Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 цаг 27 мин
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Н.Учралтай  мэтгэлцлээ.  УИХ-ын асуулгын цагаас онцлон хүргэж байна.

 

“Эдийн засагт ёс суртахуун байх ёстой юу, Төрийн хүн гэх ойлголтод та ямар шаардлага тавьж байна вэ”

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Б.Түвшин:

-Өнөөдрийг хүртэл төсвийн түүх бол хариуцлагагүйн түүх. Хариуцлагагүй байдал хулгайг өөхшүүлж байна. Хариуцлага тооцох асуудал дээр хөшигний цаадах захиалагчийн тухай ярьж байгаа юм. Ер нь эдийн засагт ёс суртахууны ойлголт байх ёстой юу. Бид тоо ярьсаар байгаад хүнээ мартчихсан. Төрийн хүн хэн байх вэ гэдэг зарчмаа мартаад байгаа юм шиг санагддаг. Та ямар шаардлага тавьж ажилладаг вэ?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Төсвийн хуулийн 70 дугаар зүйлд хариуцлага тооцох эрх Ерөнхий сайдад хадгалагдаж байгаа. Энэ хүрээндээ төсвийг алдаатай төлөвлөсөн, үр ашиггүй зарцуулсан нь аудитын болон хяналт шалгалтын байгууллагаар тогтоогдсон бол холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцно. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Ерөнхий аудитороос 435 төлбөрийн акт, 1300 албан шаардлага, 739 зөвлөмж, 96 хариуцлага тооцох албан шаардлага, хуулийн байгууллагад шилжүүлэх дөрвөн асуудлыг хавсралтын хамт авсан. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хурлаар хариуцлагуудыг шат шатанд тооцохоор ажиллаж байна. Ёс зүйг хуульчилж болохгүй ч төрийн өндөр албан тушаалтан ёс зүйгээр үлгэрлэх ёстой. Тийм учраас мэдлэг чадвараас гадна хандлагыг үнэлдэг цаг ирсэн. Бүх шатанд ёс зүйг хангуулж, Ерөнхий сайд өөрийнхөө кабинетад хариуцлага тооцдог зөв хандлага руу явах ёстой. Экспорт 51 хувь өссөн хэдий ч худалдаа үйлчилгээний салбар 0.2 хувиар агшсан. Ирэх оны төсвийг төлөвлөхөд нэгдүгээрт ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого байх ёстой. Манай төсөв  2024, 2025 онд 90 хувь нь татвараар бүрддэг байсан бол ирэх жилийн төсвийн 80 хувь нь татвараар бүрдэж байгаа. Хувийн хэвшлийн орон зайг бий болгохын тулд ТӨК-иудын цэвэр ашгийг татан авч байгаа. Мөн 1.3 их наядын татварын хөнгөлөлтийг иргэдэд олгож байгаа нь ирэх сарын 1-нээс мэдрэгдэнэ. ХХОАТ-ын цалингийн доод хэмжээг тэглэх дээр 800 тэрбум төгрөгийн төсвийн ачаалал авч байна. НӨАТ-ын босго өндөр болсноор бодитоор 23 мянган аж ахуйн нэгжид хамааралтай. Дахиад 20 мянган ААН хамааралтай. Засгийн бодлого төсөв болж очиж байна. Экспорт өндөр байгаа ч түүхий эдийг түүхийгээр нь гаргаж байна. Нэмүү өртөг шингээхээр олон төслүүдийг эрэмбэлж, шаардлагагүйг нь хойшлуулсан.

 

“Төсвийн тэлэлтийн хор уршгийг мэдсээр байж үргэлжлүүлэх нь тэнэг үйлдэл болно”

 

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Б.Түвшин:

-Зарчмын хувьд санал нийлж байгаа.Төсвийн хүрээний мэдэгдлээ дагаж төсөв хийдэг бол иргэдийн амьдралд илүү наалдана. Ямар ч тооцоололгүй төсөв хийхээр үр ашиггүй төсөв тэлээд байдаг. Үүний хохирогч нь монголчууд өөрсдөө. Төсвийн тэлэлтийн хор уршгийг мэдсээр байж үргэлжлүүлэх нь тэнэг үйлдэл болно. Төсвийн тэлэлт, зарцуулалтын чадамжгүй байдал зэргийг төсвийн хулгай гэхээс өөр аргагүй болоод байна. Үе үеийн Засгийн газар энэ хулгайд мэргэших хандлага харагдаад байна. Бүр залгамж чанартай, буруу зуршил болж байна. Тэгэхээр таны хувьд төсвийн хулгай гэдэг үг яаж сонсогдож байна вэ. Төсвийн хулгайг яаж зогсоох вэ. Авлигын том том хулгайнууд гардаг ч мангасын ам руу орж байна гэж хардаж байна. МАН-ын мөрийн хөтөлбөрийн 4.11 заалтад төрийн хулгайтай холбогдсон улстөрчидтэй хариуцлага тооцно гэж эрх баригч нам болсон. Одоо үлдсэн 609 хоногт авлигатай тэмцэж чадах уу?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Нийт өр төлбөр, эздийн өмчийн дүн бол 133 их наяд байдаг. Эргэлтийн хөрөнгө 52 их наяд, эргэлтийн бус хөрөнгө 81 их наяд, нийт өр төлбөр 61 их наяд, цэвэр хөрөнгө 72.4 их наяд төгрөг байна. Энэ бол өөрөө төсөвт багтаж байх ёстой. Гэтэл олон жил төсвөө мөнгөн гүйлгээний тайлан болгож баталсаар төрийн өмчийн хөрөнгө мөнгө төсвөөс гадуур явж ирсэн. Бид эхний алхамд төрийн өмчийн компаниудын цэвэр ашгийн тодорхой хувийг улсын төсөвт тусгаж бодлоготойгоо уялдуулж байгаа юм. Энэ цаг үед тодорхой сэдвүүдээр улс төр хийхгүйгээр хамтдаа давж гарах ёстой. 1989 оны ДНБ-ий стандартыг 2014 оных руу хүргэх зорилтыг тавьж байгаа. Багадаа төсвийн шинэчлэлийг хийхэд таван жил шаардана. Үүний эхлэл нь ирэх оны төсөв байсан. Нэгдсэн тайланд бүртгэгдээд байгаа нийт хөрөнгөө төсөвтөө багтаая. Орон нутаг гэхэд улсын төсвөөсөө давуулж баталчихаад Сангийн яаман дээр хязгаар тулсан учраас төсвийг нь багтааж чаддаггүй. Үүнээс болж төсвийн ангилал өөрчилж, хооронд нь гүйлгэдэг байдлаас болж төсвийн хулгай гэдэг зүйл гарч байна. С.Цэнгүүн гишүүний санаачилсан Төсвийн ил тод байдлын тухай хуульд хэд хэдэн зөв зарчмыг тусгасан байсан. Бид алхам хийж байж цаашаа төсвийн хулгайгаас сална.

 

“Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орвол хэн ажиллуулах вэ, төр үү?”

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

-Монгол хүмүүс муу ч гэсэн ч өдрийн ганцтай байж сэтгэл хангалуун амьдардаг. Тэгэхээр машинтай хүмүүсийг битгий муу, сайн машинтай гэж ад үзээрэй гэж хэлмээр байна. Малчин хүн өвлийн түлшээ бэлддэг. Гэтэл машинтай хүмүүс маргааш шатахуун байх эсэхийг мэдэхгүй байна.Шатахууны асуудлыг урт хугацаанд яаж шийдэх вэ. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орвол хэн ажиллуулах вэ. Төрийн өмчит том компани байгуулах уу, нээлттэй компани байгуулах уу. Нефтийн бүтээгдэхүүний импортын үнэ дотооддоо үйлдвэрлэхээс хямд болж болно. Тэр тохиолдолд яаж тохируулга хийх вэ. Уул уурхайгаар амьдардаг улсын хувьд шатахуун болон тэсэлгээний материал зардлын талаас илүү хувийг эзэлдэг. Энийг нүүрснээс үйлдвэрлэмээр байна. Хамтарсан Засгийн газрын дөрвөн жилийн хөтөлбөрт туршилт тохиргооны үйлдвэрийн төсөл орсон. Энэ төслийг яагаад дахин дахин унагаад байна вэ? Намын бодлого уу, гадны дарамт байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: 

-Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орвол дотоодын хэрэгцээний 50 орчим хувийг хангана. Бэлтгэлийг бүрэн хангуулах зорилгоор Газрын тосны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Одоо 16 талбайд сонгон шалгаруулалт хийж, түүхий тос нийлүүлэх тохиролцоонд хүрсэн. Энэ бол дэвшил, гацаанаас гарсан.Мөн Петрочайнатай олон жил үргэлжилсэн татварын маргааны асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, бас нэг дуусдаггүй яриаг дуусгасан.

 

“Хуримтлалын сангийн мөнгөөр 8000 гаруй иргэн ипотекийн зээлд хамрагджээ, ямар иргэд байв?”

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:

-Иргэдийн “Хуримтлалын сан”-д хэдэн төгрөг байна вэ. Сангийн мөнгөөр 8000 гаруй иргэн ипотекийн зээлд хамрагджээ. Энд ямар иргэд хамрагдав?

Ерөнхий сайд Н.Учрал:

-2026 оны есдүгээр сарын байдлаар “Хуримтлалын сан”-д ТӨК-иудын ногдол ашгаас 296 тэрбум төгрөг төвлөрч, нийтдээ 1.4 их наядад хүрлээ. Ирээдүйн өв санд 6.9 их наяд байгаа. “Хуримтлалын сан”-гийн орлогыг эрүүл мэнд, боловсрол, ипотект зарцуулахаар тусгасан. Бодлогын хүүгээр хүүлж, тэр мөнгө нь Монгол банк дээр очоод ипотекийн зээл болоод иргэдийн орон сууцны зээлийг санхүүжүүлдэг. Шууд мөнгө гаргаад зарцуулсан гэсэн үг биш.

 

“Эрт тэтгэвэрт гардаг хүмүүс ахмад настны хуулиар 60 нас хүртлээ суурь тэтгэврийг хүлээх үү, Үүнийг анхаараач”

УИХ-ын гишүүн П.Наранбаяр:

-Би иргэдтэй уулзаж явдаг. Улсын хэмжээнд 13 мянган хүн цэргийн тэтгэвэр авдаг. Чөлөөнд гарсан хурандаа Мөнхчулуун гэдэг хүн ингэж ярьсан. “Засгийн газраас суурь тэтгэвэр олгох шийдвэр гаргасанд их баярласан. Гэтэл цэргийн албаныхан олон жил улсад зүтгэсэн ч Ахмад настны хуулиар 60 нас хүртлээ суурь тэтгэврийг хүлээх болж байна. Үүнийг анхаарч үзээч ээ.

 

Ерөнхий сайд Н.Учрал:

-Суурь тэтгэвэр бол Нийгмийн даатгалын тэтгэвэр биш. Ахмад настны тухай хуулиар эрэгтэй 55, эмэгтэй 60 нас хүрсэн бол өндөр настанд улсын төсвөөс олгож байгаа тэтгэвэр. Нийгмийн даатгалын тэтгэврийг ажилласан жил, НДШ төлснийх төлөө НДС-гаас олгодог. Тэгэхээр цэргийн албаныхан одоо 51, 52 настай байж болно. Тэр хүн 55 болон 60 нас хүрэхэд нь төрөөс суурь тэтгэвэр олгож эхэлнэ. 2027 оны төсөв тэтгэврийг 10 хувь нэмэхээр тусгасан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 208 (7950)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

1 цаг 27 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

14 цаг 29 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

16 цаг 5 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

16 цаг 7 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

16 цаг 9 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

Уржигдар 20 цаг 00 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

2026-10-30
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

2026-10-30
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

2026-10-30
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

2026-10-30