Эмэгтэй манлайлагчдыг дэмжих “50:50” хөтөлбөрийг зарлалаа

2022-11-07
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Монгол Улс ардчилсан тогтолцоонд  шилжээд 30  гаруй  жил  болж байгаа  ч ардчиллын  тулгуур үнэт зүйлсийн  нэг болох улс төр, шийдвэр  гаргах түвшинд  эмэгтэйчүүдийн тэгш оролцоо хангагдахгүй явсаар ирсэн. Жишээлбэл, дээд боловсролтой иргэдийн  60 хувь, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 65 хувь нь  эмэгтэйчүүд байна. Харин эрүүл мэнд, боловсрол гэсэн олон салбарт эмэгтэйчүүд гол ачааг нь үүрч манлайлж ажиллаж байгаа гэсэн судалгаа гарчээ. Харин парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 17.1 хувийг эзэлж буй нь дэлхийн дунджаас найман хувиар, Азийн орнуудын дунджаас таван хувиар бага байгаа юм. Тиймээс Хүн нам улс төрийн манлайлал үзүүлж улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн  оролцоог нэмэгдүүлэх “Хүн 50:50”  эмэгтэйчүүд чадна чуулга уулзалтыг хийж, хөтөлбөрийн бодлогыг танилцууллаа. Бодлогын хүрээнд нэн тэргүүнд Хүн нам бүх  шатны сонгуульд нэр дэвшигчдийн  хүйсийн тэгш байдлыг хангах зорилт тавьж ажиллаж байгаа аж.  Мөн УИХ, аймаг, нийслэл, сум , дүүргийн  иргэдийн төлөөлөгчдийн  хурлын сонгуульд нийт нэр дэвшигчдийн хүйсийн харьцааг  50:50 байлгах, улс төр,  намын үйл ажиллагаанд  идэвхтэй оролцуулах, цаашлаад нэр дэвших  эмэгтэйчүүдийн  тоог нэмэгдүүлэхээ мэдэгдсэн юм. Энэ үеэр  “Хүн  50:50” чуулга уулзалтад оролцож буй хүмүүсийн байр суурийг сонслоо.

 

“Бүх түвшний эмэгтэйчүүд улс төрийн үйл ажиллагаанд  оролцох боломжтой”

 

Баянзүрх дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Д.Батцэцэг “Эмэгтэйчүүд улс төр бол биднээс хол, тусгай хүмүүс энэ  салбарт ажилладаг гэж боддог. Гэвч багш, сувилагч, цэцэрлэгийн багш, гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эмэгтэй бүр  улс төрийн салбарт ажиллах боломжтой. Нийслэлийн хүн ам ихээр төвлөрсөн дүүргийн нэг бол Баянзүрх. Манай дүүрэг өмнө нь хүүхэд хамгаалах байргүй байсан. Тиймээс 2020-2024  оны  иргэдийн хуралд сонгогдсон эмэгтэйчүүд болон , иргэдийн хурлын төлөөлөгчид нэгдэн ажиллаж хүүхэд хамгаалах байртай болж чадсан” гэсэн юм.

 

“Нийгмийн шийдвэр гаргах түвшин дэх зүйлсийг шүүмжлэх биш, бодитой оролцох ёстой”

Боловсролын салбараас улс төрийн салбарт хөл тавьсан эмэгтэй бол Хүн намын удирдах зөвлөлийн гишүүн Ц.Алтансор юм. Тэрбээр энэ тухайгаа “ Монгол Улсын хүн амын 51 хувь эмэгтэйчүүд байдаг. Харин улс төрийн шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд эмэгтэйчүүд 17 хувийг эзэлдэг юм байна. Улс төрд яагаад эмэгтэйчүүдийн оролцоо бага байна вэ, ямар асуудал, шалтгаан буйг бодож үзсэн л дээ. Үүний нэг шалтгаан бол улс төрд  эрэгтэй хүмүүс ажилладаг гэсэн жендэрийн хэвшмэл ойлголтоос үүдэж, эмэгтэйчүүд энэ салбарт орох зориг дутдаг. Би ч энэ эмэгтэйчүүдийн нэг байсан. Би багш  мэргэжилтэй юм чинь улс төрд ажиллах боломжгүй юм байна. Би үр хүүхдийнхээ хүмүүжилд анхаараад, хийж бүтээж байгаа зүйлээрээ үлгэр дуурайлал болоод  амьдрах хэрэгтэй гэж боддог байсан. Гэвч зөвхөн өөрийнхөө амьдралыг биш нийгэм дэх эрүүл мэнд, боловсрол, үнэгүйдэж байгаа цалин хөлсний асуудал гээд шийдвэр гаргах түвшин дэх зүйлсийг  шүүмжлээд суух биш, бодитой оролцох ёстой гэж бодсон. Гэр бүлд ч гэсэн  эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэнцүү эрх, үүрэгтэй хариуцлагатай байж сайхан амьдралын нэг суурь болно. Харин гэр бүлийн өргөн, том цар хүрээтэй хувилбар бол улс төр юм. Тиймээс улс төрд эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгш оролцоотой байх хэрэгтэй” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.

 

“Төрийг бэхжүүлэхэд эмэгтэй  манлайлагчдын оролцоо чухал”

 

Харин хүн намын эрэгтэй манлайлагчдын нэг тус намын удирдах зөвлөлийн гишүүн Б.Найдалаа “Хүн нам эмэгтэй манлайлагчдаа дэмжих “Хүн 50:50” хөтөлбөрийн  бодлогоо танилцууллаа. Энэ нь зөвхөн эмэгтэйчүүдийг дэмжиж байгаа асуудал биш. Нийгэмд тулгарч буй авилга, хээл хахууль, шударга бус явдал, орхигдож байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд хүйсийн жендэрийн асуудал чухал гэж үзэж байна. Мөн нам гэсэн улс төрийн институтыг бэхжүүлэхэд эмэгтэй  манлайлагчдын оролцоо чухал.  Бид эмэгтэй манлайлагчдыг дэмжих “Хүн 50:50” хөтөлбөрөө зарлаад орхих биш  цааш илүү өргөжүүлэн, зөвлөгөө, чиглүүлэх сургалтын хөтөлбөрийг цогц байдлаар бэлдсэн. Улс төрд орно гэдгийг гагцхүү  нэр дэвшээд гадуур орилоод явах юм байна гэсэн буруу төсөөлөл байдаг. Улс төрд нам гэсэн институт бий. Энэ ойлголтын цаана олон төрлийн ажил байдаг. 

Хэрэв тухайн хүн хүсвэл аль ч шатанд нэр дэвшээд явж болно. Хүн бүр өөрийн гэсэн хэрэгцээ зорилготой. Тухайн хүн хувийн болон нийтийн хүсэл зорилгоо уядуулаад ажиллах ёстой гэж хардаг. Тиймээс улс төр, олон нийтийн ажлыг сонирхож байгаа эмэгтэй бүр  ажил мэргэжил харгалзахгүйгээр өөрийгөө нээгээд  улс төрийн шийдвэр гаргах түвшинд өөрийгөө сориосой гэж бодож байна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 216 (6948)

 

Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

3 цаг 52 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

3 цаг 52 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

3 цаг 52 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

17 цаг 44 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

18 цаг 15 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

18 цаг 20 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

21 цаг 3 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

21 цаг 58 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Уржигдар 16 цаг 57 мин