Хүүхдийн EQ-ийн хөтөч нь эцэг эх

2022-11-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАН

 

“Зууны мэдээ” сонин “Танин мэдэхүй” буландаа хүүхдийн IQ, EQ-г хэрхэн хөгжүүлэх талаар  мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг хүргэж байна.

 

Харвардын эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүний амжилтын 20-25 хувь нь IQ-аас,  үлдсэн 75-80 хувь нь EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадамжаас шалтгаалдаг байна. EQ нь дотроо дөрвөн чадвараас бүрддэг аж. Энэ нь сэтгэл хөдлөлийг ойлгох, ухамсарлах чадвар, сэтгэл хөдлөлийг удирдах, илэрхийлэх чадвар, бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох эмпати бусадтай үр дүнтэй харилцах нийгмийн харилцааны чадвар юм. Сэтгэл хөдлөлийн оюун ухаан хүүхэд наснаас хөгжиж эхэлдэг. Хүүхэд хамгийн түрүүнд сэтгэл хөдлөлөө таньж мэдэх чадвараа олж авдаг гэсэн үг. Тэгвэл хүүхдийнхээ EQ-г хэрхэн хөгжүүлэх вэ.

 

Хүүхдийнхээ EQ-г хөгжүүлснээр олон давуу талыг бий болгодог

 

Энэ тухай сэтгэлзүйч Б.Алтанцэцэг ийнхүү зөвлөлөө. “Хүүхдэдээ амьтан тэжээх, цэцэг ногоо тарих зэрэг амьд зүйлстэй харилцах, асрах боломж бүрдүүлж өгөөрэй. Мөн эцэг эхчүүд хүүхдэдтэйгээ ярилцахдаа ярианыхаа агуулга, үгийн санд анхаарах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, бусдыг ойлгох мэдрэмжийг сэтгэл зүйд суулгаж өгөх нь чухал. Энэ үед хүүхэд  өөрийн мэдрэмжээ аяндаа хуваалцдаг болно. Таны хүүхэд цэцэрлэгт сурдаг гэж бодъё. Цэцэрлэгээсээ ирэхдээ “Тэр найз маань надтай тоглохгүй гэсэн болохоор  маргааш би хамт тоглохгүй” гэж байгаа нь дотоод сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвар сууж буйн илрэл. Энэ үед эцэг эхчүүд “Чиний найз яагаад тэгсэн юм бол” гэсэн өнгө аяс агуулгыг яриандаа тусгах хэрэгтэй. Ингээд хүүхэдтэйгээ ярилцах үед хүүхэд хэрхэх ёстойгоо ойлгож эхэлдэг. Тэгээд ярианыхаа төгсгөлд миний охин найзаасаа уучлалт гуйгаад тоглоомоороо хамт тоглоорой гээд тохиролцвол хүүхэд маргааш зөв хариу үйлдэл үзүүлнэ. Чамайг өчигдөр надтай тоглоогүй болохоор гомдсон шүү гэж хэлж сурах нь байна. Цаашлаад бусдыг ойлгож мэдэрч эхэлнэ гэсэн үг. Хайр халамж, шаардлага хоёулаа байгаа үед хамгийн зөв хүмүүжлийн хэлбэр гэж үздэг. Хүүхэддээ хатуу шаардлага тавьж захирч харьцдаг гэр бүлд хүүхэд хэзээ ч юу тохиолдож байгаагаа ярьдаггүй. Ярьж, харилцаа үүсэхгүй бол EQ хөгжихгүй. Хүүхдийнхээ EQ–г хөгжүүлснээр олон давуу талыг бий болгож, амжилттай явах суурийг тавьж өгч байгаа хэрэг” гэжээ.

 

Хөгжмөөр хичээллэдэг хүүхдийн IQ илүү хөгждөг

 

Харин олон улсын эрдэмтэд энэхүү зөвлөгөөг таашаах болжээ. Үүнд, хүний IQ буюу оюун ухааны түвшин 1-5 хүртэлх насанд хамгийн их хөгждөг байна. Тиймээс ярьж, уншиж сурч байгаа хүүхэддээ үгийн сангаа хөгжүүлэхэд нь туслахын тулд өдөр бүр  ном уншиж өгөөрэй. Ном уншиж өгөхдөө тодорхой нэр томъёог тэмдэглэх хэрэгтэй. Харин  шинэ үг сурч, төсөөллийг хөгжүүлэхэд нь туслахын тулд ойлголтын түүхийг танилцуулаарай. Энэ нь хүүхдийн сэтгэн бодох, төсөөлөх чадварт сургадаг аж. Номын доторх утга санаа, агуулга, үгийн баялаг таны хүүхдийн оюун ухааны цар хүрээг тэлэх суурь болох юм. Хүүхдээ хичээл хийж байхад, эсвэл түр завсарласан үед нь амттан өгч баярлуулбал том шагнал болохоос гадна тархины ажиллагааг нь идэвхижүүлдэг байна. Мөн хүүхдээ бусдаас ухаалаг гэдэгт итгэж байгаагаа харуулбал хүүхдийн суралцах чадвар нэмэгдэнэ. Мөн хүүхдэд байшингийн эргэн тойронд байгаа дөрвөлжин ба тэгш өнцөгт объектуудыг харуулах нь хоёр хэлбэрийн ялгааг ойлгоход тусалдаг ажээ. Дасгал хийх явцад ялгардаг зарим дааврууд  ой санамж, суралцахтай холбоотой тархины хэсэг болох гиппокампад сайнаар нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тиймээс хүүхдээ тоглож, гүйж, харайхыг нь битгий хориглоорой. Хөгжмөөр хичээллэдэг хүүхдийн IQ илүү хөгждөг аж. Хөгжим нь хүүхдэд орон зайг мэдрэхэд тусалдаг байна. Тиймээс хүүхдээ долоо хоног бүр гитар, гар бөмбөр гэсэн хөгжмийн зэмсгийг судлах цаг гаргаж өгөөрэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 215 (6947)

 

Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

4 цаг 45 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

4 цаг 45 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

4 цаг 45 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

18 цаг 37 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

19 цаг 8 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

19 цаг 13 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

21 цаг 56 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

22 цаг 51 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Уржигдар 16 цаг 57 мин