Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын зарим заалтыг эргүүлэн татахыг шаардлаа

2022-12-02
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим заалтыг эсэргүүцэж байгаа талаараа аялал жуулчлалын компаниудын төлөөлөл өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Энэ үеэр аялал жуулчлалын компаниудын төлөөлөл дараах байр суурийг илэрхийлсэн юм.

 “Этник Монгол трэйвэл” компанийн захирал В.Батзориг:Аялал жуулчлалын салбарт тусгай зөвшөөрөл байх ёсгүй

 -Засгийн газраас 2023-2025 оныг “Монгол Улсад зочлох жил” болгож зарласан. Гэвч Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын зарим заалт үүний эсрэг байна. Шинэ хуулийг бид эсэргүүцээгүй. Харин аялал жуулчлалын салбарыг дарамталж, шахсан зарим заалтаа өөрчлөхийг шаардаж байна. Гадаадаас жуулчин оруулж ирдэг байгууллагуудын тусгай зөвшөөрөлтэй хэсгийг эргэн харахыг хүсч байна. Аялал жуулчлалын салбарт тусгай зөвшөөрөл гэж байх ёсгүй. Байгаль орчинд ямар нэгэн сөрөө нөлөө үзүүлдэггүй салбар. Өмнөх шигээ ангилллын гэрчилгээтэй байхад болно. Гэтэл шинэ хуулиар ирэх сарын 1-нээс тусгай зөвшөөрөл авсан байх ёстой болчихлоо. Үүнийг эргүүлэн татахыг шаардаж байна.

Nomadic Trails” компанийн захирал О.Тулга:Шинэ хуулиар олон даргын үүдийг сахихаар боллоо

-Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа үед мэдээлэл хийж байна. Учир нь аялал жуулчлалын салбарын ирээдүйд сөргөөр нөлөөлөх 12 заалт шинэ хуульд оржээ. Тиймээс бид эргүүлэн татах хүсэлтийг тавьсан. Гэвч хүн бүрийн саналыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өглөө. Тиймээс мэдэгдэл хийхээр шийдлээ. “Алсын хараа-2050” бодлогод аялал жуулчлалын салбар багтсан. Гэвч энэ хууль үүний эсрэг байна. Аялал жуулчлал бол цэвэр өрсөлдөөний, улс төрөөс ангид үйл ажиллагаа явуулдаг салбар юм. Гэвч тусгай зөвшөөрөл гэсэн нэрийн дор аялал жуулчлалыг төр өөрийн мэдэлд оруулах гэж байна. 80 мянган хүнийг ажлын байртай болгож, 600 сая ам.долларыг төвлөрүүлдэг таван том салбарын нэг. Хууль эрх зүйн орчин таатай байж цаашид аялал жуулчлал сайн хөгжинө. Гэтэл шинэ хуулиар аялал жуулчлалын салбар олон дүрэм, стандартыг мөрдөхийн тулд олон даргын үүдийг сахих ажилтай болох нь. Ийм байхаар залуу үе, шинэ старт-апп энэ салбарт орж ирэхгүй. Боловсон хүчнээ алдана. Тиймээс тусгай зөвшөөрөлтэй заалтаа эргүүлэн татах хэрэгтэй. Аялал жуулчлалаа дэмжинэ гэж ярьчихаад хуулиараа биднийг боомилж байна.

Steppe Mongolia компанийн захирал Ч.Бат-Эрдэнэ:Дотоодын аялагчдын эрх ашгийг хамгаалах ямар ч заалт орсонгүй

-Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дотоодын аяллыг дэмжих, дотоодын аялагчдын эрх ашгийг хамгаалах ямар ч заалт ороогүй. Харин улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүс гэсэн шинэ заалт орж иржээ. Энэ бүсийн отоглох цэг дээр хоноглоогүй бол нэг хүнийг 100 мянган төгрөгөөр торгох юм байна.Байгалийн үзэсгэлэнт газрууд дээрх отоглох цэгийн хүрэлцээ одоогоор хангалттай биш. Саяханаас отоглох цэгийг байгуулж эхэлсэн. Хог хаяхгүй, байгалиа бохирдуулахгүй байх гэсэн аяллын боловсрол олгох дээр анхаарах ёстойгоос хааж, боож, торгож болохгүй.

Аялал жуулчлалын компаниудад маршрут маш чухал.Гэтэл шинэ хуульд маршрутыг орон нутгийн засаг захиргаа батална гэж заасан. Энэ нь хүнд сурталыг нэмэгдүүлж, энэ салбарыг улс төржүүлэхэд хүргэнэ. Мэргэжлийн байгууллагууд маршрутыг баталж чадна. Тиймээс эдгээр заалтуудыг өөрчлүүлэхийн төлөө бүх чадлаараа тэмцэнэ. Мөн гадаад, дотоодын иргэдэд ижил үнээр үйлчлээгүй бол торгоно гэсэн заалт орсон. Тэгэхээр монголчууд бид дотооддоо аялахаар бол өндөр зардал гаргахаар болчихлоо.

“Нью Майл стөүн” компанийн захирал Н.Адъяаболд:Маршрутыг орон нутгийн захиргаа тогтоох нь шударга ёсыг боомилсон заалт

-Манай компани аялал жуулчлалын бизнес эрхлээд 18 жил болж байна. Бизнесийн салбарын хамгийн шударга өрсөлдөөнтэй салбар нь аялал жуулчлал байлаа. Шинэ хуулиар тусгай зөвшөөрлөөр монополь тогтоох гэж байна хэмээн хардаж байна. Маршрутыг орон нутгийн захиргаа тогтоох нь шударга ёсыг боомилсон заалт юм. Мөн тусгай зөвшөөрлийг дэмжихгүй байна. Өнгөрсөн хугацаанд ангиллын гэрчилгээтэй үйл ажиллагаагаа явуулж болж байсан.

“Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоо”-ны үүсгэн байгуулагч М.Нарангэрэл:Бидний өргөн барьсан саналыг тусгаагүй

-Хуулийг өөрчилнө гэсээр таван жил болох хугацаанд олон удаагийн хэлэлцүүлэгт саналаа өгч байсан.Гэтэл хуулиа өргөн барих болохоор бидний өргөн барьсан саналыг 20-30 хувийг тусгаж, үлдсэн хэсгийг нь хассан байна. Хэн энэ хуулийг баталсан, мэргэжлийн холбоог хэн байгуулах талаар БОАЖЯ-наас, сайдаас бид асуусаар байна. Нэг жуулчин авчрахын тулд нэг ч хүнд авлига өгч үзээгүй. Хуулиа өргөн барихдаа ч мэргэжлийн хүмүүсийг оруулаагүй. Энэ нь өөрсдийн тоглоомын дүрмийг тогтоож байгаагийн илрэл юм.

Хуулийн 50-аас дээш хувь нь торгоно, зөвшөөрлийг цуцална гэсэн өрсөлдөөнийг боомилсон хэсэг бүлэг том компаниудын эрх ашигт нийцсэн ийм хуулийг батлах гэж байгаа учир бид эсэргүүцэж байна. Мөн дотоодын аяллын компанийг хуулиас бүр хасчихсан. Цар тахлын дараа шинэ старт-апп олноор байгуулагдсан. Эдгээр компаниудыг хуулиар үйл ажиллагааг нь зогсоочихлоо. Мөн жуулчдын хувийн мэдээллийг яагаад төрийн мэдээллийн санд төвлөрүүлэх гээд байгааг гайхаж байна. Энэ нь бүдүүлэг үйлдэл юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

Зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа

2 цаг 47 мин
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад  Б.Пүрэвдагвыг дэмжлээ

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт болж, Хотын даргад нэр дэвшүүлэх а

2 цаг 47 мин
МАН хүүхдийн хөгжлийг дэмжих хууль, АН хууль бус томилгооны асуудлыг хэлэлцлээ

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хурал өчигдөр болж, бүлгийн дарга нар мэдээлэл хийлээ. Тэдний байр суурийг хүргэе.

2 цаг 47 мин
11 жилийн өмнө ч Оюутолгойг анхааруулсаар байв

“Чөлөөт хэвлэл нийгмийн ой санамж” булангийн энэ удаагийн дугаар өдгөөгөөс яг 11 жилийн өмнөх буюу 2015 оны тавдугаар сарын 26-ны өдрийн дугаарыг онцолж байна.

2 цаг 47 мин
ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын т

15 цаг 46 мин
З.Төмөртөөмөө: Намын удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг оруулж ирвэл дэмжихээс өөр сонголт байхгүй

З.Төмөртөөмөө: Намын удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг оруулж ирвэл дэмжихээс өөр сонголт байхгүй

17 цаг 51 мин
Нийслэлийн МАН 14.00 цагт хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг тодруулна

Нийслэлийн МАН 14.00 цагт хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг тодруулна

20 цаг 39 мин
Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

21 цаг 58 мин
Сангийн сайд З.Мэндсайханаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын лидер О.Цогтгэрэл үү, С.Баярцогт уу?

Сүүлийн үед “...Улс төрийн намууд лидерийн хомсдолд орсон” гэх дүгнэлт хаа сайгүй яригддаг

Өчигдөр 06 цаг 00 мин