Энэ жилийн наадмын эргэн тойронд

2014-08-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ДЭМБЭРЭЛ

Энэ жилийн наадам өнгөлөг, нар хур тэгширсэн сайхан болж өнгөрлөө. Наадамчин олон цэцэг адил алаглах үндэсний гоёлдоо умбаж, хүчит бөхчүүд нь эр бяраа сорьж, олон шинэ цолтон төрлөө. Ялангуяа наадмын нээлт олны таашаалд нийцсэн гэдэгт эргэлзэх юмгүй идээ ундаа элбэг, эрт дээрийн долоо хошуу даншигийг санагдуулнам. Хүн зон инээд хөөрөөр бялхаж, жинхэнэ монгол наадамд ойртож гэж хэлж болно. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, машинаар хахаж, тоосонд булуулж наадсаныг эс тооцвол сүүдэртэй юм багатай боллоо.

Эрийн гурван наадмын эрхмийн эрхэм нь хүчит бөх. Энэ жилийн бөх ээдрээ самуунтай болов бололтой ээдрээ будлианыг эрхт төр өөрөө үндсийг нь тавьж өгөв. Даваагүй давааг хуулиар луйвардаж “дархан” аварга цол олгох боллоо. “Далай, даян даяар дуурсах гэж бөхийн уламжлалт цол гуншинд нь байсаар атал дархан аварга болгож байгаа нь утга зүйн том алдаа юм. Завсаргүй тав түрүүлж, дархан аварга цолоо хэд дахин баталсан сэрүүн тунгалаг байгаа аваргуудад чухам ямар сэтгэгдэл төрүүлэхийг бодсон болов уу. Хэл амтай дөрөв түрүүлсэн бөх насаараа түрүү бөхийн бай хүртэх болох нь. Энэ бол дархан аварга бөх ховордож чанар чансаа доройтсоныг илтгэх хууль ёсны баримт юм. Өнөө жилийн наадамд түрүүлсэн бөх ирэх жилийн наадамд амны хүүхдэд унах нь бишгүй бий. Монгол бөхөд ижил цолтой бөхчүүд түрүү цол авсан нь амладаг  уламжлал байсан ч доогуур даваанд тэр бүр амладаггүй сайхан уламжлал тогтсон байдаг. Энэ нь аварга арслангуудаараа магнайлуулж, цол гуншинг нь сонсч, таашаал авахаар наадамчид дуртай билээ. Өнөө жилийн наадам мөнөөхөн жаягийг зөрчиж, хуулиар төрсөн луйврын аваргууд нэгнийгээ гурвын даваанд амлаж наадмын эрэмбэ дараалал алдагдуулж барууны магнайд дархан аваргын дээгүүр хөгшин аварга хөл алдан цоллуулж байгаа нь тийм ч таатай харагдсангүй. Мугуйд хуулийн гай эхнээсээ ингэж эхлэв. Болчимгүй, бодлогогүй нэгний уршгаар энэ жилийн бөхийн дэвжээ ийнхүү эрээн бараантай болов. Хэрэв энэ хууль гараагүй бол нэгэнт зодог тайлж, тахимаа өгсөн эрхэм аваргад тийм боломж олдохгүй л байсан. Үүний сацуу эгэм тахимаа өгөхгүй элдэв янзын араншин гаргаж байгаа бөхчүүд мэр сэр ажиглагдсан. Монгол бөхийн дэвжээ ариун байх болтугай гэж залбирнам...

Олны итгэлийн билэг тэмдэг эрхэм Ерөнхийлөгч энэ хуульд хориг тавьсангүй. Үүнд өргөн түмнээ үл ойшоож үгсэн хуйвалдах, ямар нэгэн эрх ашиг нуугдаж байгаа нь тодорхой. Төрийн наадмыг ингэж тонгочуулсан нь тун ч таалагдсангүй. Дэг дэглэмтэй үед төрийн наадам таваас долоо хоног үргэлжилж байсан удаа бий. Харин өнөөдөр тансгууд нь шавайгаа ханатал баярлаж, тарчгууд нь хээрээр гэр, хэцээр дэр хийх нь холгүй шар өдөр бор хоногийг өнгөрөөв. Хуршсан тосонд хайрсан зогсолтгүй эргэх зоосон чинээ хуушуур 1000-1500-д эргэлдэж, ходоодоо баярлуулсан ч хордсон нь хэчнээн бол. Үүнд ямар ч хяналт байхгүй. Ардчилсан төр, ард олны хүсэл сонирхолд тулгуурлан эрэг шураг нь хөдөлж байх ёстой атал Монголын өнөөгийн төр, Их хурлын хэн нэгэн увайгүй гишүүн, засгийн ямар нэг эрхтэн дархт­ны явуургүй бодло­гоор аливаа асуудал хө­дөлж, нийгэм олон тү­мэн хохироход хүрч бай­на. Тиймээс төрийг байгуулахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй гэж хэлсэн Монголын нэг ухаантны үг санаанд бууна.

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 56 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 2 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин