Судалгаа: Ахмадуудын 20 орчим хувь сэтгэл гутралтай

2022-11-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Сэтгэл гутрал буюу бүх зүйл утга учиргүй мэт санагдах, эргэн тойрны зүйлд үргэлж сөрөг өнцгөөс хандах, өөртөө итгэх итгэл буурах улмаар амьдрах хүсэлгүй болох гэсэн эмгэг нь дан ганц залуучуудад тохиолддог асуудал биш. Олон хүнтэй хамт ажиллаж байгаад тэтгэвэрт гарах, хань ижлээ алдах, үр хүүхдээсээ хол ганцаараа амьдардаг ахмадуудын хувьд сэтгэл зүйн асуудалтай үргэлж нүүр тулдаг. Монгол Улсын тухайд тэтгэвэрт гарсан ахмадуудынхаа сэтгэл зүйд анхаарах нь байтугай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэйгээр хүргэж чаддаггүй талаар “Зууны мэдээ” сонин хэд хэдэн цуврал нийтлэлийг хүргэж байсан билээ. Ахмадуудад чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх газар хомс, ажил хийх бүрэн чадамж байхад ажилд авах газар олддоггүй зэрэг нь тэдэнд тулгардаг нэн тэргүүний асуудал юм. Үүнийг шийдвэрлэх нэг гарц нь бүх төрлийн цогц үйлчилгээг үзүүлэх Ахмад настны өдөр өнжүүлэх төв барих, ажил хийх боломжоор хангах гэсэн санаачлагыг бид дэвшүүлсэн. Гэвч өдгөө хүртэл Улаанбаатар хотод төрийн санхүүжилттэй нэг ч ахмадын өдөр өнжүүлэх төв ашиглалтад орсонгүй. Ахмадын төрөлжсөн эмнэлгийн барилгын ажил гацсан байдалтай байгаа юм.

Энэ оны байдлаар манай улсад 60-аас дээш насны 260 гаруй мянган ахмад настан бүртгэлтэй байна.Тэдний өвчлөлийн тархац, сэтгэц болон нийгмийн эрүүл мэндийн байдалд хийсэн судалгаагаар 13 хувь нь өдөр тутмын уйл ажиллагааны алдагдалтай, 30 хувь нь өдөр тутмын бүтээлч үйл ажиллагааны алдагдалтай, 16 хувь нь сэтгэл гутралтай, хоёр хувь нь танин мэдэхүйн чадварын алдагдалтай гэсэн дүн гарчээ. Мөн настнуудын 16 хувь  нь доройтолтой байгаа бөгөөд 2045 онд энэ түвшин 56 хувь болж нэмэгдэх тооцоолол гарсан байна.

 

Ахмад настны эмчээр мэргэшсэн 40 гаруй эмч байдаг

 

Манай улсад ахмадын төрөлжсөн эмч нарын хүртээмж хангалтгүй  байгаа нь дараагийн нэг чухал асуудал юм.  Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт ахмад настны эмчээр мэргэшсэн 40 гаруй эмч, мэргэжилтэн байна.

Энэ талаар Геронтологийн үндэсний төвийн дэд захирал Т.Дулмаа “Залуу хүмүүс  ахмадын эмчээр мэргэшдэггүй нь настантай харилцахад бэрхшээлтэй байдагтай холбоотой гэж үзэж байгаа.Учир нь ахмад настан  бие махбод, сэтгэц, нийгмийн хэрэгцээ ихтэй. Тиймээс хараа, сонсгол, танин мэдэхүйн чадвар, сэтгэл гутралд орох эрсдэл гээд олон зүйлийг нь гаргаж ирэхэд их хугацаа болон олон талын мэдлэг шаарддаг.Өвчлөлийн байдлаас шалтгаалж, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хаягдаж, ахмадын нийгмийн хэрэгцээг хангаж чадахгүй нь манай улсын хувьд тулгамдаж буй асуудал.Тиймээс бид үндэсний хэмжээнд энэ чиглэлийн эмч мэргэжилтний хүний нөөцийг бэлтгэхэд анхаарах ёстой. Цаашид энэ салбарыг чадварлаг хүний нөөцтэй, бусад салбарын хэмжээнд болон олон улсын түвшинд хүргэх зорилтыг тавьж ажиллаж байна” гэсэн юм. Ахмад настны үзүүлэх тусламж үйлчилгээгээр дөрвөн чиглэлийн эмч нар мэргэшиж болдог байсан. Тэгвэл 10 чиглэлийн эмч, мэргэжилтэн ахмад настны эмчээр мэргэших боломжтой болсон гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 224 (6956)

 

Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

56 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

56 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

56 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

14 цаг 49 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

15 цаг 19 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

15 цаг 25 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

18 цаг 8 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

19 цаг 3 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Уржигдар 16 цаг 57 мин