Г.Занданшатар: Иргэдийн 73.5 хувь нь үнийн өсөлтөөс шалтгаалж амьдрал нь доройтож байна

2022-12-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит мэдээллээ хийлээ.  Тэрбээр "Монгол Улсад тулгараад байгаа эдийн засгийн хүндрэл нь дэлхий нийтэд ч тохиож байна. Цар тахал, олон улсын харилцааны хурцадмал байдлаас шалтгаалж, дэлхий дахин сүүлийн 40 жилд тохиогоогүй инфляцтай нүүр тулсан гэдгийг онцоллоо.

Тэрбээр “Монголд инфляци 14.5 хувьтай байгаа бол Турк улсад 85.5 хувийн үнийн өсөлт болж байна. Гадаад ертөнцөөс ирж байгаа цохилт нь манай ард түмний амьдралд хүчтэй нөлөөлж байна. Ард иргэдийн маань 73.5 хувь нь үнийн өсөлтөөс шалтгаалж амьдрал доройтож байна гэдгийг социологийн судалгаагаар илэрхийлсэн. Өнгөрсөн 30 жилийн алдаатай бодлогын улмаас Монгол Улс нь хуримтлалын биш, импортын эдийн засагтай болсон, өрийн дарамт бий болгосон. Үндэсний аж үйлдвэрийг дэмжээгүй энэ алдааг засах ёстой болж байгаа. Өрхийн бодит орлого буурч, ядуурал нэмэгдэх эрсдэлд хүрч байна. Төгрөгийн ханш 19 хувиар суларсан. Эдийн засгийг тогтворжуулах багц хууль нь гурван хуулиас бүрдэнэ. Үнийн өсөлтийг хязгаарлах, валютын ханшийг тогтворжуулах, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогыг батална. Хүн амын амьжиргааг дэмжихийн тулд валютын ханшийг тогтворжуулна. Валютын ханшийг хязгаарлахын тулд нөөцийг нэмэгдүүлэх, урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Нэг тэрбум ам.доллараар валютын урсгалаа нэмэгдүүлэхийн тулд 1 их наяд төгрөгийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хүүгийн татаасын бодлого хэрэгжүүлнэ. Бүхнийг экспортод шилжүүлнэ. Үнийн өсөлтийг тогтворжуулахын тулд салбар хоорондын уялдаа холбоог хангах, авлига хээл хахуультай тэмцэнэ. 66.3 тэрбум төгрөгийн хүүгийн татаасын хөнгөлөлттэй зээл олшоно. Импортыг орлох дотоодын үйлдвэрийг хөгжүүлнэ. Хүнсний хангамжийг дотоодоосоо хангана. Тендерийн хуулийг шинэчилсэн. Эх оронч худалдан авалтыг дэмжинэ. Хөрөнгө оруулалт, гадаад санхүүжилт татна. Аж ахуйн үйл ажиллагааг дэмжих цогц эрх зүйн орчин бүрдүүлнэ. Хөрөнгө оруулалт хувийн хэвшлийг дэмжих хүрээнд, хувийн хэвшилд дарамт шахалт үзүүлдгийг арилгана. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг баталсан. Зөвшөөрлийн тухай хуулиар 1600 орчим зөвшөөрөл олгодог байсныг 362 болгож бууруулсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эхлээд хувийн хэвшлүүдэд үзүүлж ирсэн дарамтыг арилгана. Бизнес хийхэд учирч байгаа бэрхшээл зардлыг бууруулна. Эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын хуулийг шинэчилнэ" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

14 цаг 31 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

22 цаг 22 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

22 цаг 22 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

22 цаг 22 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Уржигдар 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Уржигдар 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Уржигдар 06 цаг 00 мин