Хүүхдүүд ангидаа агаарын дутагдалд орж, дархлаа нь унаж байна

2022-11-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

Олуулаа нэг дор чийглэг бүгчим өрөөнд байх нь хүний эрүүл мэндэд чимээгүйхэн аюул учруулж байдаг. Өөрөөр хэлбэл, бидний төдийлөн ач холбогдол өгч ойлгодоггүй дотоод орчны агаарын бохирдлоос болж дэлхий нийтээр хэдэн сая хүн нас барж, эрүүл мэндээрээ хохирч байна. Үүний хамгийн энгийн жишээ гэвэл олуулаа нэг дор цуглахдаа өөрийн эрхгүй “Цонхоо онгойлгоорой” гэдэг дээ. Мөн намрын сэрүү оронгуут хүүхдүүд ойр ойрхон ханиад хүрч, хатгаа авах нь ихэсдэг. Тэгвэл агаар салхигүй битүү орчинд хүчилтөрөгч багасаж тэр хэмжээгээр бидний уушигнаас ялгардаг нүүрсхүчлийн хийн хордлого нэмэгдэж байдаг аж. Мөн гэр, ажлын байрны тавилга, цахилгаан хэрэгсэл, тамхины утаа,  гал түлэх, хоол хийх, угаалга цэвэрлэгээний бодис, гаднах дуу чимээ гээд бидний өдөр тутмын үйл хөдлөлөөс дотоод орчны агаарыг бохирдуулж байна. Энэ бүхнээс болж эцэстээ дархлаа унаж, өвчлөмтгий болж байгаа учраас зөвхөн гаднах утаанаас биш дотоод орчны “утаа”-наас ч айж, сэрэмжлэх цаг иржээ.

Тэгвэл бидний амьдралынхаа 80-90 хувийг дотор нь өнгөрүүлдэг цэцэрлэг, сургууль, оффис, автомашин, эмнэлгийн дотоод орчны агаарын бохирдлыг тусгай хэмжилтийн багажаар өдрийн хамгийн идэвхтэй цагт нь 20-25 минутын турш хэмжсэн юм. Гэтэл дархлааг дарангуйлсаар байгаа дотоод орчны агаарын бохирдлын хамгийн жижиг тоос, тоосонцор (РМ2.5, PM10) цэцэрлэгийн анги танхимд хамгийн их буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс талаас илүү хувь байв. Мөн бага сургуулийн анги, спорт заалны дотоод орчны агаарын бохирдол “аюултай” түвшинд хүрчээ. Цонхоо онгойлгож, агаар сэлгэлт хийхгүйгээс сургууль, цэцэрлэгийн анги танхим өвчин тараах эх үүсвэр болж байна гэж хэлэхэд буруудахааргүй болжээ. Тиймээс байнга агаар сэлгэлт хийх, дотоод орчны агаарын бохирдлоо хэмжүүлж цаашлаад техник технологиор шийдвэрлэх  боломжтой. Үгүй бол хүүхдүүд сурч хөгжих орчиндоо, эцэг, эх нь ажлын байрандаа, таксины жолоочид машин дотроо, эмнэлэгт үйлчилгээ авахаар очсон иргэд эрүүл болох бус улам өвчлөх, зүрх судас, амьсгалын замын олон өвчний шалтгааныг аюулгүй байх орчноосоо авч байна. Өөрөөр хэлбэл, дотоод орчны агаарын бохирдлын талаар ойлголт мэдлэг тааруу, агаар сэлгэлт тогтмол хийдэггүйгээс бидний хамгийн аюулгүй байх орчин хэд дахин аюултай болж хувирчээ.

 

Хэмжилтээр дотоод орчны агаар дахь нүүрсхүчлийн хий мөн л цэцэрлэг, сургуулийн анги танхимд хамгийн их байв. Нүүрстөрөгчийн дутуу исэл (СО) өнгөгүй, үнэргүй. Хамгийн аюултай нь уушгиар дамжин, цусны эргэлтэд орж, эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдэн карбоксигемоглобин гэх нэгдэл үүсгэнэ. Энэ нь хүний эд эсэд хүчилтөрөгч зөөвөрлөх үйл ажиллагааг тасалдуулдаг тул бие организмыг хүчилтөрөгчийн дутагдалд оруулах хор нөлөөтэй. Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй зүрхний титэм судасны өвчтэй, цус багадалттай, уушгины архаг бөглөрөлттэй хүмүүс, нярай хүүхдүүд нүүрстөрөгчийн дутуу исэлд илүү өртөмтгий байдаг. Мөн хүчилтөрөгчийн хэмжээний үзүүлэлт ч сайнгүй гарчээ. Ийм л орчинд бидний үр хүүхэд, бид өөрсдөө бүтэн өдөржин амьдарч амьсгалж байна. Тиймээс мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэхгүйгээр эрүүл амьдарч, урт наслахад хэцүү болжээ.

 

Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

2 цаг 46 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

2 цаг 46 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

2 цаг 46 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

16 цаг 39 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

17 цаг 9 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

17 цаг 15 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

19 цаг 58 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

20 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Уржигдар 16 цаг 57 мин