Эмэгтэй бөхчүүд Польшийн тэмцээнээс долоон медаль хүртжээ

2014-08-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.САНСАР

Польшийн Домброва Гурнича хотод Вацлав Циолковскийн нэрэмжит “Poland Open” олон улсын тэмцээн хоёр өдөр үргэлжлэн дүнгээ гаргажээ. Нэр хүнд бүхий энэ тэмцээнд 23 орны 150 эрэгтэй, 80 гаруй эмэгтэй бөх өрсөлдсөн юм. Тэмцээний эхний өдөр манай таван эмэгтэй бөх барилдсанаас 55 кг-ын жинд С.Бямбацэрэн, 60 кг-ын жинд С.Цэрэнчимэд нар тус бүр алт, 60 кг-ын жинд П.Орхон хүрэл медаль хүртжээ.

Харин удаахь өдөр манай зургаан эмэгтэй дэвжээнд гарч хүч үзсэнээс 63 кг-ын жинд гавьяат тамирчин С.Батцэцэг алт, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа мөнгө, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг, 75 кг-ын жинд гавьяат тамирчин О.Бурмаа нар хүрэл медаль авлаа.

“Poland Open” тэмцээнд манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцон ийнхүү гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл, нийт долоон медаль хүртэн эх орондоо ганзага дүүрэн ирэх нь.

Энэ удаа манай тамирчид ирэх сард болох ДАШТ-д оролцох Беларусь, Казахстан, ОХУ, Польш, Унгарын хүчтэй бөхчүүдтэй барилдан арга барилтай нь танилцсаны дээр БНСУ-ын Инчон хотод болох Азийн наадамд оролцохын өмнө энэ тэмцээн манай бөхчүүдийн хувьд том сорилго болсон байна.

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 56 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 2 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин