Данийн санхүүжилттэй төслийн үр дүнд 278 аж ахуйн нэгж бий болжээ

2022-11-18
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.НАНДИН

 

“Манай төслийн үр дүнд 278 аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, 1.5 тэрбум төгрөгийн хуримтлал бий болсон” хэмээн Нийгмийн түншлэлийн сүлжээ төрийн бус байгууллагын тэргүүн М.Тунгалаг ярьж байна. Тэрбээр 20 гаруй жил иргэний нийгмийн салбарт ажиллаж, орон нутгийн иргэдийг чадавхижуулах, бага орлоготой өрхийн амьжиргааг дэмжихээр зүтгэж яваа төрийн бус байгууллагын нэг төлөөлөл. Тэд Дани Монголын нийгэмлэгтэй хамтран “Хариуцлагатай, тогтвортой нийгэм” хөтөлбөр хэрэгжүүлснийхээ үр дүнг өчигдөр танилцуулсан юм.

Дөрвөн жилийн турш үргэлжилсэн энэ төслийг Дани Монголын нийгэмлэгээс санхүүжүүлсэн байна. Монголын талаас Нийгмийн түншлэлийн сүлжээ төрийн бус байгууллага нь өөрсдийн орон нутгийн болон дүүргүүд дэх 12 салбар нэгжээрээ дамжуулан олонд түгээжээ. Энэ төсөлд ТББ-ын 3000 гаруй гишүүнийг хамруулсны зэрэгцээ хуримтлалын бүлгийн хүрээнд 1.5 тэрбум төгрөг төвлөрүүлж чаджээ.

Бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, тэднийг хоршоолол байгуулан хамтран ажиллахад нь туслах, дундын хуримтлалтай болгох зэрэг зорилгуудаа давуулан биелүүлсэн, үр дүнтэй төсөл болсон хэмээн төслийг хэрэгжүүлэгчид ажлаа дүгнэж байна.

Мөн энэ төслийн хүрээнд “Бизнесээ эхлүүл, бизнесээ сайжруул” сургалтад хамрагдаж, өөрсдийн бичил аж ахуйг эрхлэн явуулж байгаа аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл болох Завхан, Сэлэнгэ, Төв, Дундговь, Багануур, Хан-Уул дүүргийн бичил бизнес эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээ төслийн үр дүнгийн хуралдаа дэлгэн танилцуулж байлаа.

Эсгий шаахай, гэрийн бүрээс болон бусад даавуун бүтээгдэхүүн, суран эдлэл, цэвэр арьсан гутал зэрэг олон нэр төрлийн эдгээр бүтээгдэхүүнийг урлаж, бүтээсэн эзэд нь бүгд дээрх сургалтад хамрагдсан гэнэ.

Төсөлд хамрагдсан иргэд болон мэргэжилтнүүдийн сэтгэгдийг сонирхлоо.

 

Данийн зөвлөх Повл Анкер Андерсен:

-Дани Монголын нийгэмлэг болон Нийгмийн Түншлэлийн сүлжээ ТББ хамтран хэрэгжүүлсэн олон төсөлд би оролцож, өөрийн хувь нэмрээ оруулж байлаа. Өнөөдрийн арга хэмжээний хамгийн гол зүйл бол нийгмийн янз янзын бүлгүүд хамтраад ажиллавал ямар үр дүнтэй байж болох вэ гэдгийг харуулахыг зорьж байна. Цаашдаа өөрсдөө тодорхой хэмжээний санхүүжилтээ босгоод үйл ажиллагаа явуулах боломжтой юм байна гэсэн итгэл үнэмшил төрсөн байх гэж итгэж байна. Хоёрдугаарт, төслийн хугацаанд хуримтлалын бүлгүүдийг байгуулсан. Энэ хуримтлалын бүлгүүд нь цаашид хоршоо болоод өөрсдөө бизнес хөгжлийн сургалтыг аваад олон шинэ бизнес бий болгох боломжтой. Мөн төр засгийн зүгээс ч нийгмийн халамжийн дэмжлэг үзүүлэхээс илүү аль болох ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэх боломж бий гэж харж байна.

 

Хан-Уул дүүргийн “Итгэл” бүлгийн тэргүүн З.Наранцэцэг:

-Манайх Данийн хөрөнгө оруулалтыг Монголд орж ирсэн цагаас эхлэн хамтарч ажилласан. Одоогоор 20 гаруй жил ажиллаж байна. Энэ төслийг би хамгийн өгөөжтэй гэж боддог. Нэг буланд оёдлын машин тавиад суучихсан байсан хүмүүсийг бүлэг болгоод ажиллуулсан. Ингэснээр ойр дотно болж, хамаатнаас дутуугүй бие биеэ дэмждэг болсон. Хуримтлал зээлийн сангийн 10 гаруй бүлэг байгаа. Манайх хамгийн тогтвортой бүлгүүдийн нэг. Бид оёдол, гар урлалын чиглэлээр эмэгтэйчүүдтэй голдуу ажилладаг. Сүүлийн үед бизнес маань өргөжөөд “Бат зүү”, “Танан зүү” зэрэг томоохон компаниудтай гэрээгээр хамтран ажилладаг болсон. Манай хуримтлалын бүлэгт 12 гишүүн бий. Бид 40 гаруй сая төгрөгтэй хуримтлал бий болгож үзсэн. Үүнийхээ ашгийг жилийн эцэст гишүүддээ хуваагаад хуримтлалаа дахин эхлүүлдэг. Мөн санхүүгийн маш сайн сахилга баттай болдог юм байна. Барьцаалан зээлэх газраас мөнгө зээлэх биш хэрэгцээний мөнгөө хуримтлалаасаа зээлээд буцаад жилийн эцэст ашгаа хувааж авдаг.

 

Данийн төслийн зөвлөх Ёорген Ринггаард:

-Өнөөдрийн үйл ажиллагааны хамгийн чухал зүйл бол бид дөрвөн жилийн хугацаанд ямар бодит үр дүнд хүрэв гэдгээ танилцуулах юм. Бодит үр дүн гэдэг ямар нэг хийсвэр тоо биш. Тоо болгоны ард чанар байгааг харах сайхан байна. Ийм төслийг хэрэгжүүлээд, иргэд хоорондоо түншлэл бий болгож чадвал багагүй үр дүнд хүрч болох юм гэдгийг төсөлд оролцогсдын туршлагаас харж байна. Хэдийгээр төсөл энэ жилдээ дуусч байгаа ч бид өнгөрсөн хугацаанд маш том ур чадварын сан, нөөцийг бий болгож чадлаа.

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн Х.Цэвэлмаа:

-Манайх гэрийн бүрээс, хөшиг зэрэг даавуун эдлэл хийдэг. Төслөөс зохион байгуулсан сургалтад нь хамрагдсан.Төсөл яаж бичихээс эхлээд их мэдлэгтэй болж байгаа. Бичил бизнес эрхлэгчдийн хувьд хөрсөн дээрээ буусан, өгөөжтэй сайхан төсөл болсон гэж боддог. Ковидоос шалтгаалаад хүмүүсийн худалдан авах чадвар нэлээн муудсан. Манай аймгийн хувьд 10 гаруй бүлэгтэй байсан бол 6-7 нь тэсч үлдсэн.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 225 (6957)

 

Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

44 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

44 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

44 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

14 цаг 37 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

15 цаг 7 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

15 цаг 13 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

17 цаг 56 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

18 цаг 51 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Уржигдар 16 цаг 57 мин