

Чамайг би хайрлан дуулмаар байна

Хөрст орчлонд унасан болохоор чинь

Хөглөгөр уулсыг саравчлан ширтэх юм

Хөглөгөр уулсын нөмөрт хургасан

Хөдөөх салхиар чамайг илгээх юм

Намайг дурсаад дуулдаг болохоор чинь

Чамайг би хайрлан дуулмаар байна

Амраг сэтгэлд ургасан болохоор чинь

Амин голоос хайрлан хайлах юм

Амин голын амьсгал алдран

Аньсаган зүүдэндээ чамтай учрах юм

Намайг дурсаад дуулдаг болохоор чинь

Чамайг би хайрлан дуулмаар байна

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 40 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 52 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 58 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин