“Хордлогод орсон байж болзошгүй, хүчилтөрөгчийн дутагдалд орсон хүүхдүүд олноор ирсэн”

2022-11-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ОД

Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн хичээлийн А байранд өнөөдөр /2022.11.08/ тодорхойгүй хий алдагдаж, олон хүүхэд эмнэлгийн тусламж авч байгаа талаар тус аймгийн хэвлэлээр мэдээлж буй. Энэ талаар Дарханы Боловсрол Шинжлэх ухааны газар болон сургуулиас  тодрууллаа.

“Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн захиргаанаас өгч байгаа мэдээллээр “Ямар хий алдсан болохыг тогтоохоор Онцгой, цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.Хий хичээлийн хоёрдугаар цагийн дундуур алдагдаж, газ шиг үнэр гарч хүүхдүүд ханиалгаж эхэлсэн. Багш нар сурагчдын аюулгүй байдлыг хангаж сургуулиас гарахыг зөвлөсөн.Хүүхдүүд олноор ханиалгаж эхэлсэн даруйд яаралтай түргэн тусламж дуудаж, онцгой байдлын албанд дуудлага өгсөн. Одоогоор урьдчилсан дүгнэлт гараагүй. Эхлээд хүүхдүүдэд яаралтай тусламж үзүүлсэн. Одоо багш, ажилчдад эмнэлгийн байгууллага тусламж үзүүлж байгаа. Сургуулийн захиргааны ажилчид болон эцэг эхчүүдийн төлөөлөл бүгд байна” гэлээ.

Харин Дархан-Уул аймгийн яаралтай тусламжийн газраас “Яаралтай тусламж авахаар 40 гаруй хүүхэд, 10 орчим багш, ажилчид ирсэн. Эхний ээлжид хүчилтөрөгчийн дутагдалд орсон эсэхийг шалгаж, аппарат залгаж, шингэж хийж байгаа. Хордлогод орсон байж болзошгүй, шингэн дутагдсан, ханиалгасан, хүчилтөрөгчийн дутагдалд орсон хүүхдүүд олноор ирсэн. Биеийн байдал нь хүнд, хүндэвтэр хүүхэд байхгүй. Ихэнх нь анхан шатны тусламж шаардлагатай хүүхдүүд ирсэн.Газ дэлбэрсэн, нулимс асгаруулагч цацсан эсэхийг эмнэлгийн байгууллага тогтоохгүй. Холбогдох албаны хүмүүсийн дүгнэлт гарах хүртэл бид яаралтай тусламж авахаар ирж буй хүмүүст эмнэлгийн үйлчилгээг л үзүүлнэ” гэх хариултыг өглөө.

Уг асуудлаар Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан газар дээр нь ажиллаж байгаа аж. Тэрбээр эцэг эхчүүд, хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө "Аймгийн хэмжээнд холбогдох албаныхан учир шалтгааныг тодруулахаар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Одоогийн байдлаар сургууль дээр ОБЕГ, Тагнуулын байгууллага, цагдаагийн албаныхан шалгалт хийж байгаа. Урьдчилсан байдлаар гараар буюу механикаар цацдаг амьсгал боогдуулагч хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл илэрсэн. Гэхдээ энэ бол урьдчилсан мэдээлэл. Шалгалт дуусахаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Санаатай үйлдэл эсэхийг тогтооно. Тиймээс эцэг, эхчүүд санаа зоволтгүй тайван байх ёстой" гэлээ.

Харин цэцэг эхчүүдийн төлөөлөл Дархан-Уул аймгийн эмнэлэг дээр цуглараад байна. Тэд хүүхдийн хувцсанд ямар нэг онцгой үнэр шингэсэн байна. Үүнийг тогтоож өгнө үү гэж тус аймгийн Засаг даргын орлогчид уламжиллаа.

Эх сурвалж:www.polit.mn

Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

3 цаг 49 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

3 цаг 49 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

3 цаг 49 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

17 цаг 42 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

18 цаг 12 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

18 цаг 17 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

21 цаг 1 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

21 цаг 56 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Уржигдар 16 цаг 57 мин