АТГ: "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлаар шалгаж байна

2022-11-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлаар АТГ-аас шалгаж эхэлжээ.

Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс "Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, Богдхан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлууд дээр АТГ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгалтын тодорхой ажиллагаануудыг явуулсан тухай тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн хэллээ.

Тэрбээр "Дээрх шалгалтын ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрлийг үндэслэн 33 объектод нэгжлэг хийх, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд дөрвөн этгээдийг баривчилсан.

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас шалгаж байгаа албан тушаалтнууд болон нэгжлэг хийж, нотлох баримтууд хураан авсан объектуудын тухай тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

Мөн өчигдрийн нэгжлэг хийсэн объектуудаас хураан авсан нотлох баримтуудад үзлэг хийх, нотлох баримтуудад тооцуулах ажиллагаа хийгдэнэ.

Хэдийгээр "Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал нь одоогоор гадаадад байгаа ч мөрдөн шалгах ажиллагаа бол тасралтгүй явах ёстой. Түүнээс биш хэн нэгнийг хүлээх асуудал байхгүй бөгөөд нотлох баримтуудыг шаардлагатай газруудаас нь хураан авч, мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлнэ" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

 

Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

4 цаг 46 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

4 цаг 46 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

4 цаг 46 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

22 цаг 49 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

2026-08-06
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

2026-08-06