Д.Амарбаясгалан: Надад ч дарамт, шахалт мэдрэгдэж байна

2022-11-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад тайлбар өглөө.  Сүүлийн үед түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй таарамжгүй харилцаатай байгаа гэх мэдээлэл тарсан юм.  Тэрбээр энэ талаар "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын даргаар сонгогдоод, олон нийтийн эрх ашгийг хувьдаа болон мөн хөрөнгө чинээгээрээ далайлгаж, мөнгө завшиж буй хэсэг бүлэгтээ тэмцэж эхэлсэн. Эрдэнэтийн 49 хувь, цаашлаад Хөтөл, Дарханы цементийн үйлдвэртэй холбогдоно. Цаашлаад эрх мэдэл, бүлэглэлийн эрхшээлд орж, Монгол Улсын иргэдийн боломжийг хулгайлсан хэсэг бүлэгтэй тэмцэж байгаа гэж хэлж болно. Тэр цаг үеэс хойш Ерөнхий сайдыг ч тэр, түүнтэй хамтран зүтгэж байгаа хэсгийг харлуулах, нэр хүндийг унагаах, олон нийтийн дунд үл итгэх байдал бий болгох чиглэлийн ажлууд тогтмол хийгдэж эхэлсэн. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д Засгийн газраас БЭТ томилогдож, олон жилийн туршид монголчуудын болон зарим бизнес эрхлэгчдийн эрх ашиг зөрчигдөж, бүлэглэлийн хулгайн журмаар явж ирсэн үйл ажиллагааг зохицуулах хяналт тавих ажил хийж байна. Эдгээртэй холбоотойгоор Ерөнхий сайдын хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлд саад учруулах зорилгоор хэвлэл мэдээллээр зохион байгуулалттай зүйлс маш их явуулж байна. Миний хувьд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй богино хугацаанд зохион байгуулалттай байхаар олон зүйл хэвлэл мэдээллээр явж байна. Мэдээж хэрэг, эрх мэдэлтэй болон эд хөрөнгөтэй хүмүүсийн эрх ашиг газар бүрт хөндөгддөг байх. Гэхдээ ийм байдлаар төрд үнэнчээр, ард иргэдийнхээ төлөө чин шударгаар зүтгэж буй улстөрчид болон тодорхой албан тушаалтнуудад дарамт шахалт үзүүлдэг байсан нь надад ч  мөн мэдрэгдэж байна. Жишээлбэл, “Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоорондоо хагарчээ, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас унагааж, Д.Амарбаясгалан Ерөнхий сайд болно” гэхчлэн зүйлийг зориуд зохион байгуулалттай хийж байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

1 цаг 42 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

1 цаг 42 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

1 цаг 42 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

15 цаг 35 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

16 цаг 5 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

16 цаг 11 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

18 цаг 54 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

19 цаг 49 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Уржигдар 16 цаг 57 мин