Ломбардууд зээлийн хүүг дураараа тогтоохыг хориглолоо

2022-11-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн нэгдсэн хэлэлцүүлэг явагдаж, уг хуулийг баталж байгаа талаар гишүүд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Санхүүгийн зах зээл, ялангуяа жижиг бизнес эрхэлж буй хүмүүсийн үйл ажиллагаанд хуулийн зохицуулалт хийснээр илүү тодорхой үйл явцтай болж байгаа юм. Энэ чиглэлийн салбарт эрх зүйн бүрэн зохицуулалт байгаагүй зөвхөн иргэний хуулиар зохицуулагддаг байсан.Үүнээс болж хэрэглэгч эд хөрөнгөө зохих хэмжээнд үнэлүүлж чадахгүй алдах, хэтэрхий өндөр хүүтэйгээр мөнгө зээлж авах зэрэг асуудал байсан. Засгийн газрын зүгээс тус асуудалд 2020-2024 оны үйл ажиллагааныхаа хүрээнд зээлийн хүүг бууруулж, ЖДҮ дэмжих хууль тогтоомжийг сайжруулж, зах зээлд тус дэм болох талаас хуулийн зохицуулалтыг нэмэгдүүлнэ хэмээн зорилго тавьж ажилласан.

Энэхүү хууль батлагдсанаар зээлийн хүүг дураараа тавьдаг байсан асуудал эцэслэгдэж байна. Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд уг хуулийн ажлын зөвлөл байгуулагдаж, тус зөвлөлд салбарын төлөөлөгчид нь бүгд орж ажиллана. Зөвлөлөөс зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоож өгнө. Ингэснээр ломбардын үйл ажиллагаа эрхэлж буй газрууд ил тод хэлбэрээр зээлийн хүүгээ тавьж өгөх юм. Мөн ямар нэгэн бизнест зөвшөөрөл өгөх маягаар бизнесийг улам хүндрүүлэх биш харин бүртгэлжүүлэх хэрэгтэй. Тиймээс тодорхой хэмжээний бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүс бүртгүүлээд цаашдаа үйл ажиллагаагаа явуулж болно. Бүртгэлжүүлэх ажлыг хялбаршуулах үүднээс тодорхой хэмжээнд заасан мөнгөн дүнгээс дээш орлоготой бизнес эрхлэгчдийг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэнэ. Харин тодорхой хэмжээнд заасан орлогоос доош орлоготой бол орон нутгийн түвшинд бүртгэдэг байдлаар зохицуулсан байгаа. Хөдөө, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд орон нутагтаа бүртгүүлэх боломжийг бий болгон өгсөн.

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд бодит байдалд хяналтаас гадна байсан. Тиймээс тодорхой хэмжээний хянах тогтолцоог санхүүгийн зохицуулах хороонд олгож байгаа.Тухайлбал, бид бүхэн Цагдаагийн ерөнхий газраас маш олон барьцаалах зээлийн үйл ажиллагаа явуулж буй үйл явц дунд барьцааны хөрөнгөд хулгайн шинж чанартай зүйл гардаг мэдээллийг олж үзсэн. Иймд гэмт хэрэгтэй тэмцэхэд энэ үйл ажиллагааг ойлгомжтой, тодорхой болгох шаардлагатай зүйлсийг тус хуулийн зүйл, заалтад тусгасан.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг баталснаар бизнесийн салбар илүү ойлгомжтой, хуулийн зохицуулалттайгаар хэрэглэгчдийн эрх ашиг нь хамгаалагдсан нөхцөл байдал руу шилжсэн. Гэхдээ бизнес эрхэлж буй хүмүүсийн үйл ажиллагааг төрөөс хааж, боогдуулаагүй" хэмээн ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

3 цаг 53 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

3 цаг 53 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

3 цаг 53 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

17 цаг 46 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

18 цаг 16 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

18 цаг 21 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

21 цаг 5 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

22 цаг 0 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Уржигдар 16 цаг 57 мин