Бригадын генерал С.Ганбямбыг ЗХЖШ-ын даргаар томиллоо

2022-11-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн 2022 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 209 дүгээр зарлигаар бригадын генерал Сүнрэвийн Ганбямбыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томиллоо. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүндэтгэн хүлээн авах ёслолын ажиллагаанд ЕТГ-ын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо болон Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, удирдах газрын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцсон юм. Энэхүү ёслолын ажиллагааны эхэнд “Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн байгууллагуудын асуудал хариуцсан ахлах референт хурандаа Т.Буянбат уншиж сонордуулав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Юуны өмнө ЗХЖШ-ын даргын өндөр хариуцлагатай албыг нэр төртэй хашиж, Зэвсэгт хүчний хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулсан дэслэгч генерал Д.Ганзоригт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. ЗХЖШ-ын даргаар томилогдсон бригадын генерал С.Ганбямба нь цэргийн бүх шатны сургуулийг төгссөн, Зэвсэгт хүчинд тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж буй мэргэшсэн, туршлагатай, төрийн албаны мерит зарчмын дагуу дэвшин томилогдож буй дээд офицер гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр Зэвсэгт хүчинд тулгамдаж буй олон асуудлууд бий. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч хэд хэдэн тодорхой үүрэг, чиглэл өгч, биелэлтийг нь илтгэхийг даалгасан. ЗХЖШ-ын даргаар ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргыг дэвшүүлсэн томилж буй нь Зэвсэгт хүчний хөгжлийн бодлого, үйл ажиллагааны зарчимч чанарыг хадгалах, удирдлагын нэгдмэл байдлыг хангах зорилготой юм” гэдгийг онцоллоо. ЗХЖШ-ын даргаар томилогдсон бригадын генерал С.Ганбямба нь 1975 онд Улаанбаатар хотноо төрсөн, 1983-1993 онд Нийслэлийн 33 дугаар дунд сургууль, 1993-1997 онд Цэргийн их сургуульд суралцаж “Артиллерийн команд-тактик”-ийн мэргэжил эзэмшин цэргийн ухааны бакалаврын зэрэг, 2007-2009 онд Батлан хамгаалахын удирдлагын академид суралцан “Стратеги-тактик, команд штаб”-ын мэргэжил эзэмшиж, цэргийн ухааны магистрын зэрэгтэй “Онцгойлох үнэлгээтэй” төгссөн. 2017-2019 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академид “Төрийн цэргийн аюулгүй байдал” мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд одоо Үндэсний Батлан хамгаалахын Их Сургуулийн докторантурт суралцаж байна.Бригадын генерал С.Ганбямба нь Бүгд Найрамдах Турк Улсад 2003 онд Энхийг сахиулах ажиллагааны анхан шатны дамжаа, 2006 онд Батальоны захирагчийн дамжаа, 2014 онд Канад Улсад Англи хэлний анхан шатны дамжааг тус тус дүүргэсэн.Тэрбээр, 1997-2000 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид салааны захирагч, 2000-2001 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид батарейны захирагч, 2001-2006 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийн Ахлагчийн сургуульд ротын захирагч, 2006-2007 онд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид артиллерийн дарга, 2009-2012 онд Батлан Хамгаалахын Удирдлагын Академийн Цэргийн стратегийн тэнхимд багш, ахлах багш, 2012-2013 онд Батлан хамгаалах яаманд тасгийн дарга, ахлах мэргэжилтэн, 2013-2017, 2019-2020 онд Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга, 2020-2021 онд Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, 2021 оны есдүгээр сараас Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч даргаар томилогдон ажиллаж байсан юм.

Эх сурвалж:www.polit.mn
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

6 цаг 53 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

6 цаг 53 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

6 цаг 53 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Өчигдөр 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

2026-08-06
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

2026-08-06