Амжилтын түүх:Дэлхийн түүхэнд бичигдсэн эмэгтэй ерөнхий сайд Шейх Хасина

2022-11-15
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхийн түүхэн дэх хамгийн олон жил ерөнхий сайдаар ажиллаж байгаа эмэгтэйгээр тодорсон Шейх Хасинаг бид энэ удаа онцоллоо. Тэрбээр 2009 оноос хойш Бангладеш улсыг удирдаж байгаа юм. Түүнийг Бангладеш улсын анхны ерөнхийлөгч, тус улсыг үндэслэгч Бангабандху Шейх Мужибур Рахманы  охин гэдгээр нь хүмүүс танина.

Улс төрийн замнал ба амжилт

Бангладешийн улс төрч Шейх Хасина анх 1996-2001 онд ерөнхий сайдаар ажиллаж байсан. Энэ хооронд хэсэг завсарлаад 2009 оны нэгдүгээр сараас хойш Бангладешийг удирдаж байна. Ингэснээр тэрбээр 18 гаруй жил ерөнхий сайдын албан тушаалыг хашиж буй учир энэ сарын 10-нд түүнийг дэлхийн түүхэн дэх хамгийн олон жил төрт улсыг удирдаж байгаа эмэгтэйгээр тодруулсан юм.

Хасинагийн Засгийн газрын үед Бангладешийн нийгэм болон эдийн засгийн нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдсөн хэмээн судлаачид дүгнэдэг. Тодруулбал, цар тахал гарч хөл хорио тогтоох хүртэлх хугацаанд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн зургаан хувиар өсчээ. Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлт юм. Мөн нэг хүнд ногдох ДНБ гурав дахин өссөнөөр Энэтхэг, Пакистаныг давсан юм. Үүнд экспортын хэмжээ 80 гаруй хувиар өсөж, бэлэн хувцасны үйлдвэрлэл нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Үүнээс гадна ядуурал, эхийн эндэгдэл буурч, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний хувь жилээс жилд нэмэгдсээр байна. Мөн бичиг үсэг тайлагдалт, хоол үйлдвэрлэл, дундаж наслалт нэмэгджээ. Тиймээс  НҮБ-ын Ерөнхий зөвлөл Бангладешийг дунджаас доогуур орлоготой орноос хөгжиж байгаа орон гэсэн ангилал руу өнгөрсөн онд дэвшүүлсэн юм. Ингэснээр Өмнөд Азидаа нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр үлгэр жишээ орон болсон билээ.

Сөрөг шүүмжлэлүүдэд өртөв

Гэхдээ Хасинагийн засаглалын үед бүх асуудал шийдэгдээд төгс болчихоогүй. Нэгдүгээрт, Бангладеш улс ардчилалаасаа ухарсан юм. Тодруулбал, олон улс төрч, сэтгүүлчдийг үзэл бодлоо илэрхийлж, Засгийн газрыг шүүмжилсний төлөө шүүхээр шийтгэснийг Хүний эрхийн ажиглагчид баримтжуулсан байдаг. “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас Шейх Хасинаг 2014 оноос Бангладешийн хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хэмээн шүүмжилсэн юм.

Хасина 2014 онд дахин сонгогдож, гурав дахь бүрэн эрхээ эдлэхдээ олон улсын ажиглагчдын шүүмжлэлд их өртсөн. Дөрөв дэх бүрэн эрхийн хугацаагаа сунгахдаа ч мөн хатуу шүүмжлэлд өртсөн билээ. Гэсэн ч “Forbes” сэтгүүл түүнийг дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтад оруулсан юм. Тэрбээр Дакагийн их сургуульд сурч байхдаа улс төрийн идэвхитэй оюутан байжээ.

Гэр бүл ба хувийн амьдрал

Хасина 1947 онд зүүн Бенгалд төржээ. Дээр дурдсанчлан түүний аав нь Бангладеш улсын анхны ерөнхийлөгч, тус улсыг үндэслэгч Шейх Мужибур Рахман байв. Аавд нь ирж буй улс төрийн заналхийллүүдээс үүдэн бага насаа айдастай өнгөрөөсөн талаараа Хасина хэд хэдэн ярилцлагадаа дурджээ. Түүний аав нь 1975 онд бусдын гарт амиа алдсан байдаг. Үүнээс өмнө Пакистаны 1970 оны  ерөнхий сонгуулийн үеэр хүчирхийлэл дээд цэгтээ хүрч, аав нь баривчлагдсан. Тиймээс Хасина дүрвэж, эмээтэйгээ хамт амьдарч эхэлсэн учир аавыгаа нас барахад Бангладешд байгаагүй юм.

 Хасина 1968 онд физикч залуутай гэрлэсэн. Түүний нөхрийг аав нь нас барахаасаа өмнө сонгож өгсөн аж. Тэрбээр улс оронд нь үймээн дэгдэх үеэр нөхрийнхөө хамт баруун Германд амьдарч байсан. Тухайн үед нөхөр нь цөмийн физикч байв. Харин 1975 оны сүүлээр орогнох эрх авч Шинэ Дэлид нүүж иржээ.

Анх Ерөнхий сайд болоод хийсэн шинэчлэл

Шейх Хасина 1996 онд таван жилийн бүрэн эрхийн хугацаатай анхны ерөнхий сайд болж байлаа. Энэ хугацаандаа Энэтхэг улсын Ганга мөрний усыг хуваалцах 30 жилийн хугацаатай гэрээнд гарын үсэг зурсан.

Тэрбээр харилцаа холбооны салбарыг хувийн хэвшлийнхэнд нээлттэй болгосон юм. Хасинаг ерөнхий сайд болохоос өмнө төрийн өмчит компаниуд энэ салбарыг атгадаг байжээ. Ийн хувийн хэвшлийг бэхжүүлэх, тэднийг дэмжих зорилготой “Аж үйлдвэрийн шинэ бодлого”-ыг 1999 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.

Энэ хүрээнд Бангладеш нь олон талт байгууллага болох Бенгалын булан дахь Олон салбартай техник, эдийн засгийн хамтын ажиллагааны санаачилга (BIMSTEC) болон Эдийн засгийн хамтын ажиллагааны D-8 байгууллагад нэгдсэн. “Аж үйлдвэрийн шинэ бодлого” нь гадаадын компаниудад 100 хувь эзэмшдэг охин компаниудаа Бангладешд нээхийг зөвшөөрсөн юм.

Хоёр дахь засаглалын үе  буюу 2009–2014

Хоёр дахь удаагаа 2008 онд ерөнхий сонгуульд өрсөлдөхдөө "Цахим Бангладеш" хотыг 2021 онд бий болгоно гэсэн амлалтыг хэвлэлийн бага хурлын үеэр өгсөн. Ийн түүний нам 299 суудлаас 230 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Сөрөг хүчин сонгуулийн дүнг эсэргүүцэж байсан ч 2009 оны нэгдүгээр сарын 06-нд Шейх Хасина хоёр дахь удаагаа Бангладешийн ерөнхийлөгч болсон билээ. Энэ сонгуулийг тайван болсон гэж ажиглагчид дүгнэж байв. Ерөнхий сайд болсныхоо дараа Хасина өмнөх Засгийн газрын хүчээр хийсэн шинэчлэлийн бодлогыг дэмжиж байсан өөрийн намын хэд хэдэн улс төрчдийг огцруулсан.

Хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай 2013 онд уулзаж байв. Энэ үеээр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын ихэнхийг нь биелүүлж олон улсад үнэлэгдсэн. Гэвч үүний дараахан Хасина болон Бангладешийн 24 сайд, аюулгүй байдлын ажилтнуудыг хүний эрхийг зөрчсөн хэмээн Олон улсын Эрүүгийн шүүх буруутгаж байв.

Эх сурвалж:www.polit.mn

Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

1 цаг 44 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

1 цаг 44 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

1 цаг 44 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

15 цаг 37 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

16 цаг 7 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

16 цаг 12 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

18 цаг 55 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

19 цаг 50 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Уржигдар 16 цаг 57 мин